У.Бадамцэцэг
Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтэд оролцох азтай хүүхдүүд Дэлхийн 210 улсын хүүхдүүд хөлбөмбөгийн спортоор эвлэлдэн нэгдэж, нөхөрлөх боломжийг олгодог “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” хөтөлбөр 2018 оны зургаадугаар сард Москва хотод болно. Тус хөтөлбөрт Монгол улс анх удаа хамрагдах бөгөөд эх орноо төлөөлж “Монголын тэмүүлэл” багийн Ш.Эрхэс залуу сэтгүүлчээр, ДМЮ багийн Э.Даринчулуун тоглогчийн хувиар оролцож, дэлхийн 211 орны хүүхэд багачуудтай хамтран ажиллаж, хөлбөмбөгийн 21 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэнд оролцохоор шалгарсан билээ. Испаны эзэн хааны “Реал Мадрид” клуб 04 сарын 05-д Сантьяго Бернабау Цэнгэлдэх хүрээлэндээ “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” олон улсын хүүхдийн фестивалийн “Есөн үнэт зүйл”-ийн цомыг хүлээн авлаа. “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” хөтөлбөрийн 2017 оны оролцогчид дуу нэгтэйгээр “Реал Мадрид” клубыг нийгмийн хариуцлагын хүрээнд найрамдал, тэгш байдал, шударга ёс, эрүүл мэнд, энх тайван, үнэнч, ялалт, уламжлал, хүндэтгэл гэсэн есөн үнэт зүйлийн бэлэг тэмдэг болж чадна хэмээн үзсэн байна. Итали, Орос, Испани, Голланд улсуудаас төлөөлөгчид гадна “Газпром” компанийн захирлуудын зөвлөхийн дарга Виктор Зубков “Есөн үнэт зүйл”-ийн цомыг Реал Мадрид клубт гардуулах үйл ажиллагаанд оролцжээ. Испанийн алдарт клубын сайн үйлсийн төлөөх “Реал Мадрид сан” нь 1988 онд үүсгэн байгуулагдаж, 20 гаруй жилийн хугацаанд нийт 800000 гаруй эмзэг давхаргын хүүхдүүдийн боловсролыг дээшлүүлсэн. Уг сан нь одоогоор дэлхий даяар 77 орон оронд 450 спортын нийгмийн хариуцлагын төсөл хэрэгжүүлж байгаа юм. 2018-04-07 1 1
Хөлбөмбөгийн Зүүн Азийн Аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хийхээр боллоо МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нар Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны 9 дүгээр конгресс болон Гүйцэтгэх хорооны 55, 56 дахь их хуралд оролцлоо. МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар Зvvн Азийн ХБХ-ны удирдах зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдлоо. Зvvн Азийн ХБХ цаашид бүс нутгийн нягт хамтын ажиллагаа, хөгжилд ихээхэн анхаарч ажиллахаар санал нэгдэж, үүнд чухал ач холбогдолтой Е 1 буюу бүсийн аварга шалгаруулах тэмцээн, өсвөрийн U15 насны тэмцээнүүдийн 2018 оны хуваарийг баталлаа. Е 1 буюу бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар өгсөн саналуудыг хэлэлцэхэд Монгол улс олонхийн санал авч тэмцээний нэгдүгээр шатны тоглолтуудыг эх орондоо хийхээр шалгарлаа. МХБХолбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар 2018 оны 9 сард уг тэмцээнийг эх орондоо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, зочин тамирчдыг дээд зэргээр хүлээн авахаа илэрхийлсэн юм. 2018-04-04 13 30
Эмэгтэй даамчид дэлхийд есдүгээрт эрэмбэлэгдэв Дэлхийн даамын холбооноос шинэчилсэн чансаагаа дөрөвдүгээр сарын 1-нд гаргалаа. Эрэгтэйчүүдээс дэлхийн аварга, ОХУ-ын Александр Шварцман 2432 оноо, эмэгтэйчүүдээс Беларусийн их мастер Ольга Федорович 2243 оноогоор даамчдаа тэргүүллээ. Монгол Улсын чансааг ОУИМ Д.Эрдэнэбилэг 2276 оноогоор эрэгтэйчүүдийн, ДДХМ Н.Мөнхтуяа 2076 оноогоор эмэгтэйчүүдийн тэргүүн байрт бичигджээ. U-26 насанд ДДХМ Ц.Отгонбилэг 2194 чансаагаар №17-д, U-20 насанд ДДХМ М.Шийравжамц 2054 чансаагаар №36-д, U-17 насанд СМ С.Мөнх-Оргил 2025 чансаагаар №15-д, 70-аас дээш насанд СМ Т.Пүрэвдорж 2062 чансаагаар №33-т жагсчээ. Улсын чансаагаар байр эзлүүлэхэд Монгол Улс эрэгтэй ангилалд 14-т, эмэгтэй ангилалд 9-д эрэмбэлэгджээ. FMJD-гийн чансаанд манай улсаас 7 их мастер, 1 олон улсын мастер, 16 Дэлхийн даамын холбооны мастер, 12 Дэлхийн даамын холбооны дэд мастер тэргүүтэй 200 шахам тоглогч бүртгэгджээ. 2018-04-02 1 9
 
 

Дээшээ