Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр, Л.Уламбаяр нар банк байгуулж алдагдалтай ажиллаж байсан ч Монголбанк болон бусад байгууллагад мэдэгдэлгүйгээр ашигтай ажиллаж байгаа мэтээр хуурамч тайлан гаргаж иргэдийг төөрөгдүүлсэн. Улмаар алдагдал, өөрсдийн завшсан хадгаламж эзэмшигчдийн мөнгийг нөхөхийн тулд хууль бусаар хувьцаа гаргаж, 1200 иргэнийг залилсан.
Харилцагч, хадгаламж эзэмшигч, хувьцаа эзэмшигч нарт 122 тэрбум төгрөг, дөрвөн сая ам. доллар хохирол учруулсан хэрэгт холбогдон “Анод”-ын гэх дуулиантай хэрэг 2008 оноос хойш шалгагдаж эхэлсэн. Баянзүрх дүүргийн шүүх Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр, Л.Уламбаяр, Э.Оюунсүрэн, Ж.Гантулга, Г.Сүхээ, Э.Цэрэндаш, Д.Ганзориг, Ч.Болдбаатар, Д.Болд, П.Балдорж, А.Энхболд, Ч.Өлзийбаяр нарын гэм бурууг дөрвөн өдрийн турш хэлэлцэж, дуусаад шүүх бүрэлдэхүүн долоон цагийн турш зөвлөлдсөний эцэст өчигдөр 22.30 цагийн үед шийдвэр гаргасан юм.
Баянзүрх дүүргийн шүүхээс “Анод” банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, Гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа, Тамгын газрын дарга Л.Уламбаяр, зээлийн газрын захирал Э.Оуюнсүрэн, зээлдэгч Ж.Гантулга нарыг банкны хууль тогтоомж зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулсан, бусдын эд хөрөнгө завшиж үрэгдүүлсэн гэм буруутайд тооцжээ. Түүний зэрэгцээ Н.Даваа 2008 оны сонгуульд нэр дэвшихдээ Л.Уламбаяртай хамтран банкнаас нэг тэрбум төгрөг завшиж сурталчилгаандаа ашигласан нь тогтоогдсон байна. Д.Энхтөр хувийнхаа “Интерпэй” компанийн түрээсийн төлбөрт банкнаасаа их хэмжээний мөнгө завшиж төлсөн нь ч тогтоогдсон аж.
Анхан шатны шүүх Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт найм, Н.Даваа, Л.Уламбаяр нарт зургаан жилийн хорих ял оноож, тус бүр 1-2 сая төгрөгийн эд хөрөнгө хураахаар шийдвэрлэв. Улмаар 2009 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу тус бүрээс нь гурван жилийн ялыг нь хасаж, Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарыг тав, нөгөө хоёрыг нь гурван жил хорих ял биеэр эдлүүлэхээр боллоо.
Зээлийн газрын захирал асан Э.Оюунсүрэнд зургаан жил хорих ял оноож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өрх толгойлсон, нялх хоёр хүүхэдтэйг нь харгалзан ялаас чөлөөлсөн байна.
Зээлдэгч Ж.Гантулгад нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил нэг сар хорих ял оноож мөн л өршөөлийн хуулийн дагуу гурван жилийг нь хасчээ. Харин бусад холбогдогчдынх нь үйлдэл нотлогдохгүй байна гэж үзээд хэрэгсэхгүй болгов. Харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учруулсан хохирлыг дээрх шүүгдэгчдээс гаргуулахаар болсон.
Харин хувьцаа эзэмшигч 1200 хүний есөн тэрбум төгрөгийн хохирлыг эхний ээлжинд төрөөс гаргуулахаар боллоо.
Н.Мөрөн