Н.Төгсцогт гавьяат Лондонг зорих эрхээ өвөртөллөө


2012-04-10 10:06 GMT+8

Азийн боксчдын Лондонгийн олимпийн эрх олгох тэмцээний финал эхэлж байна. Монголын баг тамирчдаас Лондонгийн олимп зорих хүний тоог нэгээр нэмж 52кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт олимпийн рингэд тулалдах эрхээ өчигдөр гардан авлаа.

Олимпийн эрх, мөнгөн медалийн төлөө тэрээр өчигдөр Пакистаны тамирчинтай тулалдаж 22:9-ээр илт давуу ялжээ. 17 насандаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан тэрээр 20 насандаа олимпод хүч үзэх боллоо хэмээн гадаадын сайтууд Н.Төгсцогтыг онцлон бичиж байна.

Түүний өрсөлдөгч нь ДАШТ, ААШТ-нд оролцож байсан туршлагатай тамирчин ч медаль хүртэж байгаагүй аж. 60кг-д З.Энхзориг Хятадын Лю Кюүнг 15:12-оор харамсалтайгаар хожигдож олимпийн эрх авч чадсангүй.

Б.Ирээдүй

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 2734 санал өгсөн байна.

Дээшээ