Уран гулгагч Юлия Липницкая Дэлхийн 2-р дайны үеийг дүрслэн харуулсан “Шиндлерийн бүртгэл” киноны хөгжмийг ашигласан нь шуугиан тарьлаа. Тэрээр өдгөө 15 настай. Гэвч түүнийг хөгжмийн сонголт муутай гэж шүүмжилж байна.
Найруулагч Стивэн Спилбергийн “Шиндлерийн бүртгэл” кинонд Нацистуудын байгуулсан, бөөнөөр хорих ангийн тухай өгүүлдэг. Оскарын хэд хэдэн шагналыг хамсан түүхэн киноны аяыг Сочигийн олимпод хэрэглэсэн нь цахим сүлжээнд шуугиан тарьжээ. “Мөсөн дээр Шиндлерийн бүртгэл гэж үү”, “Тун удахгүй Анн Франкийн өдрийн тэмдэглэлийг харах болно” гэх мэтээр хүмүүс бичин, жиргээжээ. Гэхдээ Юлиягийн үзүүлбэрийг төгс гэх хүмүүс ч байгаа юм.
“Шиндлерийн бүртгэл” киноны хэдхэн секундыг үл тооцвол бүхэлдээ хар цагаан кино. Жаахан охин улаан пальтотой алхах боловч дараа нь нас барагсдын дунд хэвтэх хэсгийг үзэгчид одоо ч тод санаж байгаа бизээ.
Уран гулгагч улаан, богино даашинз өмссөн нь хөгжмөөс дутахгүй анхаарал татсан. Оросын сэтгүүлч Дмитрий Линник, “Энэ хөгжимд болохгүй зүйл юу ч алга. Жүүд иргэдийг олноор нь хоморголон устгасан аймшигт лагерийг түүний үзүүлбэр үнэ цэнэгүй болгоогүй” гэжээ.
Үнэндээ 1994 онд “Шиндлерийн бүртгэл” кино дэлгэцэнд гарсны дараа Израилийн хийлч Ицхак Перлманы тоглосон, хөгжмийн зохиолч Жон Уильямсын фонограм уран гулгагчдын дунд моод болоод байсан. Германы аварга уран гулгагч Катарина Уитт болон Пол Вайли нар энэ хөгжмийг сонгож байжээ. Уран гулгагчид яагаад энэ хөгжимд дуртайг төвөггүй ойлгож болно.
Хөгжмийн зохиолч Уильямс хөгжмийнхөө хэмнэлтэй киноны уй гашууг нэгтгэн тааруулах гэж төдийлөн оролдоогүй байдаг. Түүний хөгжмийн дэврүүн атлаа гунигтай хэмнэл мөсөн дээрх бүжигт яг тохирдог байна. Сочигийн олимпийн шүүгчид ч үүнтэй санал нийлж байгаа бололтой.