Зуд гэж зайлшгүй байх ёстой. Бурхан тэнгэрийн хилэгнэл гэж ойлгож байсан эртний ойлгоц одоо нэгэнт арилж, түүнийг байгалийн бэрхшээл, аж ахуйн бэлтгэлтэй холбож бодит ёсоор ойлгох болжээ.
Зуд гэж хэвийн хэмжээнээсээ их цас орох буюу огт орохгүй байх, онцгой хүйтрэх, хүчтэй шуурах зэрэг зөвхөн байгалийн үзэгдлийн нэр биш. Зуд гэдэг нь цаг агаарын тийм бэрхшээлээс хамгаалах аж ахуйн бэлтгэл дутсанаас мал олноор үхэх нөхцөл бүрдэж хохирол учрах явдал юм.
Өөрөөр хэлбэл, зуд гэдэг нь хүйтний улиралд цаг агаарын зохисгүй нөхцөлийн улмаас бэлчээрийн мал аж ахуйд бэрхшээл учруулж байна. Дан ганц бэлчээрийн биш хагас бэлчээрийн буюу байрны мал аж ахуйтай улсад зуд болдоггүй төдийгүй зуд гэдэг үг ч үгүй болжээ. Тийм ч учраас олон жил байгалийн хүнд нөхцөлд дассан зэрлэг амьтад зээр, гөрөөс, шувуу хүртэл зуднаар үхэж байхад байран тэжээлд байгаа шувуу, гахайн аж ахуй, ус, хашаа, саравч, тэжээлийн бат бэх баазтай болсон зарим аж ахуйнууд зудад нэрвэгдэхгүй болсон энгийн жишээ ч бий.
Зудын гамшиг нь заавал байх ёстой зүйл ч биш. Түүнтэй тэмцэх материалын ба оюун санааны бэлтгэлийг хангасан цагт арилах ёстой юм.Өөрөөр хэлбэл , зудын нөлөөнөөс аж ахуйн бэлтгэл давсан цагт зуд гэж байхгүй гэдгийг бүх хүмүүс ялангуяа мал аж ахуйн мэргэжилтэн, малчин бүхэн ойлгож малын бэлчээрийг шинжлэх ухааны үндэстэй эзэмшин тэжээлийн хангалттай нөөц ,дулаан хашаа, саравч, хүйтний улиралд малыг усаар хангаж зудаас сэргийлэх арга замыг шийдвэрлэсэн цагт зудад нэрвэгдэхгүй байж болно.
Аж ахуйн бэлтгэл дутсан үед мал олноор хорогдох нөхцөлийг бүрдүүлж байгаа байгалийн үзэгдлийг үндэслэн зудыг ерөнхийд нь:
1.Харын зуд
2.Цагаан /цасан/ зуд
3.Шуурган зуд
4.Хүйтний зуд
5.Хавсарган зуд гэж ангилж болох юм. Гэвч энэ бол зудын тухай ойлголтыг тодруулахын тулд зориуд ангилж байгаа харьцангуй ялгалт юм.
Харын зуд
Хүйтний улиралд удаан хугацаагаар цас огт ороогүй бөгөөд нуур, ихэнх гол мөрөн, булгийн ус хөлдсөнөөс худгийн ус хүрэлцэхгүй мал сүрэг усаар гачигдан мал олноор үхэх нөхцөл бүрэлдэхийг харын зуд гэнэ. Ийм нөхцөл манай оронд цөөн удаа тохиолдон бага газар нутгийг хамарч байснаас гадна хүйтний улиралд хэд хэдэн сараар цас орохгүй байх нь ховор тохиолддог.
Харын зуд цастай нутагт нүүдэллэж болох учир бусад зудаас бага хохирол учруулах ба дулаалж тохижуулсан худаг, булаг, харз усаар өвлийн бэлчээрийг хангасан тэр цагт бэрхшээлээс гарч болно.
Их хүйтрэх, ялангуяа эрт хүйтрэх нь харын зуд болох гол нөхцөл болдгоос гадна харын зуд болсон цагт ашиглаж байгаа цөөн харз булаг, худгийн ойролцоо олон мал цугларч ,бэлчээрээс алслагдах буюу усанд туувалдаж , мал улдах, дулаан бууц , хашаа байргүй нутагт хутаглах зэргээс мал богино хугацаанд ихээхэн турах зэрэг нь байдлыг улам хүндрүүлэх ба харын зуд болсон нутагт хөрсний чийг бага байдаг учраас хавар ногоо оройтож ургах зэрэг муу нөлөөтэй болно.
