Засгийн газрын өчигдрийн буюу тавдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосон.
“Тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг хамгийн сүүлд 2007 онд шинэчлэн тогтоож байсан бөгөөд энэ удаад иргэдийн тэтгэврээ тогтоолгоход баримталсан олон жилийн өмнөх цалин хөлсийг 2010 оны үнэ, цалин хөлсний жишигт ойртуулах зорилго тавьсан. Жишээ нь, 1990 оны 500 төгрөгийн цалинг 2010 оны 324500 төгрөгийн цалингийн жишигт хүргэхийг зорьж байна” гэж НХХ-ийн сайд Т.Ганди ярьлаа.
Тавдугаар сарын 1-нээс ийнхүү тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээг авснаар одоо байгаа 165,0 мянган төгрөгийн дундаж тэтгэврийн хэмжээ 222,4 мянган төгрөгт хүрэх юм. Үүнийг өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад 75 хувиар, энэ оны дөрөвдүгээр сарын 1-ны байдалтай харьцуулахад 35 хувиар нэмэгдэж байгаа ажээ.
Түүнчлэн хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан бүрэн ба хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг тус бүр 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 180,300 төгрөгт, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 145,200 төгрөгт тус тус хүргэжээ.
Нийт тэтгэвэр авагчдын 64 хувь нь буюу 193,4 мянган иргэн 1995 оноос өмнө авч байсан цалин хөлсөндөө үндэслэн тэтгэврээ тогтоолгосон бөгөөд эдгээр иргэдийн тэтгэвэр дунджаар 40 орчим хувиар буюу 62,6 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Харин 1995 оноос хойшхи цалин хөлсөнд үндэслэн тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэвэр дунджаар 28 орчим хувиар буюу 48,1 мянган төгрөгөөр нэмэгдэж байна.
Гэвч өчигдөр нэмэгдэх болсон тэтгэвэр энэ сардаа олгогдохгүй. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг:
-Тэтгэврийг хот суурин газруудад сарын эхэнд, хөдөө сумдуудад сарын хагасаас хойш олгогддог. Тэгэхээр Засгийн газрын тавдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар тэтгэвэр нэмэгдэх асуудал шийдэгдсэн учраас нэмэгдэл нь энэ сардаа багтаж орж амжихгүй юм. Ингэхээр зургаадугаар сарын 1-ний тэтгэврийг тавдугаар сарын нэмэгдэлтэй хамтатган олгоно. Тэтгэврийг олгоход тодорхой зардал гардаг бөгөөд нэг сард хоёр удаа тэтгэврийг олгох боломж бага байдаг.
М.Жаргал
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.
миний ээж энэ нэмэгдлийг чинь хүлээж дийлэхгүй нь...
миний эмээ хүлээж дийлээгүй дээ. хийе гэж бодвол хийж болж л байгаан даанч өөрсдөө сонгогдохын тулд л, энэнээс өмнөхийг нь өөрсдөө идсэн.
muusain hudalch luivarchdad itgej sanal ugduguu bolih tsag boljee bid , uih-g or undseer ni soliyoooo
*** chi gishuun boloh gee yu
төрийн албан хаагчдын цалинг тавьж чадахгүй байж цалин, тэтгэвэр нэмэгдүүллээ гээд сонгуульд гарч ирэхийн тулд аргаа барж байгаа чинь мөнгөний уналтыг нэмэгдүүлж монголын ард түмнийг хорлож байна шүү
\nингээд цалин, тэтгэвэр нэмэгдээд байхаар юмны үнэ эрс нэмэгдээд инфляци өсөөд бидний амьдрал дээрдэж байгаа юм алгаа. яахаараа ийм юм хийж байдаг хүмүүс вэ.
sumiin aimgiin dotuur bairnaas hotiin dotuur bair, daraa n ariin haalgaar zovloltiin neg surguulishu yumnii dotuur bair damjij evropdoo ad bolson buduuleg orosuudiin *** surgalt damjisan surguulitai amitadadiin seheeten,elit gdg ineedtei l baihgui yu. tiim yumnuud uls udirdan gdg ugaasaa l hudlaa n todorhoi shuudee. ted hoolnoosoo salahguin tuld mongolchuudtai *** humustei haritsaj bga yumshig haritshahdaa namag hen yah yum gj heneg ch ugui suudag biz. unendee ta nariin hiisen ajil ged bgaa yum bugd nohoin jogorhoi.yum uzeegui zan n archaagui zulbasnuud n udamamshchihsan.haa saigui ideh idlehiin yadsan shunal teesen tednii ur undes deed yazguurt mongolchuudiin ur undes bolson bidnii aliv buhniig buzarlaj hariinhand hudaldaj hanahgui n. neg l odor ta nar yalaa edleh odor irene!
1994 ond nuhun olgowor buyu 4 hvvhedtein ylmaas tetgewert garsan hvn odoo 105500g awch bgaa bol tetgewerni hedeer nemegdeh bolwoo helj uuuch hvmvvsee