Жихүүн хүйтэн ч Монголоороо омогшин цугласан хүн бүрийн уур амьсгалаар дулаацаж, бүх хүний царайд мишээл тодорсон түүхэнд алтан үсгээр бичигдэхээр үйл явдал өчигдөр тохиолоо.
Энэ өдөр Чингис хааны Алтан ураг Гэрсэнз Жалайр хунтайжийн 10 дахь үеийн ач хөвгүүн, Монголын тусгаар тогтнолын төлөө амь насаа үл хайрлан зүтгэсэн гавьяат, Хотгойдын Чингүнжавын морьт хөшөөг сүндэрлүүлэв.
Түүний хөшөөг Баянгол дүүргийн XIX хорооны нутаг дэвсгэр дэх Чингүнжавын өргөн чөлөөнд байрлуулсан юм. Уг хөшөө нь Чингүнжавыг хуяг дуулгаа асаан, дайн тулааны догшин хар тугаа зүүн гартаа мандуулан, сэлэм, нум сумаа агсан, хилэн хар морьтойгоо дүүлэн яваа мэтээр дүрсэлсэн нь олны нүдийг хужирлаж, цаашлаад хотын өнгө төрхийг чимэхээр болсон байсныг цугласан олон ам шагшин магтацгааж байлаа.
Өнгөрсөн жил Засгийн газрын 269 дүгээр тогтоолоор түүний мэндэлсэний 300 жилийн ойг орон даяар өргөн дэлгэр тэмдэглэсэн. Тухайн үед түүний амьдрал тэмцлийг харуулсан үзэсгэлэн болон Олон улсын эрдэм шинжилгээний хурал гэх чухал ажлуудыг зохион байгуулж байсан төдийгүй Чингүнжавын зураг бүхий маркийг хүртэл хэвлүүлж байсан.
Түүний үйл хэргийн талаар монголчууддаа таниулах үйл ажиллагааны удаах нь энэхүү морьт хөшөө байлаа. Доод суурьтайгаа нийлээд 10 метр өндөр хөшөөний загварыг зураач, уран барималч Ш.Тэнгисболд гаргаж, “Монгол уран цутгуур” компанитай хамтран барьсан ажээ. Түүний хөшөө нь Монголын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч байж, амь насаа гаргуунд хаяснаар үл барам, Монгол цусанд ямар их тэсвэр тэвчээр, арга ухаан, сүр хүч байдгийг илтгэхүйц дүр төрхийг агуулсан байлаа.
Уг хөшөөг босгоход хөрөнгө мөнгөний дэмжлэг туслалцаа багагүй хэрэгтэй байсан хэдий ч сайн санаат иргэд, Монголоороо омогших сэтгэлтэй аж ахуй, нэгжүүд хандивын гараа сунгасан гэдгийг Хотгойдын “Чингүнжав сан” болон хөшөөг барьж босгоход гар бие оролцсон хамт олон хэлж байлаа. Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Батаас тодруулсан юм.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат: Өнөөдрийн бидний амар тайван амьдрал түүнтэй салшгүй холбоотой
-Энэ хөшөөг барих санаачлагыг анх хаанаас гаргасан бэ?
-Чингүнжав сангийн санаачлагыг Засгийн газраас дэмжиж, өнгөрсөн жил багагүй ажлыг зохион байгуулж байсан бол энэ жил түүний хүрэл морьт хөшөөг босголоо. Монголчууд бид үндэсний баатруудынхаа гавьяаг үр хойчдоо танин мэдүүлэх, тэдний гавьяа зүтгэлийг дээдэлдэг байх хэрэгтэй. Тиймээс энэхүү хөшөөг барьж босгоход сэтгэл нэгдэж, өнөөдөр сүндэрлэсэн байгааг нь харах сайхан байна.
-Ямар учраас хөшөөг энд байрлуулах болсон бэ?
-Анх НИТХ-ын шийдвэрээр энэ газрын ойр орчмыг Чингүнжавын өргөн чөлөө гэж нэрлэсэн. Тийм учраас энд байсан нь зүгээр гэдэг шийдвэрийг гаргасан юм. Тэр ч утгаараа түүний нэрээр нэрлэсэн гудамжинд хөшөө нь байна гэдэг тэр хүн чухал хүн гэдгийг илтгэх байх гэсэн үүднээс. Бид бүхний өнөөдрийн амар тайван амьдрал түүнтэй салшгүй холбоотой.
