"Ногоон бүс" тогтоож төв замаар зорчих автомашин хураамж төлдөг болно гэхчлэн НИТХ-ын наймдугаар сарын 13-ны хурлаар хэлэлцэх тогтоолын төслүүд эхнээсээ л хэл ам дагуулж эхлээд байгаа.
“Автобус-1”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” компаниудыг татан буулгах талаар Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцээд энэ сарын 13-ны хурлаар оруулахаар болжээ.
Тогтоолын төсөлд:
Ингээд энэ талаар Нийсэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөс тодрууллаа.
-“Автобус-1”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” компанийг татан буулгаж нэгтгэх талаар НИТХ-аар хэлэлцэхээр болжээ. Энэ талаар тодруулга өгөөч?
-“Автобус-1”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” компанийг татан буулгаж Улаанбаатар хотын зорчигч тээврийн нэгтгэл гэж байгуулахаар төсөлд тусгасан. Энэ нь ямар нэгэн бүтэц, орон тоо хэмнэх гэсэн оролдлого биш. Хамгийн гол нь сүлжээ төлөвлөлт хийж, аль болох богино хугацаанд 3-5 минутад хүнээ авчихдаг болгоно.
Автобуснууд нь буудал дээр овоордог, хүнээ авахаар хоорондоо өрсөлдөж, уралддаг нэг, нэгэнтэйгээ байнга зөрчил үүсгэдэг. Үүнийг цэгцэлж нийтийн тээвэрт шинэ дэвшил авчирна гэж бодож байгаа.
Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн давхцал, авто замын ачааллыг бууруулах зорилгоор сүлжээг шинэчлэн төлөвлөнө. Уг төлөвлөлтөөр гол гудамж, замаар зорчдог автобусны тоо болон чиглэлийг цөөрүүлж, иргэдийн зорчилттой уялдуулан нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг босоо, тууш, тойрог, богино эргэлтээр зохион байгуулахаар төлөвлөх юм.
-Татан буулгахаар яригдаж буй компаниуд гэлтгүй нийтийн тээврийн салбар өөрөө алдагдалтай ажилласаар өнөөдрийг хүрсэн. Нэгтгэл болгож зангидснаар алдагдалгүй ажиллах боломж бүрдэх үү. Зорчигчдийн шаардлага нийцсэн үйлчилгээг бүрэн үзүүлж чадах уу?
-Нэгтгэл үр дүнгээ 1-2 жилийн дараа өгөх боломжтой. Томоохон хотуудын жишгээс харахад нэг компаниар үйлчлүүлдэг байх жишээтэй. Орон нутгийн өмчттэй байгууллага олон байх тусмаа үр ашиг муутай, хоорондоо дэмий өрсөлддөг юм байна.
Үүнийг болиулж зөвхөн зорчигч иргэддээ соёлтой үйлчлэх тал дээр анхаарна. Тээврийг хэрэгжүүлэх санд 20 тэрбум төгрөгийн тендерийн талаар одоо ярилцаж байна.
-20 тэрбум төгрөгийн тендер нь ямар учиртай юм бол?
-Нийтийн тээврийн автобус унаанууд нийлүүлэгдэнэ. Орчин үеийн стандартад нийцсэн, тохилог, намхан шаттай буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүний тусламжгүйгээр суугаад явах боломжтой тээврийн хэрэгслүүд байх юм.