“Хүүхэд харах үйлчилгээ”-г хуульчлахаар Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн бариад байгаа.
Хүүхэд харах үйлчилгээг хоёр хувилбараар хийхээр төсөлд тусгасан бөгөөд эхнийх нь гэрээр зургаа хүртэлх тооны хүүхэд харах өрх гэр, төвд суурилсан үйлчилгээ, хоёр дахь нь аж ахуй нэгж өөрийн ажилтан, үйлчлүүлэгчдийн хүүхдэд зориулсан хүүхэд харах төвтэй байх хувилбар.
Харин энэ асуудалд иргэд хэрхэн хандаж байгааг лавлалаа.
Баянгол дүүргийн иргэн Р.Гантөмөр: Хүүхдүүдийг өрх гэрээр харна гэдэг нэг талаас эрсдэлтэй
-Хүүхэд харах үйлчилгээг хуульчлах нь буруу гэж бодож байна. Яагаад гэвэл үүнийг дагаад улсын цэцэрлэгт иргэд хүүхдээ өгөхөө болих сөрөг талтай. Тэгэхээр үүний оронд улсын цэцэрлэгээ нэмж барих нь чухал.
Өнөөдөр гэр цэцэрлэгийн үйлчилгээ байж л байгаа шүү дээ. Эдгээрийг сайжруулахын оронд өөр зүйл ярих хэрэггүй байх. Хүүхдүүдийг өрх гэрээр харна гэдэг нэг талаас эрсдэлтэй. Яагаад гэхээр тухайн орчны эрүүл ахуй, багш нарын боловсон хүчин ямар байгааг сайн мэдэхгүй байж хүүхдээ асруулна гэдэг нь ямар байх бол. Нөгөө талаар эцэг эх тухайн хүүхэд харах үйлчилгээнд хяналт тавина гээд байгаа нь асуудалтай гэж бодож байна.
Сүхбаатар дүүргийн иргэн Д.Оюунгэрэл: Хуульчлах нь зөв
-Өнөөдөр цэцэрлэгийн хүрэлцээ ямар байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Тиймээс үүнийг хуульчлах нь зөв. Бидний насны иргэдийг ажилд авахгүй цаг болсон. Тиймээс бид стандартын шаардлага хангасан байранд зургаагаас дээш тооны хүүхэд хараад байж болно. Нэг талаар ажлын байр нэмэгдэж, нөгөө талаар эцэг эхчүүд хүүхдээ хол газар зөөх бус гудамж, өөрийн гэрийн ойролцоо хүүхдээ харуулж яагаад болохгүй гэж.
Өнөөдөр бага насны хүүхдээ харах хүнгүйгээс ажил хийж чадахгүй байгаа олон эцэг эх байгаа. Өрх гэрээр хүүхэд харна гэхээр гэр хороололд хоёр давхар байртай иргэд олон байгаа. Гэртээ шаардлагын дагуу хүүхэд харах үйлчилгээний орчин бүрдүүлж болно шүү дээ. Үүнийг зөв гэж бодож байна.
Баянзүрх дүүргийн иргэн Ц.Мөнхбаяр: Энэ асуудлыг цэгцлэх цаг болсон
-Би сургуулийн насны хүүхдүүдтэй. Гэхдээ ойр дотныхныгоо хараад байхад цэцэрлэг олдохгүй зовлонтой л харагддаг юм. Тиймээс энэ асуудлыг нэг тийш нь цэгцлэх цаг болсон гэж бодож байна. Миний бодлоор нэг гудамж, нэг байр ч гэх юм уу тухайн оршин суугчид нь санал гаргаад хамтраад хүүхдүүдээ харж болно. Бид хэвлэл мэдээллээр мэдээ үзэж байхад харах хүн байхгүй, цэцэрлэгт өгөөгүй бага насны хүүхдүүд гэртэйгээ хамт шатлаа гэсэн аймшигт мэдээ гарч байдаг. Тиймээс дээрх асуудлыг хуульчилж өгснөөр энэ асуудал цэгцрэх боломж бий. Ингэснээр эцэг эхчүүд хоёр гурван гудамжны цаанаас хүүхдээ зөөх нь асуудал биш болно шүү дээ.
Өнөөдөр өчнөөн олон буудал явж хүүхдээ сургууль цэцэрлэгт өгдөг айл олон. Тиймээс ингэх нь зөв гэж бодож байна.
Чингэлтэй дүүргийн иргэн Б.Амаржаргал: 200-300 мянган төгрөг өгч байж л хүүхдээ цэцэрлэгт өгөх болж байна
-Хүүхдээ цэцэрлэгт өгөх гэхээр цэцэрлэг олдох нь тааруухан байна. Танил талаараа дамжуулж цэцэрлэгт өгдөг цаг болсон байна. Миний хувьд 200-300 мянган төгрөг өгчихвөл хүүхдийг чинь авч болно гэсэн хариу сонссон. Тиймээс одоогоор гэртээ хүүхдээ хараад сууж байна.
