Х.Баттулга: Хайрцаглагдсан сонгууль учраас нэрээ татсан Өнөөдөр Монголын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж байна. Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга тус хорооны дэд ерөнхийлөгчид нэр дэвшээд байсан ч өнгөрсөн баасан гарагт нэрээ татаж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Харин үүний шалтгааныг тэрбээр ийн тайлбарлаж байна. “Санал хураалт 160 орчим хүнээс авах юм байна. Хайрцаглаад оруулчихсан. Тийм учраас санал хураалтад унах юм байна гэсэн бодол төрсөн” гэв. Харин МҮОХ-ны ерөнхийлөгчид тэрбээр Биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очирыг дэмжиж байгаагаа хэлэв. Аав төдийгүй өөрөө спортод элэгтэй, олон хэлтэй, МҮОХ-нд өөрчлөлт шинэчлэлт авчрах хүн гэдэгт итгэж байна гэлээ. Х.Баттулга өнөөгийн МҮОХ-ны бодлого үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа бөгөөд бодлогын өөрчлөлт хийхгүй бол цаашид олимпоос авах медалийн төрөл, тоо өөрчлөгдөхгүй гэв. өчигдөр 3 17
 
 

Дээшээ