“Бээжин-2008” олимпийн наадамд Монголчууд урамтай сайхан оролцсон. Бид 44 жил хүлээсэн олимпийн алтан медалиа ихэрлүүлж, 1980 оноос хойш барааг нь хараагүй мөнгөн медалиа хоёроор нэмлээ. Манайхан Бээжингээс хүрэл авчих боломж ч байсан. Олимпийн хүрэл медальд тун ойрхон байсан тамирчдын нэг бол яах аргагүй жүдогийн ОУХМ Дамдинсүрэнгийн Нямхүү юм. Монголын жүдочдын халуун ам бүлд хөл тавьсан цагаасаа хойш спортдоо үнэнч яваа түүнийг жүдо, самбо бөхийн тив дэлхийнхэн мэдэх болсон.
Бээжингийн олимпийн наадамд Д.Нямхүү 81 кг-д хүч үзэхдээ эхний тойрогт Голландын жүдоч дэлхийн аварга Г.Элмонтод шидо торгуулиар ялагдсан ч сэтгэлээр унаагүй. Дагах барилдаанд Италийн бөх, Сиднейн олимпийн аварга Жузеппе Маддалони, Монтенегрогийн Сржан Мрмалевич, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Польшийн Роберт Кравчик нарыг цэвэр ялсан. Үнэхээр түүний учраа нар дэлхийд танигдсан томчууд байсан ч манай хүн дийлсэн. Хүрэл медалийн төлөө Д.Нямхүү Украины жүдоч, олимп, дэлхийн мөнгө, хүрэл медальтай Роман Гонтюктай хэрхэн хүч үзсэнийг бид мэднэ. Даанч бидний хүсэл биелээгүй.
“ТЦ” сонин жүдо бөхийн ОУХМ
Д.Нямхүүтэй хийсэн ярилцлагыг уншигч танд толилуулж байна. Энэ ярилцлага
жүдогийнхон үндсэн бэлтгэлээ дуусаад хүчний бэлтгэлд орох хооронд болсон юм.
-Олимпийн наадамд манайхан гялалзсан амжилт үзүүллээ. Ялангуяа бокс,
жүдогийнхон?
-Энэ амжилтад бүгд сэтгэл маш их өег яваа. Жүдо бөхийнхний хувьд ямар ч
гэсэн медаль авна гэсэн сэтгэлтэй байсан. Бид санасандаа хүрсэн.
-”Бээжин-2008"-д оролцох
хамгийн олон эрхийг жүдочид маань хүртсэн. Гавьяат Х.Цагаанбаатар, ОУХМ
М.Бундмаа, гавьяат Х.Эрдэнэт-Од гээд олон мундагчууд байсан. Гэтэл тэд
эхнээсээ л бүтэлгүйтсэн. Монголд олон хүн санаа зовж эхэлсэн шүү?
-Олимпийн наадам гэдэг агуу юм. Тэнд
тааруухан гэсэн хүн оролцохгүй шүү дээ. Тийм болохоор өрсөлдөөн маш их. Хэн нь
ч ялж, ялагдаж болох талтай. Манай Цагаанаа, Бундмаа нарын бэлтгэл маш сайн
хангагдсан байсан. Биднээс хамгийн их, өндөр түвшинд бэлтгэлээ базаасан нь тэд.
Гэсэн ч манайхан гарцаагүй медаль хүртэнэ гэдэгтээ баг хамт олон, ард
түмэнтэйгээ сэтгэл нэг байсан. Тэр нь ч биелж Н.Түвшинбаяр маань олимпийн алтан
медалийг эх орондоо авчирлаа.
-Олон жил хүлээсэн олимпийн аварга
цолыг Н.Түвшинбаярыг эх орондоо анх авчирна гэж олон хүн бодоогүй байх шүү?
-Жүдо бол дэлхийн аль ч улс оронд
өндөр хөгжсөн спорт. Хэн нь ч хэнийгээ ялж мэднэ. Гэхдээ хүний хөдөлмөр
зүтгэлийн үр дүн гэж нэг юм бий. Түвшээ бол дэлхийн томчууд зодоглодог Европт
өөрийгөө таниулчихсан хүн шүү дээ. Тэр Европын тэмцээнүүдээс хоёр удаа
медаль хүртсэн. Герман, Францын олон улсын тэмцээнээс медаль зүүнэ гэдэг өндөр
зэрэглэлийн тамирчин гэдгээ харуулж байгаагийн шинж.
-Олимпоос алтан медаль хүртэх мөчид
та ямар сэтгэгдэлтэй байв?
-Өөрөө ялагдсандаа сэтгэл гонсгор
байсан. Маргааш нь О.Гүндэгмаа олимпийн мөнгөн медаль хүртэхэд их баярласан.
Ямар ч гэсэн Монголчууд медальтай буцах нь гэж. Гэхдээ цаана нь манай жүдогийн
хэд хэдэн жин, боксчид, бөхчүүд байгаа болохоор санаа нэг их зовохгүй байлаа.