Түүний хөшөөг Монголчууд өөрсдөө бүтээсэн. Энэ талаар Монгол уран цутгамал компанийн Ерөнхий захирал Д.Эрдэнбилэгээс тодрууллаа.
Д.Эрдэнэбилэг: Монгол хүн Монголын бахархлыг өөрөө бүтээх шиг сайхан зүйл гэж үгүй
-Хөшөөг хэр хугацаанд урлав?
-Чингүнжав баатрын хөшөөг нийтдээ зургаан сарын хугацаанд барьж дууслаа. Үүнд төлөвлөх, зураг төслийн ажлыг цэгцлэх гээд. Гэхдээ ерөнхий зургийг нь зураач, уран барималч О.Тэнгисболд гаргачихсан байсан.
-Монголд хүрэл хөшөө барьсан анхны компани боллоо. Энэ талаар?
-Социализмын үед ч дараа ч Монгол Улсад хүрэл цутгуурын үйлдвэр байгаагүй. Тийм ч учраас өөрсдийн бахархал болсон хүмүүсийнхээ хөшөөг чанартай чанаргүй гадны компаниудаар хийлгэдэг байсан цаг саяхан. Хотын өнгө үзэмжийг нэмэх нь байтугай, удаа ч үгүй зэвэрч, мууддаг нь үнэн. Бид долоон жил зүтгэсний эцэст Монгол Улсдаа анхны хүрэл цутгуурын компани байгуулж чадсан. Баталгаа нь энэхүү Хотгойдын Чингүнжав баатрын хөшөө болж байгаад баяртай байна. Үүнээс хойш хүрэл цутгуур шаардсан ямар ч ажлыг бид өөрсдөө гадныхны ямар нэг туслалцаагүйгээр хийж чадахаар боллоо.
-Анхны шахуу бүтээл гэхэд нэлээд өнгө үзэмж сайтай, гоё ч дүр төрхтэй хөшөө болж чадсан байна. Энэ талаар?
-Сэтгэл шингэсэн зүйл гэдэг цаанаа л шал өөр байдаг. Бид энэ хөшөөг урлаж байхдаа тухайн хүний эх орныхоо төлөө зориулсан сэтгэлийг болон хотынхоо өнгө төрхийг нэмэх талаар бодож, тийм зорилгыг өмнөө тавин ажилласан. Ер нь Монгол хүн Монголын бахархлыг өөрөө бүтээх шиг сайхан зүйл үгүй юм байна гэдгийг мэдэрч байна.
-Хөшөөг барихад хэр их хэмжээний хөрөнгө мөнгө орсон бэ?
-Сайн санаат хүмүүс болон, улс эх орныхоо төлөө санаа тавьдаг аж ахуй, нэгжүүдийн дэмжлэгтэйгээр ямар ч байсан төдийлөн хүндрэл учирсангүй босгож чадлаа. Маш их баяртай байна даа.
Монголын ард түмний тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцсэн их жанжин Чингүнжав нь Чингис хааны алтан ургийн үр хойч юм. Тэрээр 1710 онд одоогийн Хөвсгөл аймгийн нутагт Хотгойдын Засаг ноён бэйл Бандийн ууган хүү болон мэндэлж байжээ. Чингүнжав эцгийгээ 1737 онд нас барахад төрийн бэйл зэргийг залгамжилж Хотгойд хошууг захирах болсон юм. Манж нар Чингүнжаваас айн, жийрхэж өөртөө татах бодлогыг баримтлан хэргэм зэргээр шагнаж, Засагт хан аймгийн туслагч жанжнаар томилж байсан хэдий ч тэрээр манжийн засаглалд үнэн голоосоо дургүй байсан учир тэдгээр шагналуудыг хүлээн авалгүй, эсрэгээрээ манжуудыг үзэн ядах хорсол нь бүр ч ихээр буцалж байсан гэдэг. Их жанжин Манжийн дарлалыг эсэргүүцэн тэмцэж, өргөн олныг хамарсан бослого тэмцлийг эхлүүлэн хүчин тэнцвэргүй тулалдаанд орсон хэдий ч дийлдэн ухарсаар Орос, Монголын хилийн зааг дээр баригдаж, улмаар манжууд түүнийг болон цуг явсан ах дүү хамаатныг нь хэрцгийгээр тамлан алж байсан хар түүх бий.
Т.Сэдэд