Бизнес итгэлийн индекс 2012 оноос хойш анх удаа эерэг гарлаа МҮХАҮТ-аас бизнесийн орчны ерөнхий төлөв байдал, хөрөнгө оруулалтын орчин, аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого, макро эдийн засгийн үндсэн асуудал болох ядуурал, ажилгүйдэл, инфляцийн талаар бизнес эрхлэгчдийн байр суурь, цаашид хэрхэн өөрчлөгдөх талаар хүлээлт, бизнесийн  орчны сайжруулбал зохих асуудлууд зэрэг үзүүлэлтүүдээр бизнесийн орчныг үнэлэх зорилготой Бизнесийн итгэлийн индексийн 2018 оны судалгааг 18 дах жилдээ явууллаа. Судалгааны асуулгыг Улаанбаатар хот, орон нутгийн нийт 845 бизнес эрхлэгчдийн дунд ярилцлага ба онлайн хэлбэрээр 2019 оны 4-6 саруудад явуулж гаргасан байна. Бизнес итгэлийн ерөнхий индекс 2018 онд 0.47 гарсан нь сүүлийн 6 жилийн хугацаанд анх удаагийн эерэг үр дүн болж байгаа бөгөөд 2017 онтой харьцуулахад 0.79 нэгжээр өссөн байна. Бизнес итгэлийн индекс эерэг утгатай байгааг эдийн засгийн өсөлт, ялангуяа томоохон төслүүдийн бүтээн байгуулалттай холбон үзэж болно. 2019-07-09 16
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 734 санал өгсөн байна.

Дээшээ