Г.Идэр-Ууган
“Asian Games Un Run – Ulaanbaatar” олон нийтийн гүйлтийн арга хэмжээ боллоо XVIII Азийн зуны спортын наадам энэ оны 08 дугаар сарын 18-наас 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта, Палэмбанг хотуудад зохион байгуулагдах билээ. Энэ удаагийн наадамд 45 орны 10,000 гаруй тамирчид, спортын 40 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөх бөгөөд энэ нь Азийн наадмын түүхэн дэх хамгийн олон улс, орны баг тамирчдыг хамарсан, хамгийн өндөр өртгөөр зохион байгуулагдах Азийннаадам болох аж. "Жакарта - 2018" Азийн наадмыг сурталчлах, Олимпизмийн үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, баг тамирчдаа дэмжих, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор Азийн Олимпийн зөвлөлийн ивээл "Asian Games -Fun Run" олон нийтийн гүйлтийн арга хэмжээ энэ оны АНЭУ, Катар, Мальдив зэрэг улсуудаар амжилттай буухиалан өрнөж байна. 2018-05-14 1
MMA: Холимог тулаанч Х.Амартүвшин АНУ-д ялалт байгууллаа ММА буюу холимог тулааны спортын тамирчин Хүүхэнхүүгийн Амартүвшин АНУ-д болсон Chosen Few хэмээх тулааны аварга шалгаруулах тэмцээнд хүч үзлээ. Амартүвшиний хувьд холимог тулаанаар Монгол улсдаа 3 удаа аварга болж байсан бол олон улсын тавцанд 10 дахь тулаанаа хийсэн нь энэ байлаа. Өдгөө 33 настай манай тамирчны хувьд жүдо бөх, рагбигаар мөн хичээллэдэг туршлагатай тамирчин билээ. Амартүвшин энэ удаад дээд жиндээ өрсөлдлөө. Тодруулбал 77 кг-ийн жинд тулалдсан бөгөөд түүний өрсөлдөгч нь 180 см өндөртэй АНУ-ын тулаанч Дарин Олир байлаа. Манай тулаанч улаан булангаас гарч, 3 тойргийн турш тулааныг байлдан дагуулж эрчтэй, тэсрэлттэй байснаар шүүгчдээс илүү үнэлгээг авч чадлаа. Ийнхүү тэрбээр Chosen Few-14 тэмцээнд ялалт байгуулж, Монголын тулаанчдаас MMA-ийн төрөлд Америкад аварга болсон анхны тамирчин болон түүхэн амжилтыг үзүүллээ. Амартүвшин 10 олон улсын дэвжээнд 10 тулаан хийхдээ 6 ялж, 4 ялагдаад байгаа юм. 2018-05-14 9 787
 
 

Дээшээ