Цагтаа чөлөөт бөхийн дэвжээнд од болон гялалзаж тив дэлхийд улсынхаа нэрийг олонтаа мандуулж явсан Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатараар Монгол түмэн бахархдаг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр удаагийн мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, дэлхийн цомын хүрэл медальт гээд түүний амжилтуудаас дурьдвал урт цуваа хөвөрнө. Түүний яриаг уншигчдадаа хүргэе.
-Удахгүй таны нэрэмжит тэмцээн болох байх аа?
-Тийм ээ. Миний нэрэмжит тэмцээн өдгөө дөрөв дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдах гэж байна. Энэ нь өсч байгаа залуу тамирчдыг дэмжиж, спортын цэвэр өрсөлдөөнийг бий болгон цаашид байнгын бэлтгэл сургуулилттай байлгах зорилготой юм.
-Та одоо "Олимп" сургуульд багшилж, өөрийнхөө залгамж халаа болсон тамирчдыг төрүүлэхийн төлөө хүчин зүтгэж яваа. Хэр олон шавьтай вэ?
-Манайх спортод хорхойсч байгаа залуу тамирчидтай. Тэд маань бүгд миний тэмцээнд оролцоно. Өнгөрсөн жил залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд манайх багаараа түрүүлсэн. Тиймээс энэ тэмцээн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс өмнө болж байгаа гэдгээрээ нэг сорилт шалгуур болох юм. Миний тэмцээнд 22 настай тамирчид оролцдог. Яагаад гэвэл энэ насны тамирчид насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд нас нь багадаад, залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд нэг, хоёр насаар илүү гараад байдаг юм. Тиймээс тэдэнд оролцох тэмцээн ховор болчихдог юм. Харин миний тэмцээнд 21, 22 настай тамирчид хоорондоо барилдаж нэгнийхээ арга техник, мэхийг олж харахад тус дөхөм болох байх. Анхнаасаа л ийм зорилготой зохион байгуулагдаж ирсэн. Энэ нь ч тамирчдад тодорхой хэмжээгээр үр дүнгээ егч байгаа болов уу гэж боддог байна.
-Дасгалжуулагч бүхэн тамирчдаа олимпид амжилт гаргуулах мөрөөдөлтэй байдаг. Та ч гэсэн мөн л тийм бодолтой явдаг байх?
-Тэгэлгүй яахав. Амжилт гаргасан гаргаагүй олимпид оролцоно гэдэг тамирчин хүний нэр төрийн хэрэг байдаг. Энэ үүднээс ямар ч дасгалжуулагч олимпид тамирчид бэлтгэж байгаа. Энэ бүхний төлөө бүхнээ зориулдаг. Нэг үгээр хэлбэл тамирчдадаа найдаж байгаа учраас л тэднийхээ дунд байгаад байна шүү дээ.
-Одоо спортыг төр засгаас харж үздэг болсон. Энэ нь хувь хүмүүсийн амьдралд их тус дэм болдог юм шиг санагддаг?
-Биднийг ид тамирчин байх үед зах зээлийн хүнд үе байсан. Гэлээ гээд бид бусдаас гайгүй. Цаг үетэйгээ зэрэгцээд би бусдын жишгээр амьдарч байна, болж байна. Надад бусдаас илүүрхээд байх юм алга. Харин одоо цалин хангамж шал өөр болсон.
-Спортоо хүндэтгэж ёс төртэй зодог тайлах сайхан хэдий ч цаанаа л гунигтай санагддаг байх. Зарим спортын алдартнууд зодог тайлъя гэж бодохоор нэг л болж өгөхгүй юм гээд халгасан байдалтай ярих нь ч бий?
-Хүн төрөх нь үнэн, үхэх нь үнэн гэдэг шиг зодог тайлах нь гарцаагүй. Хэзээ нэг өдөр спортоо орхих нь ч ойлгомжтой. Тиймээс би зодог тайлна гэдэгтээ итгэлтэй байсан. Харамсаад байх ч зүйл байгаагүй. Миний хувьд нэг ажлыг өгч, нөгөө ажлыг авч нэг ёсны ажлаа сольж байна гэсэн үг шүү дээ. Хэдийгээр би өнөөдөр албан ёсоор тэмцээн уралдаанд орж барилдахгүй байгаа ч гэсэн спорт дундаа л яваа. Гэхдээ л ижил дасал болсон дэвжээгээ орхиод, дэвжээндээ мөргөхөд эвгүй л байдаг юм билээ. Нулимс гаргана ч гэж бодоогүй. Гэвч өөрийн эрхгүй нулимс гарсан шүү.
