“Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёл, шинжлэх ухааны байгууллагын эзэмшил газарт өөр зориулалтаар зөвшөөрөл олгохгүй” гэх Г.Мөнхбаяр даргын захирамж бий. Гэвч тэрээр өөрөө ч үл хайхарсан энэ захирамж өнчин хүүхдүүдийн цэцэрлэгт хамаардаггүй бололтой.
БЗД-ийн нутаг дэвсгэрт өнчин хүүхдүүдийг асрах 58-р цэцэрлэг байдаг. Тус цэцэрлэгийн захирал н.Тунгалаг, Монгол Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн захирал Ж.Дүгэр нар “Тэлмүүн Лхам” гэдэг компанийн удирдлагатай “58-р цэцэрлэгийн зарим багш нарыг хөнгөлөлттэй зээлээр орон сууцаар хангана” хэмээн үгсэн тохиролцож өдгөө 14 давхар орон сууцны барилга бариад байна.
Тус барилгыг өнчин хүүхдүүдийн цэцэрлэгийн хашаанд тоглоомын талбайг нь нураан барьсан бөгөөд цэцэрлэгийн байшингийн үүдэнд яг тулгаж барьсан учир аюулгүй байдал нь тун эргэлзээтэй.
Бид энэ талаарх сурвалжлагаа 2011 оны тавдугаар сарын 26-ны өдөр уншигчиддаа хүргэж байсан.
Тухайн үед холбогдох албан тушаалтнууд нь бүх төрлийн зөвшөөрлийг нь авсан хэмээж байсан учраас Авлигатай тэмцэх газарт асуудлыг хүргэсэн юм. Гэвч тус газраас “хэн нэгэн иргэн гомдол гаргахгүй бол нийтлэлийн мөрөөр ажилладаггүй” гэсэн тул сэтгүүлч миний бие иргэний хувиар гомдол гаргасан билээ. Гэвч 14 хоногийн дараа АТГ-аас газраас дараах хариуг ирүүлсэн юм.
“Оюунбилэгтийн Ариунбилэг-т
Таны гаргасан мэдээллийг 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч зохих шалгалтыг хийлээ.
Шалгалтаар хээл хахууль, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй, мөн иргэн, аж ахуйн нэгжид бодит хохирол учраагүй тул ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж ЭБШХ-ийн 172 дугаар зүйлийн 172.1.2-т заасан "эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргах, ..." гэж заасныг удирдлага болгон таны гаргасан гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж материалыг Нийслэлийн прокурорын газарт 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн болохыг мэдэгдье”.
Ийнхүү гомдол гаргах эцэг, эхгүй өнчин хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь зөрчин тоглох талбайг нь устган, цэцэрлэгийнх нь хашаан дотор ийм өндөр барилга барьж байгаа нь арай дэндүү дээрэлхэн доромжилж буй хэрэг мэт санагдана. Хэн ч үл тоон үл хэрэгсэх энэ хууль бус, дээрэнгүй, хэт ашиг хонжоо хайсан барилга нийслэлчүүд бидний нүдэн дээр сүндэрлэж байна.
Шинэхэн засаг дарга Э.Бат-Үүл таныг энэ хууль бус үйлдлийг анхааралдаа авна хэмээн найдаж байна.
О.Ариунбилэг