Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн дүрмийн төслийг хэлэлцлээ

GoGo.mn

2012-05-28 14:23 GMT+8

Ерөнхийлөгчийн Тамгын газраас Сумын нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журмын төслийг “Иргэний танхим”-д өнөөдөр нээлттэй хэлэлцүүллээ. Журмын төслийг Ерөнхийлөгчийн зөвлөх С.Оюунгэрэл танилцуулж, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл саналаа хэлэв.

С.Оюунгэрэл хэлэхдээ “Яагаад энэ сумын нийтийн зар мэдээний асуудалд Ерөнхийлөгчийн Тамгын газар их анхаарал тавиад гэвэл энд эрх мэдэл, баялгийн хуваарилалт яригддаг учраас тэр. Эрх мэдэл, баялаг мэдээлэлтэй хүнд очдог, мэдээлэлгүй хүн түүнээс хоцордог юм.

Ашигт малтмалын лицензээр жишээлэхэд өвөлжөө, малын бэлчээр нь аль хэдийнэ нэг компанийн мэдэлд оччихсон байхад малчин нь мэдээгүй л байдаг. Энэ нь тодорхой нэг хэсэг хүн мэдээлэлд ойр ажилладгаа ашиглаад лицензийг нь авчихсан, харин мэдээлэлгүй малчин огт мэдээгүй явж байна гэсэн үг. Ийм замаар явсаар баян, хоосны ялгаа их, нийгэм тогтворгүй болчихсон байна. Тиймээс баян, хоосны ялгааг багасгах, нийгмээ тогтвортой байлгах үүднээс бид иргэдээ мэдээлэлжүүлэх зорилгоор энэ журамд ач холбогдол өгч байгаа юм” гэлээ.

Оролцогчид “Журмын төсөлд хагас сар бүр сум мэдээллийн товхимол гаргана гэжээ.  Суманд ингэх боломж муу учраас аймгийн сонинд хагас сар тутам нийтэлдэг байх гэж оруулбал зүгээр юм. Орон тооны бус гэрээт ажилтан шуудан хүргэхээр заасан нь хариуцлага тооцох боломжгүй болгох талтай тул орон тооны төрийн албан хаагч гэвэл зохистой. Самбарын стандартыг 2:1м гэжээ.

Саяхан Засгийн газар 1,5:1,5м хэмжээтэй самбар бас ажиллуулах тухай шийдвэр гаргаж байсан. Бүгд нэг жигд байх нь дээр байх. Журмыг үлгэрчилсэн гэхээр танигдахгүй болтол нь өөрчилдөг. Харин нийтлэг журам гээд дээр нь нарийсгаж тусгаж болохоор хийвэл дээр.

Нийтийн зар мэдээг төрийн бус байгууллагын ажилтнууд, сайн дурын идэвхтэнүүд, цэцэрлэг, сургуулийн хүүхдээр дамжуулан хүргэх хэлбэрүүдийг нэмж тусгавал сайн байна. Ялангуяа цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг ашиглах нь тэднийг багаас нь орон нутагтаа болж буй, болох гэж байгаа зүйлийн талаар мэдээлэлтэй болох сайн талтай. Нийтийн зар мэдээг иргэдэд хүргэх асуудал хандивын мөнгөнд тулгуурлаж болохгүй. Хуульд энэ асуудлаа тусгаж Сангийн яам сумын төсөвт нь оруулдаг байх ёстой. Үүнийг анхаараарай” гэхчлэн бодууштай олон санал хэлэв.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт иргэд, төрийн бус байгууллагуудаас гадна Төв, Говьсүмбэр аймгийн нутгийн захиргааны төлөөлөл ирж оролцлоо.

Хэлэлцүүлгийг зохион байгуулагчид оролцогчдын саналыг судлан төсөлд тусгахаа илэрхийлэв.

GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.


НИЙТ 1
Их хариулттай Их таалсан
  • СНАЙПЕР     122.201.18.128
    МЭДЭЭЛЭЛГҮЙ ГЭЭД ЭЗНЭЭС НЬ АСУУЛГҮЙ,ӨВГӨДӨӨС НЬ ДАМЖИЖ ИРСЭН ӨВӨЛЖӨӨ ХАВАРЖААГ НЬ ӨӨР ХҮНД ӨГЧ БАЙГААГАА ЗӨВТГӨХ ГЭЭД БАЙНУУ? ТӨР ЗАСГАА? ЭЛБЭГЭЭ БА ТҮҮНИЙ ХАМУУДАА? ӨВӨЛЖӨӨН ДООРОО АЛТТАЙ НЬ ЧИНИЙ АЗГҮЙНХ ГЭХ ГЭЭД БАЙНА УУ ? МАЛЧИН ХҮНИЙГ. Л А Л Р Ы Н ТӨРИЙН НЭР БАРЬСАН Д Э Э Р Э М Ч И ДЭЭ? АН ЫХААН? МАН ЫХААН? МАХН ЫХААН? ТА НАРТ АНХААРУУЛХАД ! АРД ТҮМНЭЭ ХЭТ ИХ УЛС ТӨРЖҮҮЛБЭЛ ГОЛЛАНДЫН БРЕЙВИК ШИГ ,БИН ЛАДЕН,ШИГ ГИТЛЕР ШИГ ЭХ ОРОНЧИД УНТАА БАЙДЛААСАА СЭРЧИХВЭЛ ТА НАР ЯАХ ВЭ? САДДАМ Ч ЭХ ОРОНЧ ХҮН ШҮҮ!!!! ГЕНОЦИД ҮЙЛДСЭНЧ ГЭСЭН ЭД БОЛ ТА НАР ШИГ ХУУРАМЧ ЭХ ОРОНЧИД БИШ!!! ЕР НЬ ЕРДИЙН МЭДРЭЛТЭЙ ЖИРИЙН ХҮН ХЭЗЭЭЧ ЖИНХЭН ЭХ ОРОНЧ БАЙЖ БАРАГ ЧАДАХГҮЙ! АРД ТҮМНЭЭ ХЭТ ИХ БҮҮ УЛС ТӨРЖҮҮЛ!!! СЭТЭГЦИЙН ӨӨРЧИЛӨЛТТЭЙ МАШ ОЛОН ХҮН МОНГОЛД БАЙДАГ ГЭДЭГ МЭДЭЭГ АНХААРЧ БАЙЦГАА!!!!
    2012-05-28 0 0 Хариулах
 
 

САНАЛ АСУУЛГА

Шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өмнөх сайд нарыг солих нь зүйтэй юу. Та юу гэж бодож байна?
Нийт 3792 санал өгсөн байна.

Дээшээ