А.Мишээл
Сүхбаатарын талбайд төрийн далбаа мандуулж, их цагаан тугаа цэнгүүллээ Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1 өнөөдөр тохиож байна. Өнөөдөр өглөө Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол болов. Үүний дараа 10.00 цагаас Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо. Есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос Сүхбаатарын талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэв. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая эгшиглүүлэн хүндэтгэл үзүүлэв. Төрийн ордныг нар зөв тойруулан цэнгүүлсний дараа Их цагаан тугийг торгон цэргүүд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд буцаан залав. өчигдөр 181
Ерөнхийлөгч уран бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүдийг шагналаа Уран бичлэгийн уралдааны тусгай байрын шагналыг нийслэлийн Налайх дүүргийн лаборатори 119 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Түвшинбатын “Би монгол хүн” бүтээл, Дорнод аймгийн Хэрлэн сумын Х.Чойбалсангийн нэрэмжит улсын тэргүүний 5 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Энх-Учралын “Чойбалсан” бүтээл, гуравдугаар байрын шагналыг нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Солонгын “Чингүнжавын өчил” бүтээл, хоёрдугаар байрыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Жаргалмаагийн “Нүүдэлчин” бүтээл, тэргүүн байрын шагналыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ататуркийн нэрэмжит 5 дугаар сургуулийн 12 д ангийн сурагч Г.Оюунсүрэнгийн “Монголын нууц товчоон” бүтээл тус тус хүртлээ. 2017-11-17 7 111
 
 

Дээшээ