Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Газрын тухай хууль зөрчин олгогдсон 105 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрын эрхийг хүчингүй болгосон захирамж гаргалаа.
Тухайлбал, Газрын тухай хуулийн заалтуудыг зөрчин дүүргийн Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр газар эзэмших эрх олгосон нийт 30 иргэн, аж ахуйн нэгжийн 90,0 га газар, нийтийн эдэлбэр газрын гудамж, зам талбайд газар эзэмших эрх олгосон нийт 25 иргэн, аж ахуйн нэгжийн 2,3 га газар мөн төрийн байгууллагын газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэн газар эзэмших эрх олгосон нийт 12 иргэн, аж ахуйн нэгжийн 60,8 га газрын эрхийг хүчингүй болгосон байна.
Нийслэлийн өмнөх засаг дарга болон дүүргүүдийн засаг дарга нарын хэтрүүлэн ашигласан эрх мэдлийн хүрээнд бичиг баримтаа хууль бусаар бүрдүүлсэн дээрх аж ахуйн нэгж, иргэдийн газар эзэмшлийн эрх нь цуцлагдсанаар тухайн газар эргээд нийслэлийн өмч хэвээр үлдэх боломжтой болж байгаа юм.
Оны өмнө газар эзэмших эрхээ цуцлуулсан 40 гаруй аж ахуйн нэгж, өнгөрсөн баасан гаригт мөн газар эзэмших эрхээ цуцлуулсан 105 аж ахуйн нэгж иргэн. Нийт бусдын нэрэн дээр хууль бусаар шилжээд байсан дээрх тооны газар бүгд нийслэлийн мэдэлд эргэн ирж байна. Энэ газруудад үл хөдлөх хөрөнгө баригдаагүй байгаа учраас гарзны бага дээр хууль бус үйлдлийг таслан зогсоож, нийслэл өөрийн мэдлээр ашиглах боломжтой газруудтай болж байгаа ажээ.
Бичиг баримтаа хууль бусаар бүрдүүлж, эрх ямбаа хэтрүүлсэн даргын гарын үсгээр цохуулсан газруудад нийтийн эзэмшлийн зам талбай, төрийн байгууллагууд сургууль цэцэрлэгийн эзэмшлийн газрууд ч олноороо багтаж байна.
нийт иргэн, аж ахуй нэгжийн 90,0 га газар /Захирамжийн төсөл 1/