Ялангуяа манай Г.Дашдаваа дараалан ялаад эхлэхэд бидний сэтгэл өөдрөг болсон.
За тэгээд аваргын алт. Манай жүдочдоос олимпийн анхны алтан медаль хүртсэнд маш
их баярласан. Үнэхээр гоё юм аа гэж бодогдож байсан.
-Хоёр олимпод оролцчихлоо. Афин, Бээжингийн
олимпийн талаар ямар бодолтой явна?
-Тэр нь илүү байна гээд би лав
хэлэхгүй. Хоёулаа л сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Грек, Хятадууд олимпод маш их
хөдөлмөр, зүтгэл зарцуулсан нь мэдрэгдсэн.
-Афины олимпод та манай багийн
тугчнаар оролцсон. Анх энэ мэдээг сонсож аваад ямар сэтгэгдэлтэй байв?
-Олимпод явахаасаа өмнө мэдсэн.
МҮОХ-ноос намайг сонгосон байлаа. Би ч яах юм бэ гэсэн, үгүй чамаар төрийнхөө
тугийг бариулна гэсэн. Тэр үед манай ахмадууд, хүн болгон төрийнхөө далбааг
олимпийн нээлтэд барина гэдэг их хувь тавилан, нэр төрийн хэрэг гэж өгүүлж
билээ. Тэр бол миний амьдралын хамгийн дурсгалтай мөч.
-Тэр олимпод та тааруухан
барилдчихсан…?
-Эхний тойрогтоо Кубад ялагдчихсан.
Нөгөө нөхөр маань Солонгосын бөхөд дийлдээд жагсаалаас гарсан.
-Харин “Бээжин-2008”-д яачихав даа?
-81 кг-д хүч үзсэн. Эхний тойрогт
дэлхийн аварга Г.Элмонтд шидогоор хожигдсон. Дагах барилдаанд маш
хариуцлагатай хүч үзэх хатуу даалгавар өөртөө ч тавьсан, багш нар, хамт олон,
монголчууд маань ч надад хэлж байсан байх. Тэгээд хүч үзэж явсаар хүрэл
медалийн төлөө Украины Р.Гонтюктай өрсөлдсөн. Бараагүй дээ.
-Та эхлээд том оноонууд алдчихсан.
Харин сүүл рүүгээ нилээд ширүүхэн барилдсан. Эртхэн тэр дайралтаа хийсэн бол
хүрэл медаль манай халаасанд орчих байсан юм биш үү?
-Юко үнэлгээ алдчихаад дайраад
дуусгая гэж бодсон. Таллаж бариад мушгиад дарчихъя гэж бодоод буруудсан. Зүүн
хөлөндөө этүүлээд вазари алдсан. Тэгээд оноогоо хөөж вазаригаар торгуулаад
ялагдсан. Олимпийн өмнө зургадугаар сард Испанид болсон олон улсын тэмцээний
үеэр бид хоёр 90 кг-д эхний тойрогт таарсан. Бас л унаж шидүүлээд би цэвэр
ялагдсан юм.
-Тэгээд тэр мэхэнд нь хариу юм
бэлдээгүй юү? Олимпийн өмнө манайхан учраагаа хэр судалж байв?
-Миний хувьд бол унаж шидэхэд нь
дээр нь дарж хамна гэж төлөвлөж байсан. Сүүлд нь бодоод байхад өмнөх
барилдаандаа “хялайчихсан” учраатайгаа эхнээсээ л оноо алдахгүйгээр ноцолдох
тактик зөв байж дээ гэж ойлгосон. Манай жүдо бөхийн холбоо бол маш сайн
судалгаа хийж байсан. Ялангуяа Европт болсон томоохон тэмцээнүүдэд бид маш сайн
судалгаатай ажилласан.
-Хүрлийн төлөөх тэр барилдаанд
манайхан шүүгчдийг их шүүмжилсэн?
-Шүүгчийн ч буруу гэж юу байхав дээ.
Өөрсдийн маань л буруу. Татами дээр Бельги, Испани, Кубын шүүгчид гарсан. Уг нь
өрсөлдөгчийг маань торгох саналыг зөвлөлдсөн байх.
-Д.Нямхүү жүдо бөхтэй хэрхэн яаж
яваад “үерхэх” болсон юм бол?
-Сургуульд байхдаа дур сонирхлоороо
жүдо, самбо бөхийн секцэнд орсон. Бөхтэй нөхөрлөхөд манай авга ах, ах нарын
нөлөө их байсан. Манай гавьяат Г.Жамсран, спортын мастер Г.Барсүрэн, ОУХМ
Г.Баатарсүрэн ах гээд манайхан намайг бүгд ихэд дэмжиж байдагт баярладаг. Би ч
эхлээд олон секц сольсон. Дараа нь “Жуулчин” клубт элсэн орсон. Тэр үед намайг
ихэд дэмжин бэлтгэл сургалтыг сайн хийлгэж өдий зэрэгт хүргэсэн гавьяат
тамирчин Ц.Дамдин, багш Ш.Эрдэнэбилэг нартаа баярладаг юм. Хэн ч мэдэхгүй 19
настай хүүхдийг Европын ОУТ-д авч явж байсан нь одоо болтол санаанаас
гардаггүй.
