Мисс Монголиа холбоо, МҮОНТ-ийн хамтран зохион байгуулсан “Мисс Монголиа-2012” наадам өчигдөр УДЭТ-т амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас оролцсон 200 гаруй гоо бүсгүйгээс финалын шатанд 16 бүсгүй тунан үлдэж авьяас мэдлэг, оюун ухаан, гоо сайхнаараа өрсөлдсөн юм.
Наадмын шилдэг зургаан бүсгүйгээр Б.Нарантуяа, А.Уянга, Т.Ариунзаяа, Ч.Энхтуяа, Д.Долгион, Т.Оюун-Эрдэнэ нар тодорсон бөгөөд наадмын дэд миссээр Солонгос улсын “Доксонг” их сургуулийн оюутан А.Уянга шалгарсан билээ.
Харин тэргүүн миссийн титмийг Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн оюутан Д.Долгион зүүж, ирэх сарын 1-ний өдөр Япон улсын Окинавад болох “Мисс Интернэйшнл-2012” тэмцээнд оролцох эрхийн эзэн боллоо.
Наадмыг финалд өрсөлдсөн 16 бүсгүй латин америк бүжгээр нээсэн бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулсны дараа Нюанс хамтлаг үзэсгэлэнт охидыг төрүүлж өсгөсөн ээж нарт нь зориулж эхийн тухай дуугаар ая барьсан юм. Мөн СТА Х.Эрдэнэцэцэг “Уяхан замбуу тивийн наран” дуугаа дуулах үест бахархам сайхан үндэсний хувцсаараа гоёсон оролцогчид үзэгчидтэйгээ мэндчиллээ.
Тус арга хэмжээний үеэр залуу дуучин н.Ганзориг ая дуугаа өргөсний дараа, гоо бүсгүйчүүд гоёлын даашинзтай тайзнаа гарч ирсэн юм. Үүний дараа “Royal beat crew” хамтлаг үзэгчдийг beat хэмнэлээр доргиов.
Түүнчлэн тэмцээний Мисс авьяас төрөлд хамгийн өндөр оноо авсан гурван бүсгүй өөрсдийн урлагийн тоглолтоо үзүүлсэн юм. “New circus” төвд жүжигчин багш мэргэжилтэй оролцогч Ц.Сорцэцэг цагаригаар наадаж, гайхалтай сонирхолтой үзүүлбэр үзүүлсэн бол, Б.Нямсүрэн яруу найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биенээ хайрла” шүлгийг уншлаа. Мөн оролцогч Ч.Энхтуяа “Монгол бүсгүйн зохиомж”-оо толилуулан морин хуурын аянд дуулж бүжиглэсэн юм. Ингээд шүүгчдийн дүн гарахын өмнөхөн дуучин А Сооl мөн ая дуугаа өргөлөө.
Энэ удаагийн наадам өмнөх жилийнхтэй харьцуулахад гоо бүсгүйчүүдийн дунд асуулт хариултын тэмцээн явагдаагүйгээрээ онцлог болсон бөгөөд тэмцээн явагдаж байх хугацаанд тэд нийгмийн асуудлыг хөндсөн сэдвээр илтгэл тавьсан билээ.
Ингээд та бүхэнд тэмцээний ялагчдыг толилуулъя:
Тэргүүн мисс- Хувийн дугаар 19, Д.Долгион ХУИС-ийн оюутан, 21 настай
Дэд мисс / Мисс оюунлаг/- Хувийн дугаар 8, А.Уянга Солонгосын Сөүл “Доксонг” ИС-ийн оюутан, 23 настай
Мисс авьяас- Хувийн дугаар 18, Ч.Энхтуяа СУИС-ийн ТДУС-ийн оюутан, 22 настай
Мисс спорт- Хувийн дугаар 7, Б.Нарантуяа, “Global soft Line” ерөнхий менежер, 25 настай
Мисс модель- Хувийн дугаар 20,Т.Оюун-Эрдэнэ, ХААИС-ийн оюутан, 17 настай
Мисс бикини- Хувийн дугаар 12, Т.Ариунзаяа, ШУТИС-ийн оюутан, 18 настай
Мисс фото- Хувийн дугаар 2, А.Анхмаа
А.Цацрал