Монголын нэгэн загвар өмсөгч бүсгүйг хүний наймаа болон хар тамхины хэрэгт холбогдон Филлипин улсын албан хүсэлтээр Интерполоор эрэн сурвалжлагдаж буй талаар бид мэдээлсэн. Гэвч энэ нь ташаа мэдээлэл байсан талаар загвар өмсөгч Т.Аятунгаа өнөөдөр “Өдрийн сонин”-ы байранд 12.00 цагаас мэдээлэл өгөхөөр болжээ.
Тэрбээр өнөөдрийн "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа “би хүний наймаа, хар тамхины хэрэгт огт холбогдолгүй. Харин ч өөрийн төрсөн үрээ тавхан сартай байхад нь алдан хохирогч болоод байна” гэжээ.
Т.Аятунгаа 2012 оны есдүгээр сард Филлипин улсад ээж болон таван сартай
охиныхоо хамт амьдарч байхдаа хүүхдийнхээ эцэг болох Чарльз Эргэн гэх
олон улсын иргэншилтэй хүнд охиноо алдсан тухайгаа ярьжээ. Охиноо эрэн хайх үед нь
визний хугацаа дууссан тул Монголын Консулын газраар дамжуулан эх
орондоо ирсэн байна. Түүнээс хойш өдийг хүртэл охиноо эрэн хайх ажлаа
үргэлжлүүлээд байгаа бөгөөд "хүүхдээ эрүүл энх, эсэн мэнд байгаа эсэхийг
нь ч мэдэхгүй өр өвдөж явна" гэжээ.
Түүний талаар хэвлэл
мэдээллийн хэрэгслээр аймшигтай, гутамшигтай мэдээлэл цацагдсанд үнэхээр
гайхаж байна гээд “Би хэзээ ч ийм гэмт хэрэг хийхгүй гэдгээ л
итгэлтэйгээр хэлж чадна” гэжээ.
Энэ тухай бид дэлгэрэнгүй сурвалжлагыг өнөөдөр хүргэх болно.
Ч.Болор