-Өөрийг тань мөрөндөө хүнд гэмтэл
авчихлаа, мэс засалд орлоо гээд л шуугидаг. Одоо тэр гайгүй биз?
-2003 онд Азийн аварга болчихоод дараа
нь бэлтгэл дээр хүнд гэмтэл авсан. Тэмцээнд оролцохгүй удсан даа. Дараа нь
Казахстанд болсон Азийн АШТ-д амжилт үзүүлж чадаагүй. Афины олимпод хүч үзэхэд
эхлээд дийлдчихсэн.
Энэ олимпийн дараа МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан ах, жүдогийн УШБ-ийн дасгалжуулагч Х.Болдбаатар, МАМСХ-ны генсек Д.Очирсүх ах нар надад туслаж БНСУ-д мэс засал хийлгэсэн. Тэр үед ер нь цаашид барилдах уу, үгүй юу гэдгээ шийдэхээр болчихсон байлаа. Ийм хүнд үед тусалсан ах нартаа маш их баярлаж явдаг юм. Дараа нь хэдэн сар гам барьж байгаад 2006 оны УАШТ-д орж барилдан түрүүлсэн. Улмаар тэр жилээ Дохагийн Азийн наадмаас алтан медаль, Зүүн Азийн АШТ-ээс хүрэл, Германы супер дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэндээ баяртай явдаг.
-Мөрний өвчин тань Бээжингийн олимпийн
өмнө дахин сэдэрч спортод элэгтэй олон хүнийг шаналгасан?
-Европын тэмцээнүүдэд Германд
оролцож байхад мөр гурван удаа мултарсан юм. Нутагтаа ирсний дараа Д.Загдсүрэн
ерөнхийлөгчтэй МҮОХ, Ч.Наранбаатар даргатай БТСУХ, Х.Баттулга ерөнхийлөгчтэй
МЖБХ, Д.Баясгалан даргатай “Хангарьд” клубийнхэн маань туслан Сингапурт
очиж дахин хагалгаанд орсон. Одоо бол дажгүй байгаа. Энэ завшааныг
ашиглан “ТЦ” сониноор дамжуулан багш нар, хамт олондоо мэндчилгээ дамжуулж
болох уу?
-Харин л дээ… Бололгүй яахав.
-Манай жүдо бөхийн холбоо, багш нар
маань олимпод маш сайн бэлтгэсний хүчинд бид амжилт гаргалаа. Жүдо гэдэг нэрээр
овоглож явдаг хүн бүр надтай санал нэг байгаа байх. Үндэсний шигшээ багийн
ахлах дасгалжуулагч Ч.Насантогтох, дасгалжуулагч Д.Баттулга, Х.Болдбаатар,
Д.Нармандах, П.Нямлхагва болон “Хангарьд”-ын Ш.Бат-Орших багш, “Тулгат Асар”
компанийн “жүдо” Б.Баясгалан ах, түүний дүү Баяраа ах нартаа манайхан, хувиасаа
би маш их баярлаж явдаг шүү гэдгийг уламжилья.
-Самбо бөхийн барилдаанаар та бас
манай шилдгүүдийн тоонд ордог. Амжилт бол асар их байдаг юм билээ?
-Манай жүдо, самбо бөхийнхөн олон
жилийн өмнөөс тив, дэлхийд нэр алдраа дуурсгаж ирсэн сайхан түүхтэй. Бид
нэгдмэл нэг санаа зорилготой явдаг гэдэгт би итгэдэг. Миний хувьд самбо бөхөөр
УАШТ-д гурван удаа түрүүлсэн. 2003 онд ДАШТ-д аваргалсан. 2002 онд Дэлхийн
цомоос хүрэл медаль хүртэж явлаа. Залуучуудын ДАШТ-ээс 1999 онд хүрэл медаль
зүүсэн. Ингээд бодохоор энэ хоёр төрөл харилцаа холбоо ихтэй.
-Д.Нямхүүгийн гэдэг айл ам бүл өнөр
өтгөн үү?
-Манайх ам бүл гурвуул. Эхнэрийг
маань И.Нандинчимэг гэдэг. Оюутан. Нэг охинтой. Нас багаа, бага. Н.Биндэръяа
гэдэг юм. Ирэх жилээс яслид оруулна.
-Таны жингийн өрсөлдөгч гээд
өгүүлбэл олон хүн нэрлэх үү?
-Тав, зургаан ширүүн өрсөлдөгч
байна. Өрсөлдөгч их л байж амжилтад хүрдэг спортын хатуу хууль бий. Сая манай
жинд олимпийн эрх авахад миний Дохагаас авсан 50 оноо, манай Э.Энхбат Азийн
АШТ-д тавдугаар байрт орж, Казахстанд болсон ОУТ-ээс хүрэл медаль хүртэж бас 50
оноо авч манайх 81 кг-д олимпийн эрх авсан юм.
-Танд амжилт хүсье.
Ч.Сүхбаатар