GoGo
Санал асуулга
Тамхины тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаад хэрэгжиж байна. Үүнтэй ижил архины тухай хуулинд ямар өөрчлөлт оруулахыг та хүсч байна вэ?

Санал өгсөн нийт хүн(5407)
  • Архи согтууруулах ундааг хүнсний дэлгүүрүүдээр худалдаалахыг бүрмөсөн хориглох
  • Архи согтууруулах ундааг зөвхөн өндөр зэрэглэлийн баар ресторанд худалдаалах
  • Сургууль цэцэрлэгийн ойролцоо согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглох
  • Согтууруулах ундаа худалдаалж, үйлчлэхийг хориглох өдрийг нэмэгдүүлэх
  • Согтууруулах ундааны онцгой албан татварыг нэмэгдүүлэх
  • Олон замбараагүй цэнгээний газрыг цэгцлэх хэрэгтэй
  • Бусад (сэтгэгдлээр оруулах)

Хотын аварга гандболчид тодорлоо

2013 оны 3-р сарын 4
Хотын аварга гандболчид тодорлоо
2013 оны Улаанбаатар хотын өсвөр үеийн аварга шалгаруулах гандболын  тэмцээн “Мон-Алтиус” БТДС-ийн спорт зааланд хоёр насны ангиллаар явагдаж, дүнгээ гаргалаа.

Тэмцээнд   ерөнхий боловсролын сургуулиудын 26 багийн 300 гаруй тамирчид оролцож, ур чадвараа сорьсноос 14-15 насны охидын ангилалд Ч.Бадамрагчаа дасгалжуулагчтай, С.Мягмарнаран  ахлагчтай 34-р сургууль, Б.Бадрангуй дасгалжуулагчтай, М.Энхчимэг ахлагчтай 57-р сургуулийн баг, А.Сонинцэцэг дасгалжуулагчтай, З.Энэрэл ахлагчтай 52-р сургуулийн багууд эхний байруудад шалгарчээ.

Мөн энэ насны хөвгүүдийн багаас М.Баасанбат ахлагчтай 52-р сургууль, Б.Ганцэцэг дасгалжуулагчтай, Б.Буянтогтох ахлагчтай “Шинэ Монгол” сургууль, Ц.Цогзолмаа  дасгалжуулагчтай, Н.Нямдорж ахлагчтай 1-р сургуулийн багууд манлайлсан байна.

Харин 16-17 насны охидын багуудаас Н.Юнгээ дасгалжуулагчтай, О.Сүрэн ахлагчтай СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн баг түрүүлэн, Б.Сувд-Эрдэнэ ахлагчтай 1-р сургуулийн баг удаалж, Н.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай, Х.Өлзийжаргал ахлагчтай 15-р сургуулийн баг гурав оржээ.

Хөвгүүдийн багаас Б.Манлай ахлагчтай 1-р сургуулийн баг бусдыгаа илүүрхэн аваргалж, Н.Ганчөдөр ахлагчтай “Ирээдүй” цогцолбор сургууль, Ч.Энхтөр дасгалжуулагчтай, Б.Баяржаргал ахлагчтай “Аварга” дунд сургуулийн багууд шилдгүүдийн эгнээнд багтан, хотын аваргын алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар  шагнууллаа.

Байгууллагын дүнгээр шалгарсан СБД-ийн лаборатори 1-р сургууль, СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургууль, ХУД-ийн 52 -р сургуулийн багуудад Монголын гандболын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энэбиш, Нийслэлийн БТСГ-ын мэргэжилтэн Б.Батсайхан нар шилдэг багийн цом, өргөмжлөлийг гардууллаа.

Монголын Гандболын Холбооноос Нийслэлийн БТС-ын газраас гандболын спортыг хүүхэд,  залуучуудын дунд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн анхаарч, энэхүү тэмцээнийг ивээн тэтгэж явуулсан аж.

Б.Номин

Дээшээ
Хэвлэх Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.

Нийт сэтгэгдэл(0)