Сэтгүүлч Б.Нямдарь  nyamdari2014@gogo.mn  @Daria1222
О.Дөлгөөний хандивын дансанд одоогоор 505 сая төгрөг цугларчээ Түүний ар гэрийнхэн АНУ-д очсон бөгөөд биеийн байдал нь хэвэндээ байна гэсэн хэмээн түүний дасгалжуулагч О.Баярцогт хэллээ. Мөн тэрээр “Ар гэрийнхэн нь Дөлгөөний хандивын дансанд нэг ч гар хүрээгүй байгааг баттай хэлье. Ард түмний хандивын мөнгийг 100 хувь эмчилгээнд нь зориулна гээд тэд эндээс өөрсдийнхөө зардлаар явсан. Гадаадын эмнэлэгийн үйлчилгээ ер нь бүх эмчилгээ дууссаны дараа төлбөрөө төлдөг. Тиймээс тэр үед нь төгрөгийн дансаа долларт шилжүүлээд хандивыг зөвхөн эмчилгээний төлбөрт өгөх юм. Мөн сайныг бодоход Дөлгөөн маань эмчлэгдээд бүх зүйл сайхан болсны дараа мөнгө үлдэхэд зовлон нэгт хүмүүст тусалж хандивлана хэмээн бид ярилцсан. Сайны хажуугаар саар гэгчээр фэйсбүүк орчинд шавийн минь талаар маш муухай сөрөг мэдээлэл хийж байгаа хүмүүс байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхээр тэднийг шүүхэд өгнө” гэсэн юм. 2019-06-27 60 149
Багш нар: Бидэнд хөнгөлөлттэй зээл олгож, түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамруулаач Багш нар орох оронгүй, айлын хажуу өрөөнд эсвэл гэр түрээсэлж үнэхээр гундуу амьдарч байна. Нийслэлийн Орон сууцны корпориацаас ашиглалтад оруулах 972 айлын орон сууцад багш нарт зориулж тодорхой квотыг олгож өгөхийг шаардаж өнөөдөр цуглалаа. Бид цалингаараа найман хувийн ипотекийн зээлд хамрагдах боломжгүй байдаг. Багш нар амралтаараа амарч чадахгүй, аргаа барсандаа тэмцэхээс өөр аргагүй байна. Боловсролын салбарт дөрвөн жил тутам сайд, хөтөлбөр нь солигдож, ямар ч уялдаагүй холбоогүй ажилладаг. Энэ нь түмний хүүхдийн сурах эрхийг зөрчиж дээр нь багш нар олон хөтөлбөр дунд толгой нь эргээд хэрхэн заахаа мэдэхгүй хүүхдийн сурч боловсрох эрх нь зөрчигдөж байна. Нэг ангид 60 хүүхэд сургадаг, эцэг эхчүүд ч мөн хүүхдийнхээ сурах орчинг сайжруулахаар бидэнтэй нэгдэж тэмцмээр байна. 2019-06-26 32 42
"Нортон дарсанд Аргентины гал цогтой байдал, Европын давтагдашгүй чанар шингэсэн" Дарсыг шинжих ерөнхий дөрвөн үндсэн арга байдаг. Нэгдүгээрт хундагатай дарсны өнгийг эхлээд ажих хэрэгтэй. Усан үзэмний төрлөөс хамаарч дарсны өнгө харилцан адилгүй. Жишээ нь мальбек төрлийн дарс арай гүн тод өнгөтэй бол пино-нуар дарс шингэн, тунгалаг өнгөтэй байдаг. Тэгэхээр тухайн төрлийн дарс мөн эсэхийг мэдэхийн тулд өнгөөр шинжиж болох нь. Хоёрдугаарт, хундагатай дарсыг хөнгөн эргүүлэхэд дарс хундаганы дотор ханыг зуурч алгуур урсан бууж байвал чанартай гэсэн үг. Нэг ёсондоо ус шиг л шууд доошоо урсах ёсгүй юм. Гуравдугаарт хамраа ашигла. Дарс хэт их спиртлэг эсвэл төмөрлөг үнэртэж байвал дарсны хадгалалт, үйлдвэрлэлтэд алдаа гарсан эс бөгөөс муу дарс гэсэн үг. Хэрэв зөөлөн бөгөөд тааламжтай үнэр тэр дундаа жимс үнэртэж байвал сайн дарс. Эцэст нь амтлахад хүчтэй хурц бус, зөөлөн тааламжтай санагдаж, аманд тань “ммм...” гэх мэдрэмжийг өөрийн эрхгүй өгч 2019-06-24 33
 
 

Дээшээ