Өвөрхангай аймгийн Богд сумын харъяат Доржготовын Цэрэнханд.
Жүдо бөхийн ялангуяа эмэгтэйчүүдийн амжилтын талаар дурдахад түүнгүйгээр төсөөлөхөд бэрх.
2011 оны Парисын дэлхийн аваргын дараанаас их спортоосоо хөндийрсэн тэрбээр 2015 оны улсын аваргын татамид эргэн ирлээ.
Зүгээр ч нэг татамигаа хүндэтгээд барилдсангүй. 38 насандаа түрүүлж Монгол Улсын аварга цолыг дахин нэг баталлаа.
Таны хэд дэх улсын аваргын медаль вэ гэхэд "Тоогоо алдсан байна" гэсэн хариултыг өгсөн.
Дүү нартаа, жүдогийн халуун ам бүл, шинэ үеийнхэндээ үлгэр дуурайлал болж энэ удаагийн улсын аваргад зодоглосон юм шүү гээд даруухнаар хэллээ.
Улсын аваргын финалд О.Жавзмааг ялах тэр мөчид Буянт-Ухаа ордонд цугласан олон түүнээр бахархаж баяр хүргэлээ.
Түрүүлсэндээ сэтгэл хангалуун байгаа нь ч харваас илт.
Гэхдээ шагналын тавцангаас буух үед шигшээ багийн дасгалжуулагч Ш.Цэвэлмаа гавьяат баяр хүргээд үнсэхэд түүний нүдэнд нулимс цийлэгнэж орхисон. Спортын нөхөрлөлийн үнэ цэнэ энэ гэлтэй.
1989 оноос өнөөдрийг хүртэл тэрээр нийтдээ 26 дахь жилдээ жүдо бөхөөс холдоогүй.
Тамирчны хувиар жүдо бөх, их спортоос холдсон ч дасгалжуулагчийн хувиар "Алдар" спорт хороонд бэлтгэл сургуулилтаа базааж буй. Хөлс, хүч, байнгын хөдөлмөрийн үр дүн ямар амжилтанд хөтөлдөгийг харуулж тэрээр энэ удаагийн улсын аваргад түрүүллээ.
Өөрийнх нь хэлснээр үлгэр дууриалал болж чадлаа.
Түүний хувьд Монгол Улсад жүдо, самбо бөхийг үндэслэгч, анхны шигшээ багуудын дасгалжуулагч, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Ч. Машбатын ууган шавь.
Тухайн үед өнөөдрийн Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, отгон гавъяат Ш.Цэвэлмаа, ОУХМ М.Энхцэцэг тэргүүтэй эмэгтэй жүдочид бэлтгэлээ хамтдаа хийдэг байсан гэдэг.
1996-1997 он буюу нийгмийн шилжилтийн тэр хэцүү он цагийн хэлхээсэнд эмэгтэй олон жүдоч спортоо орхиж хувийн амьдралаа хөөсөн ч тухайн үед Ч.Машбат багшийн анхны шавь нар л бэлтгэлийн зааландаа үлдэж байсан.
"Монгол охид", "Аварга", "Алдар"-аар овоглож явсан түүний хувьд Бээжингийн олимпийн V байр, 2007 оны ДАШТ-ийн VII байрын шагналтай. Азийн наадмын хошой мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медаль хүртсэн билээ.