-Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна-
МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ АЗИЙН АВАРГААС 11 МЕДАЛЬТАЙ БУЦЛАА
Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Хонконгт боллоо. 36 орны 272 тамирчин цугласан тэмцээний сүүлийн өдөр Монголын шигшээ баг дөрвөн медаль хүртсэнээр нийт 11 медальтай нутаг буцав. Сүүлийн өдөр эрэгтэй -90 кг жинд Г.Алтанбагана мөнгө, эмэгтэй -78 кг жинд О.Хүслэн хүрэл, -100 кг жинд Б.Гончигсүрэн хүрэл, +78 кг жинд А.Адъяасүрэн мөнгөн медаль авав.
Ийнхүү Монголын шигшээ баг 3 алт (Л.Энхрийлэн, Б.Эрхэмбаяр, Б.Баасанхүү), 3 мөнгө (Б.Ганхайч, Г.Алтанбагана, А.Адъяасүрэн), 5 хүрэл (Л.Сосорбарам, Б.Цогт-Очир, Б.Ням-Эрдэнэ, О.Хүслэн, Б.Гончигсүрэн) медальтай нутаг буцсан юм. Дэлгэрэнгүйг ЭНД-ээс сонирхоно уу.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ШИНЭ ЧИГЛЭЛ НЭМЭГДЭВ
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор
Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс буюу өнөөдрөөс үйлчилгээг эхлүүлэхээр төлөвлөснийг Нийтийн тээврийн газраас мэдээлсэн. Чиглэлийн зураглал харах бол ЭНД дарна уу.
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТАД 5300 ХҮҮХЭД ТЭНЦСЭНГҮЙ
Их сургуульд элсэн суралцагчдын түвшин тогтоох Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ сарын 6-нд орон даяар зохион байгуулагдаж, дүн гарсан. Улсын хэмжээнд 33361 шалгуулагч уг шалгалтыг өгснөөс 28 мянга гаруй нь тэнцэж 5300 нь тэнцээгүй байна. Тодруулбал тэдгээр шалгуулагчид их сургуульд элсэн суралцах эрх бүхий босго 400-аас бага оноо авч, шалгалтад тэнцээгүй гэсэн үг.
Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбатаас тодруулахад “Монгол хэл бичгийн шалгалтад унасан шалгуулагчдын тоо өмнөх оныхтой харьцуулахад ойролцоо байна. Ер нь монгол хэл бичгийн шалгалтын дүн сүүлийн 10 жилийн хугацаанд нэг их өөрчлөгдөөгүй. Элсэлтийн ерөнхий шалгалтад тэнцээгүй шалгуулагчид энэ оны наймдугаар сарын 17-нд дахин шалгалт өгөх боломжтой” гэсэн юм.
БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ДАРГА Н.ШАКИЕВ МОНГОЛД ИРЭВ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатар хотноо ирсэн.
Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог төдийгүй хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг шинэ агуулгаар баяжуулж, холбогдох эрх зүйн үндсийг бататгах ач холбогдолтой юм.
УЛААНБААТРААС БНХАУ-ЫН ЧАНГША ХОТ РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДДЭГ БОЛОВ
Монголын агаарын тээврийн “Хүннү эйр” компани БНХАУ-ын Хунань мужийн төв Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо. Нислэгийг долоо хоногт нэг удаа үйлдэх бөгөөд бямба гараг бүрийн 21:40 минутаас Улаанбаатар хотоос хөөрсөн онгоц 01:00 цагт Чангшад газардана. Ням гарагийн 01:55 цагт Чангша хотоос Улаанбаатар хот руу хөөрч, 05:30 минутад газардах цагийн хуваарьтай байна.
Энэхүү шууд нислэг нь Монгол Улс Төв Хятадыг холбосон анхны маршрутад тооцогдож буй. Ташрамд дурдахад, Чангша хот нь эртний дурсгал, байгалийн үзэсгэлэн, орчин үеийн гайхамшгууд хамтдаа цогцолсон аялал жуулчлалын голлох бүс нутаг юм.
Х.БАТТУЛГЫГ АРДЧИЛСАН НАМААС ХАСАХ ШААРДЛАГЫГ НАМЫН ДАРГАД ХҮРГҮҮЛЭВ
“Эрх чөлөө төв"-ийн гишүүд Х.Баттулгыг Ардчилсан намын гишүүнчлэлээс хасах шаардлагыг намын дарга Л.Гантөмөрт хүргүүлэх талаар хэвлэлийн хурал хийсэн. Тэдний төлөөлөл: Аливаа асуудалд нэг итгэл үнэмшил, зорилго чиглэлтэй иргэд нэгдэн намыг бүрдүүлдэг. Харамсалтай нь сүүлийн үед Ардчилсан намыг итгэл үнэмшлийн биш, бүлэглэх байдлаар эрх мэдэлд хүрэх арга хэрэгсэл болгон ашиглах явдал хавтгайрлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд, түүний тэргүүн зөвлөх удаа дараа Ардчилсан намын үнэт зүйл, үзэл баримтлалын эсрэг халдаж, нийгмийн дайсан болгох ажлуудыг хийж байна. Ардчилсан нам анх удаа дүрмэндээ үзэл баримтлалаа тусгасан. Үзэл баримтлалын эсрэг явж буй гишүүдийг намаас хасах дүрмийн заалт байдаг. Иймээс намаас хасах шаардлагыг намын даргад хүргүүлнэ гэсэн юм.