Энэ асуудлыг дэмжинэ. Яагаад гэхээр хүн бүр ажил хийх гэхээр хүүхэд харах хүнгүй болдог. Гэтэл бид зүгээр гэртээ суугаад байх хэцүү шүү дээ. Тиймээс хүүхдээ гэрийнхээ ойролцоо хүнд харуулчихвал зүгээр л байна. Гэхдээ үүнийг ямар шалгуураар зохион байгуулах гэх мэт бүгдийг хуульд тусгах нь чухал. Зүгээр нэг хүн зургаагаас дээш хүүхэд харахаар болоод эрхээ авчихдаг. Гэтэл эрүүл ахуйн шаардлага хангаагүй, харж байгаа хүний боловсрол тааруу бол яах вэ гээд асуудал үүсэх л байх.
Баянзүрх дүүргийн иргэн М.Шаравдорж: С.Ганбаатар гишүүнийг дэмжиж байгаа
-Цэцэрлэгийн хүрэлцээ маш тааруу байгаа. Үүнийг зохицуулах үүднээс жил бүр л тэдэн цэцэрлэг барина, ингэнэ тэгнэ гэсэн зүйл ярьдаг. Энэ нь биелээд байгаа нь хэр юм бол. Гэтэл нийслэл рүү шилжин ирэх иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр. Үүнийг зохицуулахгүй бол бид мянга яриад олон цэцэрлэг баригдчих юм биш. Өөрөөр хэлбэл, орон нутагтаа дэд бүтэц, зам харилцааг маш сайн болговол иргэд аяндаа орон нутаг руугаа явна.
Харин саяхан УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ талаар ярьж байсан. Би түүний ярьж байгааг дэмжиж байгаа. Учир нь өнөөдөр нийслэлд байшин хороолол гэхээс илүү гэр хороолол маш их байна. Тэд уулын мухар, оройгоос хүүхдээ зөөнө гэдэг маш хэцүү. Тиймээс үүнийг хуульчилж, багш боловсон хүчинг сайн сургаж, зохицуулах хэрэгтэй.
Сүхбаатар дүүргийн иргэн С.Лхагваа: Хүүхэд харах үйлчилгээг төрөөс зориудаар зохион байгуулах хэрэгтэй
-Цэцэрлэгийн тухай асуудлыг сайн мэдэхгүй байна. Ер нь сургууль, цэцэрлэгийн хүүхдийн байр, сууцны асуудал маш хүнд харагддаг. Тиймээс нэгдүгээрт энэ асуудлыг шийдэх нь чухал. Хоёрдугаарт бага насны хүүхдийг цэцэрлэгт оруулах гэхээр их олон асуудал үүсдэг юм билээ. Тиймээс энэ асуудлыг шийдэж, нэг орц ч юм уу, нэг гудамжинд хүүхэд харах үйлчилгээг төрөөс зориудаар зохион байгуулах нь зөв гэж бодож байна. Миний бодлоор гэрийн сургалтыг явуулах нь зүйтэй. Учир нь монгол ахуйдаа ойр, тэдний мэдлэгт нэмэр болно.
Сонгинохайрхан дүүргийн иргэн н.Наран: Аливаа зүйл хоёр талтай шүү дээ
-Ойрын хугацаанд сургууль цэцэрлэг гэж яваагүй болохоор сайн мэдэхгүй байна. Харин тэр хүүхэд харах үйлчилгээг хуульчлах тал дээр хэлэхэд өнөөдөр гэрээр хүүхэд хардаг хүн маш олон байна. Үйлчилгээний газар ч байгаа. Тиймээс энэ асуудлыг хуульчлах нь хэр үр дүнтэйг сайн мэдэхгүй л байна.
Юм бүхэн хоёр талтай шүү дээ. Нэг талаар иргэдэд ойрхон хүүхдээ харуулах нь зөв ч нөгөө талаар тухайн үйлчилгээнд хэн анхаарал хандуулах билээ. Нэг гудамжны 10 хүүхдийг нэг гэрт харж, хандаж байгаа гэсэн ч хоол ундны асуудал өнөөдөр ямар байгаа билээ. Бид эрүүл хүнс гэж дэлгүүрээс авч байгаа ч нөгөөхөд нь хүн хордоод л байна. Үүнийг бодолцох л асуудал.
Чингэлтэй дүүргийн иргэн Т.Булган: Иргэдийн саналыг сонсох хэрэгтэй
-Хүүхэд харах үйлчилгээ гэдэг нэрийн дор маш том асуудал байгаа шүү дээ. Зүгээр нэг гудамжинд хэдэн хүүхэд харахаас цаашлаад тэдний аюулгүй байдал, эрүүл ахуй гэх мэт асуудал их гарна. Тиймээс үнэхээр хуульчлах гээд байгаа бол иргэдийн саналыг сонсох нь зүйтэй байх. Мэдээж улсын цэцэрлэгт ажиллаж байгаа нэг багшид өнөөдөр хэдэн хүүхэд ногдож байгаа билээ. Үүнийг бодолцвол хийх л ажил. Гэхдээ үүнийг хуульчиллаа гэхэд багш нар нь ямар хүн байх вэ. Мэдээж сургалтад хамрагдах байх. Их л асуудалтай зүйл гэж бодож байна.
Э.Пагма