-Тамирчин байж байгаад, гэнэт багш болоод бусдад зааж зөвлөөд эхлэхэд тухайн үед ямар байв?
-Үнэнийг хэлэхэд өмнө нь багш дасгалжуулагчийн хөдөлмөрийг сайн ойлгодоггүй жин хасахгүй, бэлтгэл хийхгүй байж юундаа ядардаг юм бол гэж боддог байлаа. Гэвч яг энэ ажил өөрт тулаад ирсэн чинь нээрээ л жаахан ядардаг юм байна шүү. Тухайлбал энэ тамирчны жин нь яаж байна, бэлтгэл нь хангагдаж байна уу, үгүй юу гэх мэтээр олон зүйлд санаа зовдог болчихдог юм байна. Үүнээсээ болж зарим үед стресст орохыг ч үгүйсгэхгүй. Тамирчин байхад багштайгаа зөвлөөд зөвхөн өөрөө өөрийгөө л авч явдаг.
-Манай нэртэй тамирчид спортоо орхисны дараа өөрийн сонирхсон зүйлдээ хүч сорьдог. Хобби болсон ажлаа хийдэг ч гэх юмуу. Таны хувьд магадгүй яваандаа улс төрд эсвэл бизнест хүч сорино гэсэн бодол байдаг уу?
-Хүн бүхэнд хийх дуртай зүйл байдаг л даа. Гэхдээ би улс төрийг ойлгодоггүй. Тэгээд ч хар багаасаа чөлөөт бөхөөр амьсгалаад тогоонд нь чанагдаад ирсэн болохоор мадад хичнээн сонирхол байвч өөр зүйл рүү хазайя гэсэн бодол төрдөггүй. Ер нь ч би өөрийгөө чөлөөт бөхөд ертэй хүн гэж боддог. Тийм учраас би насан туршдаа чөлөөт бөхдөө байх ёстой. Өнөөдөр манай эрэгтэй тамирчид ямар хэмжээнд барилдаж байгаа билээ, эд нартаа тусалж өөрийнхөө чадах бүх-нийг хэлж зааж амжилт гаргуулах нь миний үүрэг. Яахав дээ хүмүүс өөр зүйлд өрсөлддөг бол би спортоороо өрсөлдөөд явж байна. Үүнд ялгаа байхгүй.
-Бас нөлөө бүхий тамирчдад гаднаас ажлын санал ирэх нь олонтаа. Танд ажлын санал ирж байсан гэж сонссон?
-Мэргэжлийн багшаар ирж ажиллаач, цалин өндөртэй гэсэн санал ирдэг. Гэтэл хэрвээ би гадны оронд очиж ажиллалаа гэхэд миний бэлдсэн тамирчид сайн болоод Монголын тамирчдыг ялаад байвал надад ямар байхав гэдэг нь өөрөө хэцүү асуулт болж гарч ирж байгаа. Тийм учраас би гадаадад гарч ажиллахыг хүсдэггүй. Яахав би өөрийнхөө амьдралыг дээшлүүлэх гэж хувийн эрх ашгаа бодоод явбал яваад л өгнө. Гэвч надад тийм бодол байхгүй. Тийм учраас ид дасгалжуулагч байгаа үедээ тамирчидтайгаа хамт байя. Магадгүй нас яваад ирэхээр цалингийн төлөө, нэр хүндээрээ тэнд байж болох юм.
-Чөлөөт бөх хэзээнээс ард түмний хайртай спорт байсаар ирсэн. Энэ ч утгаар спортынхон хүрээлэл өргөнтэй байдаг. Таны нэрэмжит тэмцээнд ч гэсэн найз нөхдийн тань оролцоо нэлээд байгаа байх?
