Б.Сондор
Японд “Залуус аа, саналаа бүү өг!” видео олны анхаарлыг татжээ Японы дээд танхимын сонгуулийн сурталчилгаанд зориулсан “Залуу үеийнхэн минь, санаалаа бүү өг” видео олны анхаарлыг татжээ. Японы төрийн дээд танхимын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлжээ. Энэ үеэр сонгуулийн ирцийг хангалттай байлгах үүдээс сурталчилгааг олон янзаар хийж байна. Жишээ нь японы ахмадуудын төлөөллийг оролцуулж залууст зориулсан егөөдсөн агуулгатай видео сурталчилгаа олны анхаарлыг татаад байна. Ахмадууд “Залуус аа, саналаа бүү өг!” хэмээн асуудал хөндсөн тайлбар бүхий видеог цацжээ. Мөн үүнд сүүлийн жилүүдэд маш бага санхүүжилттэй, менежмент дутмаг байгаа тэтгэврийн системийг буруушаажээ. Мөн ахмадууд “Цаг уурын өөрчлөлт гэнэ ээ? Энэ биднийг 20-30 жилийн дараа шаналгахгүй, бидэнд хамаагүй асуудал” хэмээх аж. Гол мессеж нь тэд залуу үеийнхнийг олон нийтийн сүлжээнд идэвхтэй байдаг ч нийгмийн олон зүйлд гомдоллохоос цаашгүй байдаг хэмээжээ. Сонгуульд залуу сонгогчдын ирц бага байгаа нь ахмадууд улс төрийг жолоодох нэг шалтгаан болж байна гэв. уржигдар 1 8
Монголын математикч хүүхдүүд Олон улсад түүхэн амжилт гаргалаа Их Британи улсын Батт хотноо зохион байгуулагдсан Олон улсын математикийн 60 дугаар олимпиадад оролцсон Монгол Улсын сурагчид нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багаараа дэлхийн 116 орноос 26 дугаар байрт орлоо. Тодруулбал, Нийслэлийн нэгдүгээр сургуулийн сурагч Мөнхбатын Өнөболд алт, 11 дүгээр сургуулийн сурагч Эрдэнэбатын Эрдэнэбилэг мөнгө, “Шинэ Монгол” сургуулийн сурагч Отгонбаярын Мишээл, “Олонлог” сургуулийн сурагч Батсайханы Долгормаа, нэгдүгээр сургуулийн сурагч Батсайханы Батмэнд нар хүрэл медаль хүртэж, “Олонлог” сургуулийн сурагч Амарзаяагийн Пүрэвзаяа тусгай шагнал авсан байна. Үндэсний их баяр наадмын босгон дээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөлийн хурлаас нэр дэвшүүлж, Монгол Улсын Засгийн газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн математикийн багш Нямдоржийн Баянбатын шавь нар дээрх сурагчдад багтсан байна. 1959 онд Румынд болсноос хойш 60 уржигдар 32 108
Нийслэлийн 152 хороонд “Соёлын элч”-ийг сонгон шалгаруулна Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах тухай журмын төслийг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах тухай журмын төсөл байв. Журмын төслийн танилцуулгыг нийслэлийн Соёл урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш хүргэлээ. Журмын төсөлд туссанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн батламжилсан төлөөлөгч нь тухайн хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах сайн дурын ажилтан байх аж. Соёлын элчээр боловсрол, соёл урлаг, спорт, хүмүүнлэг, эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ажлын туршлагатай, тухайн хороондоо нэр хүндтэй, олон нийтэд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн иргэнийг сонгох юм байна. 2019-07-19 2 15
 
 

Дээшээ