Монголын хэвлэлийн хүрээлэнгээс хоёр жил тутам зохион байгуулдаг “Мөнгөн угалз-2012” Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагын шинэ жилийн наадмаас “Үндэсний портал GoGo.mn” “Хамгийн хүртээмжтэй портал сайт”-аар шалгарлаа.
Тус байгууллагаас сар тутам явуулдаг “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-гаар хэвлэл мэдээллийн салбарт үзэгч, сонсогч, уншигчдын тоогоороо тэргүүлсэн байгууллагуудыг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд “Үндэсний портал GoGo.mn” гурав дахь удаагаа энэхүү судалгаанд тэргүүлсэн юм.
Дашрамд дурьдахад, 2007 онд манай портал сайт “Шилдэг цахим мэдээллийн хуудас”, 2010 онд “Хамгийн хүртээмжтэй сайт”-аар шалгарч байсан билээ.
“Мөнгөн угалз-2012” наадмаас шагнал авсан шилдэг байгууллагууд
Хамгийн хүртээмжтэй портал сайт- “Үндэсний портал GoGo.mn”
Хамгийн хүртээмжтэй радио -Их Монгол 99.7
Хамгийн хүртээмжтэй 7 хоног тутмын сэтгүүл-“ТВ Инфо” сэтгүүл
Хамгийн хүртээмжтэй 14 хоног тутмын сэтгүүл- “Соронз” сэтгүүл
Хамгийн хүртээмжтэй телевиз-UBS телевиз
Хамгийн хурдтайгаар өсөн дэвжиж буй телевиз-SBN телевиз
Хамгийн олон нэвтрүүлгээрээ үзэгчдийн сонирхлыг татсан телевиз-Боловсрол суваг ТВ
Шилдэг телевиз-МҮОНТ
Хамгийн хүртээмжтэй өдөр тутмын сонин-Өдрийн сонин
Шагнал авсан хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамт олонд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.