Өнөөдөр
Өчигдөр 2018/01/17
Танд дэлхий ертөнцийн талаарх тогтсон үзэл санаа хангалтгүй санагдах бөгөөд амьдралыг илүү гүн гүнзгий мэдэрч, өөр улс орон руу аялж шинэ соёл иргэншилтэй танилцахыг хүснэ. Хэрвээ танд аяллаар явж энэ бүхнийг хийх хангалттай цаг байгаа бол бүү хойшлуул. Ажлынхаа амжилтыг хамт олонтойгоо тэмдэглэх нь хөгжилтэй байх бөгөөд та сэтгэл хангалуун байж чадна. Өөрт хэрэгтэй амин дэм хэрэглэж, сайн амраарай.
Өнөөдөр 2018/01/18
Хоосон мөрөөдөл ажлын арга хэмжээнүүдэд чинь саад болно. Өнөөдөр сэтгэлийн хөдөлгөөнтэй холбоотойгоор таны эрүүл мэндийн байдал тогтворгүй байна. Хониныхон муу зуршлаа хаях, эрүүл мэнддээ санаа тавихад цаг гаргах хэрэгтэй. Хэрэгцээтэй бараа хоол хүнсний жагсаалтаа гаргасан зохион байгуулалт сайтай худалдан авалт байгаа санхүүгээрээ хэрэгтэй зүйлийнхээ ихэнхийг авч чадна.
Маргааш 2018/01/19
Амьдралд биелүүлэхээр зорьсон тэргүүлэх чиглэлүүдээ дахин хянаж, мөнгөнөөс илүү утга учиртай зүйлд анхаарлаа хандуул. Өөрөө өөрөөрөө байхад тань хэцүү байдаггүй ч одоо энэ асуудал болж мэдэх юм. Ажлын ачаалал, ядарснаас болж зарим нь уцаартай байна. Ажлаасаа хэдэн цагийн өмнө тарж, стрессээ бууруулан богино хугацаанд өөрийгөө сэргээ. Хүмүүсээс ирэх талархлын үг танд урам зориг нэмнэ.
Бямба 2018/01/20
Буурай настан дээрээ очиж амар мэнд эрэх нь өнгөрсөн дурсамжуудыг тань санагалзуулж, сэтгэл санааг тань хөдөлгөнө. Хэрвээ та сэтгэл санааны хувьд өөрийгөө зөрчилдөөнтэй байгаагаа мэдвэл нээлттэй байхыг хичээгээрэй. Бүх зүйл үнэн зөв байх арга замыг сонго. Гэсэн ч хурдан бодож хөдлөхөөс болгоомжил. Таны төрөлхийн байдал тань танд үргэлж сайнаар нөлөөлж байдаг. Нэгэнт олохгүй байгаа мөнгөний хойноос өнөөдөр битгий шаналаарай.
Ням 2018/01/21
Танд өнөөдөр хөгжилтэй байх боломж гарч ирж байна. Өөрийгөө хүрээлэн буй өндөр хананаас гарч жаахан цэвэр агаар амьсгал. Гэрийнхээ ойролцоо байрлах шинэ гадаад ресторанд орж хоол ид эсвэл найзуудтайгаа юм ярилцан, хөгжилдөж өдрийг өнгөрөө. Аль болох маргалдаан, зөрчилдөөнөөс хол байхыг хичээ. Гадаад өнгө үзэмжиндээ анхаар. Олз ашиг өнөөдөр олохгүй.
Даваа 2018/01/22
Шинэ долоо хоног аливааг шинээр хийх боломжийг нээж өгнө. Од эрхэсийн эерэг нөлөө таны шударга занг илүү тодруулснаар та энэ нийгэмд тэгш бус амьдарч байгаа хүмүүсийн төлөө тэмцэнэ. Санхүүгийн хариуцлага нь таныг идэвхтэй болгоно. Хэрвээ ямар нэг төлбөрийн хуудсыг үнэн гэж үзэхгүй байгаа бол уг харилцагчтай учраа олж, зохих хариуцлагыг нь хүлээлгэ. Хэрвээ хийж буй ажил, тогтоосон харилцаа тань танд ямар ч утгагүй байвал өөр боломжуудыг судалж, амьдралаа өөрчлөх шийдвэр гаргаж магадгүй.
Мягмар 2018/01/23
Өнөөдөр та өөрийгөө хуурвал сүүлд нь бөмбөг тэсэрч мэдэх юм. Өнөөдөр та цаг хором бүрт үнэнч шударга байх нь чухал бөгөөд ингэснээр та энэ өдрийг ямар гайхалтай сайхан өдөр болж хувирахыг анзаарч уулга алдах болно. Хэн нэг нь таны бурууг батлах бол зарим нэг нь гутранги үзлийн нөлөөнд орно. Хилийн чанадад суралцах боломж тохиосон нь таны санхүүгийн нөхцөлд ихэд нөлөөлөх авч ирээдүйд олох ололт амжилтын өмнө тулгарах хүнд хэцүү үеийг даван туулж чадна. Харин өөрийнхөө санаа бодлыг эцэг эх, гэрийнхэндээ тайлбарлаж, тэднийг ятгах ажил л танд хамгийн хэцүү байх нь бололтой.
 
 

Дээшээ