Р.Анхням "Үүлэн хээтэй орчлон" киноны эсрэг дүрд тогложээ Түүхэн цаг хугацааг харуулсан “Үүлэн хээтэй орчлон” детектив триллер кино хоёрдугаар сарын 23-ны өдрөөс үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Энэхүү киноны найруулагч Г.Бадамрагчаа зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Үүлэн хээтэй орчлон” романаас сэдэвлэн кино зохиолоо шинээр бичсэн байна. Тус киноны гол дүрд ихэвчлэн эерэг дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон СТА, жүжигчин Р.Анхням эсрэг буюу Сугар хатанд тоглосон залуухан бүсгүй Хулангоогийн дүрд жүжигчин Ж.Гүнжидмаа, мөрч түшмэл Бадрахад цагдаагийн алба хаагч, залуу жүжигчин Т.Анхбаяр тогложээ. "Монгол Контент” ХХК, "Ankhnyam Casting Agency", "Hollywood Camel" хамтран бүтээсэн тус киноны зураг авалт өнгөрсөн оны наймдугаар сард эхэлсэн бөгөөд мотор дуугарах үед бид киноны уран бүтээлчидтэй хэсэг хором ярилцсанаа хүргэж байна. 5 цаг 8 минут 1 3
Д.Сэрдарам: Элс олборлохын тулд 67 мянган модыг газрын хөрснөөс хуулахад хүрээд байна Есөн жилийн турш тарьж ургуулж, арчилж усалсан зулзган моддыг өнөөдөр газрын хөрснөөс хуулахад хүрээд байна. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдогийн баруунхантай Зуун мод хэмээх газарт “Ногоон Ази” ТББ оюутнуудын MY CLUB online community-тай хамтран 2009 оноос эхлэн 117 га газар нийт 123 мянган мод тарьжээ. Гэтэл олон хүн хүч хөдөлмөрөө шингээн байж тарьсан энэ талбайн талд нь буюу 67 мянган мод ургаж буй газар “Монгол Стандарт” ХХК элсний олборлолт хийхээр зэхэж буй. Учир нь Эрдэнэ сумын захиргаа уг газрыг “Ногоон Ази” ТББ болон “Монгол Стандарт” ХХК-нд давхардуулан өгснөөс маргаан үүссэн байна. Маргаан шүүхийн шатанд явж байгаа бөгөөд асуудал хэрхэн шийдэгдэж байгааг MY CLUB online community клубын зохицуулагч, ШУТИС-ийн багш Д.Сэрдарамтай ярилцлаа. 2018-04-04 16 135
 
 

Дээшээ