Буцах

Японы жижиглэн худалдааны этгээд дэлгүүр

2019-04-25
0

Японд хаа сайгүй байдаг Don Quijote хэмээх хямд үнийн дэлгүүрээр анх орж буй хүнд нэг л хачин санагддаг талтай. Орж, гарах үүд хаалганыхаа энд тэнд амьтан зардаг дэлгүүрүүдийг ч ичээхээр халуун орны чамин загастай аквариум тавиастай. Мөн эгнүүлэн тавьсан ойлгомжгүй тосон түрхлэгийг харахаар эмийн сан ч юм шиг. Загасны түрсээр бэлтгэсэн, шарх эмчлэх зориулалттай тосны үнийг хямдруулжээ. Шатаар дээш гармагц давхар бүрийн бараа эрс тэс, содон. Этгээд хээтэй цамц өлгөөстэй эгнээний хажуу талд Coach цүнхний ганган тасаг, тэгснээ iPhone акссессуар, соронзон хальстай кассет зардаг тасаг байх юм.

Агаар чийгшүүлэгч, секс тоглоом гэх мэт элдэв юмсыг ангилалгүй борлуулдаг Don Quijote нь эдийн засгийн сулралын үеийнхэн гэгддэг мөнгөний гачаалтай айл өрхийнхөн орох дуртай, зөвхөн Японд л тохиолдох культ үзэгдэл байсаар олон жил өнгөрсөн юм. Өдгөө тус сүлжээ хэдийн аварга бизнес болж хувирсан. Хямдрал хайдаг асар их хэрэглэгчдийнхээ ачаар Токиод төвтэй үндсэн компани Pan Pacific International holdings Corp зургадугаар сарын 30-наар эцэслэх санхүүгийн жилд 1.4 их наяд иений (12.5 тэрбум ам.доллар) орлого олж, Япондоо тавдугаарт орох жижиглэн худалдааны сүлжээ болох төлөвтэй.

Онлайн худалдаа бараг байхгүй, маркетингийн уламжлалт арга барил ч үгүй тус дэлгүүрийн хувьд энэ нь бахдам үзүүлэлт. Бизнесийн этгээд өвөрмөц томьёоллоо Сингапур, Тайландад амжилттай туршсан Don Quijote цааш Хонконг, Индонез, Малайз, Филиппин зэрэг Азийн бусад улсыг хараалж байна. Японд л тохиох үзэгдэл гэгдэж байсан бизнесийн өвөрмөц үзэгдлийг хилийн чанадад нэвтрүүлж, дэлхийн жижиг наймаачдад халгаатай онлайн худалдаатай өрсөлдөж чадна хэмээн Don Quijote-ын гүйцэтгэх захирал Коожи Оохара, үндэслэн байгуулагч Такао Ясүда нар үзэж байна.

“Би Don Quijote шиг дэлгүүр харж байгаагүй. Эмх замбараагүй, хөглөрсөн энэ дэлгүүр хэрэг дээрээ удирдлагын нарийн зохион байгуулалт, чанд хатуу философид тулгуурлаж байна” хэмээн Japan Consuming-ын Токио дахь жижиглэн худалдааны аналист Майкл Гастон тайлбарлав. Хөрөнгө оруулагчид ч мөн адил бодолтой. Pan Pacific-ын хувьцааны үнэ 2018 онд 34 хувиар өсөж, компанийн зах зээлийн үнэлгээ 1.2 их наяд иенд хүрчээ.

Компанийн бизнесийн арга барил менежментийн хэвшмэл ойлголтоос тэс хөндлөн болох нь
Дон Кихот хэмээх уран зохиолын баатрын нэрээс нь андашгүй. TJ Maxx, Dollar Tree, Costco, хямд бараа бүтээгдэхүүний Aldi гэх мэт нэрстэй адилтгах юмаар бага энэ нэр япон этгээд зөрүүд байдлын илрэл болж чадна. Don Quijote нь хэрэглэгчдийн худалдан авах сэдлийг өдөөхийн тулд хямд төсөр барааг санаанд оромгүй байдлаар хольж борлуулдаг Flying Tiger Copenhagen гэх мэт европ брэндүүдтэй тун төстэй.

Жижиглэн худалдааны салбарын экспертүүд “Донки”-г (тайлбар: япончуудын өгсөн нэр) балар ширэнгэ, нууц юм хайгчдын диваажин, тэр ч байтугай бараа овоолоостой тавиур толгой дээрээс нурж мэдэхээр санагддагтай уялдан галын аюултай дэлгүүр гэх мэтээр тодорхойлдог. дэлгүүрийн бизнесийн стратеги энгийн. Ажилтнууд бараа бүтээгдэхүүн борлуулах байрлалыг үзэмжээрээ шийдэцгээнэ. Менежерүүд барааны борлуулалтыг хянан, үнийг нь ханган нийлүүлэгчидтэй тохиролцож, үйлчлүүлэгчдийн сонирхлыг татахын тулд бараа тавих байршлыг өөрчлөх эсэхийг тодорхойлно. Дэлгүүр үйлчлүүлэгчдэдээ өдөрт 24 цаг, долоо хоногийн турш байнга нээлттэй.

Сүлжээ дэлгүүрийн ажилтнууд шийдвэрийг бие даан гаргах боломжийг бүрдүүлэх үүднээс Don Quijote 2018 онд салбар оффисуудаа хааж, бүс нутгийн түвшний удирдлагын тоог цөөлсөн юм.