Б.Чимэг
CЕО клубын гишүүд Оюутолгойн гүйцэтгэх захирал А.Торрестой уулзлаа Сео буюу гүйцэтгэх захирлуудын клуб сар бүр уулзалт зохион байгуулдаг уламжлалтай. өнгөрсөн сард тус клубын гишүүд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарыг урьж ярилцсан юм. Харин энэ сард Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торресийг урьж ярилцав. Армандо Торрес энэ сарын эхээр үүрэгт ажилдаа орсон. А.Торрес 2016 оноос “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (TУЗ)-ийн гишүүн байсан бөгөөд Рио Тинто компанид “Оюу толгой”-г хариуцсан захирлаар ажиллажээ. Тэрээр ТУЗ-ийн гишүүнээр үргэлжлүүлэн ажиллана. Уулзалтын эхэнд Сео клубын гишүүд Армано Торрест шинэ ажилд томилогдсонд нь баяр хүргээд, клубээ танилцуулсан юм. Тус клуб эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор төсөл хөтөлбөрүүд санаачлан эрх баригчдад танилцуулах болон бодлогын нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг. Хувийн хэвшлийн хөгжлийг шинэ шатанд гаргах, бодлого боловсруулахад төрийн байгууллагуудтай хамтран ажиллах нь Сео клубын гол зорилго юм. 2017-05-14 2 13
 
 

Дээшээ