- МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭ ЦЭНИЙГ НЭХЭН СУРВАЛЖЛАХУЙ -
Т.Аятунгаагийн хүүхдээ олж чадахгүй байгаа нөхцөл байдал Монгол хүний үнэ цэнийн тухай асуудлыг дахин хөндөхөд хүргэлээ. Гадаад улс орнууд иргэн хүнийхээ төлөө яаж зүтгэж, яаж өмгөөлж хамгаалдгийг бид ямар ч улс орны жишээнээс харж болно. Тухайн хүн хэчнээн хүнд гэмт хэрэгтэн, ялтан ч бай бүхий л аргаар эх оронд нь авчрахыг хичээдэг. Монгол улс ч ийм ялтан солилцох гэрээгээр хар тамхи, хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой хэд хэдэн хүнийг буцаан авчирсан.
Ийм асуудалд томоохон ач холбогдол өгдөг ч нэг ой ч хүрээгүй Ч.Тэргэлсар охиныг эрэн хайх ажиллагаа яагаад ийм явцгүй байгаа юм бэ? Яагаад дөрвийн дөрвөн сар өнгөрчихөөд байхад хэн ч юу дуугарахгүй хэрнээ энэ бүсгүйн зовлонгоор даажигнаж байна вэ?
Т.Аятунгаа “миний охин Монголд төрсөн Монгол улсын иргэн. Би та бүхнээс хүүхдийг минь эрж хайх ажилд надтай чин сэтгэлээсээ хамтарч ажиллаасай гэж хүсэж байна” хэмээн хэвлэлийн хурлаар ярьсан.
Гэтэл сэтгүүлчид гуйвуулж, хүүхдийнх нь эцгийн талаар, түүний яс үндэс, эрхэлдэг бизнесийн талаар л сонирхоод байв. Т.Аятунгаа “хүүхдийг хулгайлсантай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ талаар холбогдох хууль сахиулах байгууллагуудаас нь асууна уу? Надад тодорхой мэдэх зүйл алга. Хамгийн гол нь би та бүхнийг энд цуглуулсан зорилго нь хүүхдээ эрэн хайх ажилд тус дэм болохыг л хүссэн юм ” хэмээн өөрийн зарласан хэвлэлийн бага хурал дээрээ хэлж байв. Харин манай сэтгүүлч нар “тодорхой мэдээлэл өгөхгүй байсан юм бол яах гэж хэвлэлийн хурал зарласан юм бэ? Нэг жил амьдарчихаад ямар хүн байсныг нь мэддэггүй байсан юмуу ” гэхчлэн бүдүүлэг авирлаж, хэвлэлийн хурал зарласан хүнээ ч загнаад амжсан. Гэтэл Үндсэн хуулинд зааснаар хувь хүн өөрийн хувийн амьдралыг нийтэд дэлгэхгүй байх бүрэн эрхтэй.
Сэтгүүлчид ч гэлтгүй монголчууд тэр аяараа энэ хүн рүү дайрч давшилж байна. Гадаад хүнтэй “нөхцлөө” л гэнэ. Гэтэл хувь хүний эрх чөлөөт байдал, түүний хэнтэй гэрлэх, хэний хүүхдийг төрүүлэх, хаана амьдрах ч Үндсэн хуулиар хамгаалагдсан байдаг. Гагцхүү тэр хүн хэн ч бай Монгол иргэн л бол гадуурхагдах ёсгүй. Бас түүний охин ч Монгол хүнээс төрсөн Монгол хүн.
Монголчууд өөрийн иргэнээ өмгөөлж хамгаалж чадахгүй, иргэнийхээ үнэ цэнийг малаас дорд үзэж байгаа нь энэ байдлаас илт харагдаж байна. Т.Аятунгааг “хөнгөн явдалтай”, “гадаад хүнтэй суусны чинь хохь”, гадаад руу дагаж явсан гэдэгт л хүмүүс маш ихээр ач холбогдол өгөн хэлэлцэж байна.
Гэтэл хөхнөөсөө ч гараагүй байсан таван сартай нялх охиныг хэн хааш нь авч явсан, одоо хаана байгаа, эсэн мэнд эрүүл саруул байгаа эсэхэд анхаарал хандуулахыг чухалчилсангүй. Нялх хүүхдэд хэн санаа зовж байгаа юм. Цөөн хэдэн хүн л байх. Хүний эрхийн комисс, Хүүхдийн төлөө газар, Хуулийн байгууллагууд юу хийж байна вэ.
Есөн сар тээж төрүүлсэн үрээ алдсан эх хүний сэтгэлийг ойлгож, бодож байгаа хүн ч алга. Заавал өрөвд гэж хэн ч хэлээгүй. Гэхдээ зовж яваа нэгнээрээ бахаа хангаж байгаа мэт аймшигтай муухайгаар гутаан доромжлох байдал, үзэн ядалт л интернэтэд орсон мэдээ мэдээлэл, доор нь орсон сэтгэгдэл болон нийтийн сүлжээ харуулж байна.
Хамгийн гол нь хүн чанар, ёс зүй хэрэгтэй байна. Ингэж энэ хүнийг шүүмжилж, тохуурхаж байх цаг одоо мөн үү? Эсвэл харийн оронд алга болсон нярай хүүхдийн амь нас эрүүл мэнд, түүний хаана хэнтэй байгааг олж илрүүлэх нь чухал байна уу гэдгийг ялгаж салгаасай.
Монголын хуулийн байгууллагууд Филиппин улсад хүсэлт тавихаас өөрөөр эрэн хайх ажиллагаанд гар бие оролцох боломжгүй талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал хэлж байна. Гэтэл Филиппиний талаас энэ хүүхдийг эрж олоход хэр сэтгэл гаргаж ажиллах бол. Филиппиний хил давахыг хориглох хүмүүсийн жагсаалтанд хүүхдийн эцгийн нэрийг өгсөн байна. Гэвч өдгөө бүхэл бүтэн дөрвөн сар өнгөрсний дараа ийм зүйл ярьж суух уу. Тэр хүүхэд өнөөдөр хаана байна вэ?
А.Цацрал