Цагаан /цасан/ зуд
Намар, өвөл, хаврын цагт их хэмжээний цас орж бэлчээрийг цасаар хучсанаас мал бэлчээрээс өвс олж идэх боломжгүй болж малын тэжээл дутагдан олноор хорогдох нөхцөл бүрэлдэхийг цагаан зуд гэнэ.
Ердийн зуншлагатай жилд зонхилох бэлчээрийг бүрхсэн дунд зэргийн нягтралтай, цасны дундаж зузаан хангайн бүсэд 12-15 см, хээрийн бүсэд 8-10 см, говийн бүсэд 5-6 см, болоход мал бэлчээрээс өвс олж идэхэд хүнд болдог байна.
Монгол орны физик-газарзүй синоптикийн/цаг уур зүй/ процессын өвөрмөц нөхцөлөөс болж цасан бүрхүүл эрс жигд биш тогтох нь малын бэлчээр ашиглахад муугаар нөлөөлдөг.
Цагаан зудын үед цас хайлж орох буюу орсон цас хайлан хөрсөн дээр мөсөн бүрхүүл тогтоход бэлчээрийн өвс барьцалдан хөлдөж мал цавчаад ч өвс олж идэх аргагүй болдгоос гадна малын хөлний үс халцрах, туруу нь ханзрах нөхцөл болох зэргээр бэрхшээлийг хүндрүүлнэ.
Манай оронд цагаан зуд хамгийн олон удаа их хэмжээний газар нутгийг хамран тохиолдож байсны дотор зун нь гантай, зуншлага муу байсны дараах өвөл , хаварт бэлчээрийн тачир өвс цасанд дарагдан далд орж зуд болох нь ердийн зуншлагатай цагт цас их орж зуд болохоос олон тохиолдож байсан бололтой. Цагаан зуд ихэвчлэн их нутгийг хамардаг малын бэлчээр ашиглах боломжийг удаан хугацаагаар алдагдуулан мал олноор цасанд дарагдан үхдэг зэргээс мал аж ахуйд бусад төрлийн зуднаас илүү хохирол учруулдаг.
Гэвч бог мал, үхрийн саравчтай хашаагаар хангаж адуу, тэмээг байнгын хариулга маллагаатай болгосноор малыг цасанд дарагдуулахгүй байж болох ба тэжээлийг нь өргөн тариалж арвин хадлан авч , гүйцэд ашиглах замаар өвөл, хаврын цагт малын суурь,наад зах нь 3 сарын нэмэгдэл тэжээл бэлтгэдэг болсон цагт цагаан зудын бэрхшээлийг давж болох юм.
Шуурган зуд
Хүйтний улиралд шуурга удаан хугацаагаар үргэлжлэн малын бэлчээрт идэшлэх боломжийг алдагдуулснаас хашаа, ялангуяа тэжээл дутагдан мал өлсөж дааран олноор үхэх нөхцөл бүрдэхийг шуурган зуд гэнэ. Хүйтний улиралд 1 секундэд 10 метрээс илүү хурдтай салхи хангайн бүсэд 5 хоног, хээрийн бүсэд 4 хоног, говийн бүсэд 3 хоног дараалан шуурвал дан бэлчээрийн мал бэлчээрээ ашиглаж чадахгүй үхэхэд хүрнэ.
Хүчтэй шуурга өвөл, хаврын цагт ихэвчлэн цас орж байхад буюу цас орсны дараа тохойлдон цасан шуурга болдог ба түүнд мал туугдан уруудаж осгох, жалга суваг, цасанд дарагдах, хот хороондоо овоорч бие биенээ дарах, бэлчээрт идшилж чадахгүй өлдөх зэргээр үхэж мал аж ахуйд багагүй хохирол учруулдаг.