-Тэгэлгүй яахав. Түүнээс би тэмцээн зохиогоод, хүн шагнаад байдаг баян цатгалан хүн биш. Найз нөхдийнхөө буянаар тэмцээнээ зохион байгуулаад явж байна. Уг нь би зодог тайлахдаа л тэмцээн зохиоё гэж бодсон юм. Гэтэл найзууд маань уламжлал болгон явуулахаар тохирсон.
-Тэмцээний шагналын сангийн тухайд?
-Шагналын дүн төд гэдгийг хэлэх шаардлагагүй. Тэмцээнээ ирж үзэх нь л гоё шүү дээ. Миний хувьд хөнгөн дөрвөн жингийн тамирчдын дунд тэмцээнээ зохион байгуулдаг юм. Түүнээс олон жин оролцуулаад өчүүхэн мөнгөн, шагнал хятадын мянга хэдхэн төгрөгийн медаль өгөөд байхыг хүсэхгүй байна. Календарь, тэмцээнийхээ бичлэгээр DVD гээд гайгүй шагнал өгөх хэрэгтэй байна. Ер нь чөлөөт бөхөд хөнгөн жингийнхэн л амжилт гаргах магадлал өндөр байдаг шүү дээ. Тийм учраас эдгээр тамирчдаа урамшуулж гайгүй шагнал өгөх ёстой. Өнөөдөр хятадын медалиудыг мөлхөө хүүхдүүд зүүгээд явж байна. Медалийн үнэ цэнийг ингэтлээ бууруулахыг хүсэхгүй байна. Тийм учраас алт, мөнгө, хүрэл медаль авсан тамирчдадаа цом, дээр нь боломжийн мөнгөн шагнал өгнө гэсэн бодолтой байна.
-Таныг олимпийн медалийн үзүүрээс атгаад алдсаныг мэднэ. Гэтэл та түүндээ огт харамсдаггүй гэдэг. Ийм хор шаргүй хүн үү та?
-Хүнд хор шар байдаг. Би ч өөрөө шартай хүн. Гэхдээ тэр харамслаа үргэлж бодож насаараа өөрийгөө хохироож яваад яах юм бэ. Бөөн сэтгэл санааны дарамт шүү дээ. Тийм учраас түүхэнд хэрвээ гэж үг байхгүй гэдгийг маш сайн ухамсарладаг. Миний барилдах хэмжээ, явах ёстой зам л тэр байж, тухайн үед юм болдгоороо болоод л өнгөрсөн. Тийм учраас өнгөрсөн зүйлийн хойноос хэрвээ би тэгэх байсан, ингэх байсан гээд бодоод явах нь тэнэг хүний асуудал. Хэрвээ дараа нь шаналж харамсах байсан юм бол тэр үедээ өөрөө хичээж байх нь яасан юм, тийм биз дээ. Тиймээс би хор шаргүйдээ биш, тэр үед гаргасан алдаануудаа одоо тамирчдаараа давтуулахгүйн төлөө л явж байна. Тэгээд ч би бөхийн буянаар өдий зэрэгтэй амьдарч яваадаа сэтгэл хангалуун байдаг.
-Зарим хүмүүс нэр алдарт хүрэхээрээ хуучин найзуудаа мартдаг тал бий. Гэтэл таны нөгөө л нийтэч хөгжилтэй зан хэвээр байдаг.
-Найз нөхөдтэй байж байгаад амжилт гаргалаа гээд урьдынхаа үерхлийг үгүйсгэж биеэ тооно гэвэл хамгийн утгагүй зүйл. Хүнд байгаагаараа байх шиг сайхан юм үгүй. "Хичнээн дээгүүр нэрд хүрсэн ч хэдэн нөхдөөсөө бүү салаарай" гэж дуунд хүртэл байдаг. Уулын мод урттай, богинотой байдаг болохоор зарим хүмүүс амжилт, амьдралын явцад зангаа хувиргах асуудал байдаг л байх. Зөвхөн тамирчид гэлтгүй ямар ч хүмүүс найз нөхөд дундаа энгийн даруухан байх ёстой. Түүнээс би гавьяат гээд өөрийгөө дөвийлгөөд байх нь зохимжгүй. Энэ бол найз нөхдөөсөө холдохын шинж.
Д.Гэрэлт