Бид жуулчдыг ховор хардаг. Зун цагт, ялангуяа наадмын өмнө л манай улсыг зорих жуулчдын цуваа тасардаггүй. Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд Ази, Европын олон жуулчин иржээ. Тэдний дундаас өндөр настай, ижил дээлтэй хүмүүс содон харагдлаа. Сонирхон асуутал Өвөрмонголчууд аж.
БНХАУ-ын Ордос аймгийн, Үүшэн хошууны Түмэд овгийн Отгондалай гуай ийн ярилаа.
Бидний хамгийн их нь 70, хамгийн бага нь 60 настай. Бид бүгд эгэл бор малчин. Бага сургуульд хамт сурлагатан байсан. Анх удаа ирж байна. Монгол улс, монгол наадам, үзэх, баясах гэж ирсэн. Үүнийг Хятад улсад олж үзэхгүй. Их гоё, сайхан юм. Баяртай байна. Манай наадмаас бүжиг, дуу нь их зөрөөтэй юм. Хятад улсад энэ соёлыг үзэж дийлэхгүй.
Бид долоо хононо. Архангай, Өвөрхангайгаар аялна. Нутгийнхаа байдал, зан заншлыг ойлгоод үзээд байна.
Галт тэрэг зогссон тул Эрээнээр дамжин автобусаар ирлээ. Монгол хүн болсны хувьд Богдынхоо мэндэлсэн газрыг үзье гэж ирлээ. Нэгэнтээ нас хөгширчээ. Чингис Богд ямар газраас төр байгуулсныг үзье гэлээ.