-Засгийн газрын ээлжит хуралдаан 2008.11.12-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв-
“Архи, спиртийн үйлдвэрт тоолуур тавьсан дүн болон зарим компанийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” асуудлыг хуралдаанаар хэлэлцлээ.
Архи, спиртийн үйлдвэрүүдийг тоолууржуулах талаар Засгийн газраас удаа дараа шийдвэр гаргаж, зохион байгуулалтын шат дараатай арга хэмжээ авсны үрээр архи, спирт үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй бүх үйлдвэрүүдэд тоолуур суурилуулжээ.
Одоогийн байдлаар спиртийн 15, архины 94 компани үйл ажиллагаа явуулж байна. Архины үйлдвэрийн 60 нь орон нутагт, 34 нь нийслэлд, спиртийн үйлдвэрийн 7 нь хөдөөд, 8 нь нийслэлд байгаа юм.
Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрийн тоо 2004 онтой харьцуулахад 60 хувиар буурснаас гадна сүүлийн жилүүдэд архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоогүй байна. 2004-2008 оны хооронд нийт 169 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Хуралдаанаас “Хөх чоно” ХХК, “Баянлиг” ХХК-ийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Энэ оны аравдугаар сард Дорнод аймгийн Хэрлэн, Баянтүмэн сумын зарим малчин өрхийн ямаан сүрэг цэцэг өвчний халдвараар өвчилсөнтэй холбогдуулан хорио цээрийн дэглэм сахиулах, өвчилсөн малыг устгах, эрүүл ямааг вакцинжуулах, үзлэг тандалт хийх ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Улсын мэргэжлийн хяналтын газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораториас зохион байгуулсан байна.
Энэ ажлын хүрээнд нийт 8 өрхийн 365 ямааг устгаж, 11000 гаруй ямааг вакцинжуулжээ.
Цаашид ямааны цэцэг өвчний вирусийн халдвараас хамгаалах зайлшгүй шаардлагатайг үндэслэн вакцин, зүү тариур, ариутгалын бодис зэргийг худалдан авах, үзлэг шалгалт, үйл ажиллагааны зардалд зориулан хөрөнгө гаргах нь зүйтэй гэж үзэв.
БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн 2003 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газарт дэд бүтэц барьж байгуулах төслүүдийг хэрэгжүүлэхэд зориулан 300.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор амласан билээ. Улмаар “Зээлийн ерөнхий хэлэлцээр”-т 2005.11.28-ны өдөр гарын үсэг зурж, 2006.06.09-нд УИХ соёрхон баталсан юм.
Дээрх зээлийн хөрөнгөөр Эгийн голын УЦС-ыг барих төслийг Засгийн газар 2008 оны нэгдүгээр сард зогсоож, харилцан ашигтай, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц, байгаль орчинд хор хөнөөлгүй төсөл, хөтөлбөрүүдийг сонгон хэрэгжүүлэх тухай шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Үндэсний аюулгүй байдын зөвлөмж ч гарсан байна. Тиймээс Засгийн газраас
1. Баруун бүсийн авто
зам (50.0 сая ам.дол)
2. Орон сууцны хорооллын
инженерийн дэд бүтэц, барилгын материал
(100.0 сая ам.дол)
3. Төмөр замын хөдлөх
бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх
(60.0 сая ам.дол)
4. Замын-Үүдийн дэд
бүтцийг сайжруулах (50.0 сая ам.дол)
5. Монгол Улсын мэдээлэл
холбооны нэгдсэн сүлжээний шинэчлэл
(40.0 сая ам.дол) -ийн төслүүдийг
хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Тиймээс “Зээлийн ерөнхий хэлэлцээр”-т оруулах нэмэлт, өөрчлөлтийг зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн хамт УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Орон нутгийн засаг захиргааны байгууллагын удирдах ажилтнуудыг Улаанбаатарт зохион байгуулагдах сургалт, семинарт оролцуулах асуудлыг журамлах тухай Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо.
Аймаг, нийслэлийн удирдлага, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх байгууллагын ажилтнуудыг тухайн онд зохион байгуулагдах сургалт семинарт оролцуулах талаарх саналыг нь жил бүрийн 12-р сард багтаан гаргуулж, хянан үзсэний үндсэн дээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэгдсэн хуваарь боловсруулж, хяналт тавихаар тогтоолд тусгасан байна.
Нэгдсэн хуваарьт тусгагдаагүй аливаа арга хэмжээнд оролцохыг хориглох аж. Түүнчлэн
- төрийн бус байгууллагын шугамаар зохион байгуулах арга хэмжээнд орон нутгийн удирдлагыг оролцуулах асуудлыг тухай бүр шийдвэрлэн, эдгээр арга хэмжээнд төсвийн зардлаар оролцохыг хориглох
- гадаад оронд зохиогдох сургалт семинарт оролцохдоо Засгийн газрын ХЭГ-аас зөвшөөрөл авч, томилолтын үр дүнг тайлагнах, өөр аймаг, нийслэлд ажиллахдаа тухай бүр мэдэгдэж байх ёстой болов.
Энэ арга хэмжээ сумдын удирдлагуудад ч хамаарах бөгөөд тэдний дотоод, гадаад албан томилолтын жилийн хуваарийг аймгийн Засаг дарга батлан мөрдүүлж байх аж.
Товчхон:
• Засгийн газрын үйл ажиллагааны 10-р сарын товч мэдээлэлтэй танилцав.
• “Дотоодын цэргийн алба ажиллагааны дүрэм”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар болов.
Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.