Шуурган зуд шиг агаарын байдал эрс өөрчлөгдсөнөөс ихэвчлэн агаар мандлын хүйтэн фронт өнгөрөн гарахад гэнэт тохиолдоно. Шуурган зуд цөөнгүй тохиолдох боловч дангаараа нэг удаа ихээхэн газар нутгийг хамаарч тохиолдох нь ховор байдаг. Шуурган зуд нь ихэвчлэн цагаан зудын хамт их хүйтэнтэй хавсарч тохиолддог. Эл зудны бас нэг муу тал нь урьд орсон цасыг их хатууруулдаг ба хунгарладаг явдал юм. Мөн богино хугацааны дотор тохиолддог ба урьдчилан мэдээлэх боломжтой бөгөөд малаа дулаан хашаа байраар ханган зохих хэмжээний өвс тэжээл бэлтгэснээр зудын бэрхшээлийг давж чадна.
Хүйтний зуд
Хүйтний улиралд мал бэлчээрлэж чадахгүй болтол хэд хэдэн хоногоор их хүйтрэн тэжээл, хашаа дутагдсанаас бэлчээрийн мал өлсөж дааран олноор үхэх нөхцөл бүрдэхийг хүйтний зуд гэдэг. Хоногийн дундаж температур тухайн сарынхаа дундаж температураас 10 ба түүнээс ихээр, хангайд 10, хээрт 7, говьд 5 хоног дараалан хүйтэн байхад нөмөр хашаа нөөц тэжээлгүй бол мал бэлчээр ашиглаж чадахгүй учир зутарна.
Тэгэхдээ хүйтний байдал малд нөлөөлөх нь салхины хурдаас хамааран харилцан адилгүй. Жишээлбэл салхигүй намуухнаар -40 хэд бэлчээрлэж чаддаг бол хүйтэн салхитайд -30 хэм хүртэл хүйтрэхэд мал бэлчээрт идэшлэж чаддаггүй байна. Хүйтний зуд дангаараа цөөн тохиолдох бөгөөд ихэвчлэн цас шуурганы хамт тохиолддог ба хүйтний улмаас малын хөл, чих, сүүл хөлдөх, хатгалгаа тусах, турах, осгох, хөлдөж үхэх, хээл хаях, ялангуяа төлд муугаар нөлөөлөх зэргээр мал аж ахуйд багагүй хохирол учирч болно.
Гэвч дулаан хашаа зохих хэмжээний тэжээлтэй, бэлчээрийг нарийн хуваарьтай ашигласнаар энэ бэрхшээлд автахгүй байх боломжтой.
Хавсарсан зуд
Шуурган, цагаан ба хүйтний зуд эсвэл харын, хүйтний, шуурган зуд буюу тэдгээрийн зарим нь хавсарч бэлчээрийн мал аж ахуйд хохирол учруулан ус, тэжээл, хашаа дутагдсанаас малыг олноор үхүүлэх нөхцөл бүрдэхийг хавсарсан зуд гэнэ. Зудын хэлбэр хэдий олноор хавсарснаас шалтгаалан түүний хор нөлөө янз бүр байх боловч хавсарсан зудын хохирол ерөнхийдөө их байдаг. Гэвч бэлчээрийг хуваарьтай ашиглан малын тэжээлийн бааз, хашаа, саравч, усаар хангаснаар энэ бэрхшээлээс гарч болох талтай. Эрүүл, тарган мал ямар ч зудад илүү тэсвэртэйгээс гадна малыг арчлах малчны ажиллагаа шийдвэрлэх ач холбогдолтой.
Зудын давтагдалт
Аль нутагт ямар зуд хэр зэрэг олон тохиолдож байсныг сонирхоход хамгийн олон нь шуурган зуд байв. Энэ нь ихэвчлэн хавар цагт нөөлөг багатай говь тал нутгуудад элбэг тохиолддог. Ихэвчлэн намар гандуу байсны дараа намар, өвөл цас их орж хүйтэрснээс хавсарсан зуд болохоос биш хаврын шуургатай хавсарч хавсарсан зуд болох нь ховор байдаг бололтой. Мөн цагаан зуд, намар, хаврын улиралд олон, өвөлд цөөн болно.