АВРАГЧДЫН ГАЛ УНТРААХАД ХЭРЭГЛЭДЭГ ДРОН, РОБОТ ЗЭРГИЙГ ШИНЭЧЛЭХЭД 25 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж, ажиллах орчин нөхцлийг сайжруулахад 25 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ. Энэ санхүүжилтээр гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэрэг тоног төхөөрөмжийг худалдаж авах ажлыг шуурхай зохион байгуулна. Нийлүүлэлтийг энэ долоо хоногоос эхлүүлнэ.
Мөн онцгой байдлын алба хаагчдын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, алба хаагчдыг сургах, ур чадварыг нэмэгдүүлэх сургалт явуулна. Эрэн хайх, аврах, гал түймэртэй тэмцэх нэгж байгууллагын тоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Онцгой байдлын алба хаагчдын тоог хүн амын тоотой харьцуулахад улсын хэмжээнд хүний нөөц 60 хувийн дутагдалтай, машин механизм 40 хувийн дутагдалтай байна гэсэн тооцоо гарсан. Улсын хэмжээнд 130 гаруй аврах анги байгуулах шаардлагатай гэв. Дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншаарай.
ИХ БРИТАНИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛД ИРЭВ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон 2024 оны дөрөвдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.
Хоёр орны харилцааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал, цахим засаглал, геологи зэрэг салбарт өргөжүүлэхээр тохиролцсон. Түүнчлэн Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” -д тусгагдсан зорилтууд болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилтуудын хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан юм.
Албан ёсны хэлэлцээний дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон нар “Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглал”-д гарын үсэг зурав.
Айлчлалтай холбоотой бусад мэдээллүүд:
- Англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэхэд Их Британи ₮42 тэрбумын дэмжлэг үзүүлнэ
- Дэвид Камерон: Их Британи уул уурхай, технологи, бизнесийн хувьд ч сайн түнш байх болно
- Ховор металлын чиглэлээр Их Британитай хамтран ажиллана
АНУ-РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ХОЁР ДАХЬ АГААРЫН ХӨЛГИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Агаарын тээврийн либералчлал, Зам, тээврийн хөгжлийн яамны Хямд тийз-Хүртээмжтэй нислэг зорилтын хүрээнд МИАТ ТӨХК өнөөдөр /2024.04.25/ дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа.
Одоогоор тус онгоцоор Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нислэг үйлдэж, цаашид АНУ, Сингапур, Австрали руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.
THE MONGOLZ "ESL PRO LEAGUE"-ЫН ХАСАГДАХ ШАТАНД ШАЛГАРСАН АНХНЫ АЗИ БАГ БОЛЛОО
Электрон спортын хамгийн том байгууллагуудын нэг "ESL (Electronic Sports League)"-ээс уламжлал болгон зохиодог, CS2 (Counter Strike 2)-ын хамгийн том лигүүдийн нэг "ESL Pro League" эхэллээ. Дэлхийн шилдэг 32 баг Мальта улсын Сент Жулианд цугласан, 19 дэх удаагийн ESL Pro League-т Ази тивийг төлөөлөн хоёр баг оролцож байгаагийн нэг нь Монголын "The MongolZ" юм.
Ази тивд чансаагаар тэргүүлж буй монгол баг өнөөдөр хоёр дахь тоглолтоо дэлхийн чансааг тэргүүлэгчдийн нэг "G2 Esports"-той хийсэн. Эхний map The Mongolz-ын сонгосон Ancient-д болоход 13-4 харьцаагаар maaRaa-ийн залуус илүүрхсэн. Харин G2 Esports-ын сонгосон Anubis-т 13-7 харьцаагаар хожсоноор цуврал 2-0-ээр өндөрлөв.
Өнгөрч буй долоо хоногийн онцлох нийтлэлүүд:
- "Дэлхийд Монгол Улс л авто замаа дэрсэн шүүрээр шүүрдэж, данх ашиглан хагарлаа нөхөж байна"
- СОЁЛЫН ДОВТОЛГОО №64: Орон сууцны хорооллыг хогийн цэг болгохоо болино уу
- О.Зэсэмдорж: Лабораторийн мэргэжилтнүүд бол нууцлагдмал баатрууд юм
- Л.Мөнхзул: Даатгуулагчдын нэрийн дансанд энэ оны I улиралд 50 тэрбум төгрөгийн бодит хуримтлал үүссэн