- Парисын олимпын эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн тэмцээн эхэллээ.
- Эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд Монголын шигшээ баг хоёр эрх авлаа.
"Парис 2024" олимпын наадмын эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн тэмцээн Киргизийн нийслэл Бишкек хотод эхэллээ. Эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн зургаан жингийн барилдаанууд болов.
Зургаан жинд Монголын зургаан бөх зодоглосноос дөрөв нь эрхийн төлөө хагас шигшээд барилдав. Үүнээс 86 кг жинд Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ Хятадын Лин Жушенийг онооны чанараар ялж, 125 кг жинд Мөнхтөрийн Лхагвагэрэл Хятадын Ден Жувейг 2-0 харьцаагаар ялж олимпын эрхээ авлаа.
Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Йорданы бөхийг ялж хагас шигшээд шалгарсан бол М.Лхагвагэрэл Япон, Энэтхэгийн бөхчүүдийг ялж финалд шалгарсан.
- Т.Энхжин чөлөөт бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль авлаа
- Азийн аваргаас Б.Анударь мөнгө, Э.Дэлгэрмаа хүрэл медаль авав
- Д.Батзул, Э.Энхбат нар Азийн аваргаас хүрэл медаль авлаа
Мөн өнөөдөр 74 кг жинд барилдсан Олонбаярын Сүлдхүү эхний шатандаа Өмнөд Солонгосын бөхөд, 65 кг жинд Цэвээнсүрэнгийн Цогбадрах Киргизийн бөхөд, 57 кг жинд Батхуягийн Мөнх-Эрдэнэ эрхийн төлөө Киргизийн бөхөд, 97 кг жинд Ганбаатарын Ганхуяг Ираны бөхөд 3-0 харьцаагаар ялагдаж тус тус тэмцээнээ дуусгав.
Маргааш эмэгтэй зургаан жингийн олимпын эрхийн төлөөх барилдаанууд болно. 76 кг жинд Энх-Амарын Даваанасан, 62 кг жинд Пүрэвдоржийн Орхон, 57 кг жинд Хүрэлхүүгийн Болортуяа, 53 кг жинд Батхуягийн Хулан нар барилдана.