Өвлийн улиралд монгол орны цаг агаарын байдлыг хүчтэй хөнжсөн эсрэг циклон тодорхойлж байдаг учир өвөл цас их орж цагаан зуд болох нь цөөн байдаг байв. Харин эсрэг циклоноос циклонд даралтын талбай шилжих үе буюу намар хаварт цас их орж салхины хүч ширүүсэх зэргээс цагаан ба шуурган зуд болох нь цөөнгүй байдаг. Цагаан зуд нь тус орны ба хойд зүгийн нутгуудаар говь, талаас илүү олон тохиолддог нь баруун ба баруун хойд талаас тус улсын нутагт нэвтрэн ирсэн агаарын нягтралын доорх нутгуудад хур чийгээ алдан говийн нутгуудаар ихэвчлэн хуурай болсон хойноо өнгөрдгөөр тайлбарлагдах юм. Бүх нутгийг хамарсан зуд нэг хэсэг нутгийг хамарсан зудаас цөөн тохиолддог ба манай орны өмнө зүг төвийн нутаг бусдаасаа олон удаа зудад автагдаж байв. Төрөл бүрийн зуд улирал бүрт харилцан адилгүй тохиолддог ч бүх зудын давтагдалт нь намар, өвөл, хаврын улиралд бараг жигд хуваарилагддаг.
1967-1968 оны зудтай байсан аймгуудын тайлангийн материалаас үзэхэд 1921 оноос хойшх 47 жилд Монгол оронд 27 удаа их бага хэмжээний зуд тохиолдож байсны дотор 1944 онд 13, 1963 онд 5, 1964 онд 6, бусад жилүүдэд 1-4 аймаг зудад нэрвэгдэж байжээ. Үүнээс Дорноговь аймаг 17, Өмнөговь аймагт 8, Дундговь аймагт 6 удаа зуд болсон байна. Иймд говийн аймгуудад 2-4 жил тутам, улсын хэмжээгээр 13 жил орчимд нэг удаа зуд болж байжээ. Онц хүчтэй гэнэтийн шуурга шуурах, хавар, намар зарим газар зун ч цасан шуурга болох, шүрийн аадар бороо, мөндөр цохих, элсэн ба шороон шуурга, угалз болох зэргээр байгалийн гэнэтийн үзэгдлийн улмаас олон мал үхүүлэх явдал манай оронд цөөнгүй тохиолддог.
Хавар, зун намрын орох тундасны хэмжээ тухайн нутгийн хэвийн хэмжээнээс хэт /20 хувиас дээш хувиар/ буурснаас бэлчээрийн гол ургамлын ургалт зогсох, хатахыг гандуу, бараг ургахгүй байх тохиолдлыг ган гэдэг байна.
Зуднаас урьдчилан сэргийлэхийн тулд малчид юу хийх вэ?
1.Зун намрын улиралд малаа отроор дээд зэргийн тарга хүч авахуулах
2.Ах дүү айл саахалтаараа өвс тэжээл, хужир шүү, аргал түлш, хөх бууц нөөцлөх
3.Бэлчээрийг алсын, ойрын, нөмөр нөөц гэж маш нарийн хуваарьтай ашиглах
4.Гар тэжээлийг төрөл бүрээр бэлтгэн ядарч доройтсон малаа эртнээс тэжээж тэнхрүүлэх.
5.Малчин өрхийн хүн бүр дулаан дээл, гутал, малгай зэрэг хувцсаа бэлтгэх.
6.Ажилтай айл өрх өвөл, хаврын улиралд хэрэглэх хоолны гурилаа хүртэл хэрчин махаа хөшиглөж, боов боорцог их хэмжээгээр хийж тусгай уут саванд хадгалан хэрэглэдэг туршлагыг өргөн хэрэглэх
7.Энэ жилийн өвөл, хаврын хувьд зөв зүгээ олж нүүх, адуу, үхрээ алсын оторт гаргах. Одоо бол хэрхэн хаваржихаа бодох, төл хүлээн авах бэлтгэлээ сайн базаах, малаа цөөн цөөнөөр суурилах
8.Зуд турхантай үед хэрхэн өвөлжиж, хаваржих талаар ахмад хашир туршлагатай малчдаас зөвлөгөө, зөвлөмж тогтмол авах, зөөлөн ус, хужирыг онцгой анхаарвал зохино.
Монгол Улсын гавъяат багш, доктор, профессор Ш.Цэрэнпунцаг