АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн солилцоо наймааны оргил үе эхэлсэн билээ. Уг солилцооны хамгийн сонирхолтой нь яахын аргагүй ирэх улирлын тоглолтын хослолууд байх нь дамжиггүй.
Харин энэ оны солилцоо наймааны үеэр "Орландо Мэжик" багийн тоглогч Дуайт Ховард, чөлөөт агент болоод байгаа холбогч Дерон Уильямс нар эрэлттэй байх нь. Тэрбээр "Даллас Маверикс", "Брүүклин Нетс" багийн удирдлагуудтай уулзалт хийсэн бөгөөд түүнд "Даллас" таван жилийн хугацаатай 100 сая ам.долларын гэрээ харин "Маверикс" дөрвөн жилийн хугацаатай 75 сая ам.долларын гэрээ санал болгож магадгүй аж.
Харин Гарнетт "Бостон Селтикс" багийн төвийн тоглогчийн үүргээ дахин гурван жилээр гүйцэтгэхээр болжээ. Үүний оронд түүнд 34 сая ам.долллар аваргын бөгжийн төлөө тоглох боломж олдож байгаа юм. Мөн багийн удирдлагууд 37 настай хамгаалагч Рэй Алленд ч гэсэн бага цалинтай шинэ гэрээ санал болгох магадлал өндөр байна. Аллен гэрээг хүлээн зөвшөөрвөл Ражон Рондо, Пол Пийрс, Кевин Гарнетт, Рэй Аллен буюу "Бостон Селтикс" багийн их дөрөв ирэх улиралд дахин хамт тоглох боломжтой болох юм.
Харин "Брүүклин Нетс" Дуйат Ховардыг Дерон Уильямстай хослуулах хувилбарыг ярьж байгаа боловч Ховардын оронд Брүүк Лопесыг санал болгох бололтой. Өнгөрсөн улиралд бэртлийн улмаас тоглоогүй Лопесыг Мэжик сонирхох магадлал тун бага гэж шинжээчид тайлбарлаж байгаа бол "Хьюстон Рокитс" баг хэд хэдэн залуу тоглогчийг Ховардын оронд санал болгох боломжтой ажээ.
Мөн ахмад туршлагатай холбогч Андре Миллер багтайгаа дахин гурван жилийн хугацаатай гэрээ байгуулж, гурван сая ам.долларын цалин авахаар тохиролцсон байна. Тэрбээр өнгөрсөн улиралд "Наггитс" багг 9.7 оноо, 6.7 дамжуулалт дунджилсан бөгөөд Миллер "Наггитс" багийн үндсэн холбогч Тай Лоосоныг сэлгэж маш сайн тоглосон учраас багийн удирдлагууд түүнд ийн итгэл хүлээлгэжээ.
Харин "Атланта Хоукс" багийн хамгаалагч Жой Жонсон "Брүүклин Нетс" багт ирсэн юм. Дөрвөн жилийн 90 сая ам.долларын гэрээтэй Жонсоны оронд Нетс Энтони Морроу, Жордан Фармар, Дешон Стивенсон, Жордан Уильямс, Йохан Петро нарыг Хоукс баг руу илгээсэн байна. Мөн Хоукс баг довтлогч Марвин Уильямсыг "Юта Жаз" баг руу илгээж 8.5 сая ам.долларын цалинтай Девин Харрисыг авчээ. Марвин Уильямсыг багаас явуулснаар тэд долоон сая ам.доллар хэмнэх ажээ.
Харин "Атланта Хоукс" ирэх зун 25 сая ам.долларын цалингийн сан үлдээж супер төвийн тоглогч Дуайт Ховардын хойноос хөөцөлдөх бололтой байна.
Мөн хамгийн сүүлийн мэдээгээр "Оклахома Сити Тандер" багийн дасгалжуулагч Скотт Брүүкс багтайгаа олон жилийн гэрээ байгуулжээ. Түүнийг дөрвөн жилийн хугацаатай 16-18 сая ам.долларын гэрээ байгуулсан гэх мэдээ байгаа бөгөөд өдгөө 46 настай Брүүкс өнгөрсөн улиралд 2.1 сая ам.долларын цалин авч багаа чамгүй амжилтанд "чирсэн" ч аваргын бөгжийг атгаад алдсан нь томоохон туршлага болсон юм. Харин энэ жил тэр уг багтай дахин бөгжний төлөө шунах нь лавтай.
Б.Ширнэн