Хүчирхийллийг үл тэвчье НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод тусгаснаар улс орнууд жендэрт суурилсан хүчирхийлэл буюу охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийн гэмт хэргийн тоог бууруулах үүргийг хүлээсэн билээ. Тиймээс нийгэмд хүчирхийллийн талаарх зөв мэдээллийг хүргэх замаар олон нийтийн ойлголт хандлагыг төлөвшүүлэх нь нэн чухал. НҮБ-ын Хүн амын сангаас зарласан Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох хэвлэл мэдээллийн кампанит ажлын тендэрт Монгол контент компани шалгаран, өөрийн эрхлэн гаргадаг gogo.mn, maamuu.mn, yolo.mn сайтуудаараа нөлөөллийн мэдээллүүдийг нийтэлж ажиллалаа. GoGo.mn сайт хамтран “Жендэрт суурилсан хүчирхийллийг үл тэвчье” нөлөөллийн аяныг хэрэгжүүлж дууслаа. Аяны хүрээнд бид “Хүчирхийллийг үл тэвчье” цэс нээж, 35 ялгаатай мэдээллийг бэлтгэн нийтэлж ажилласан байна. Мэдээллээрээ бидний хүргэхийг зорьсон гол зорилго нь хүүхдийн эсрэг болон жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах, хэвшмэл ойлголтуудыг болон хүчирхийллийн хэргийн хохирогчийг буруутгах буруу хандлагыг өөрчлөхийг зорилоо. Ийнхүү ажиллахдаа дараах хэрэглэгчдэд контентоо зориуллаа. Үүнд: • Gogo.mn: Олон нийт • Yolo.mn: Өсвөр үе, залууст • Maamuu.mn: Залуу гэр бүлүүд Түүнчлэн сошиал хуудсуудаараа дамжуулан нийт залуустаа контентоо хүргэхийг хичээлээ. Бидний бэлтгэн хүргэсэн 35 ялгаатай контент давхардсан тоогоор 2,9 сая хандалт авсан байна. Дунджаар, нэг контентыг 83 мянга орчим хандалттай байсан бол фэйсбүүкт 10 мянга гаруй хүн мэдээллүүдийг хуваалцаж, сайтуудад 700 гаруй хүн сэтгэгдлээ бичжээ. Жишээ нь, төслийн сүүлийн контент болох “ТУРШИЛТ: Та хүчирхийллийн эсрэг дуугүй өнгөрөх үү” видеог зөвхөн фэйсбүүкт тав хоногт 80 мянган удаа үзжээ. Та бүхэн ЭНД ДАРЖ “Хүчирхийллийг үл тэвчье” цэсэн дэх мэдээллүүдийг хүлээн авч уншина уу. 2019-07-10 2 17
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 199 санал өгсөн байна.

Дээшээ