Автомашингүй өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн тухайд “Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа” гэсэн уриатайгаар зохиов. Уг арга хэмжээнд иргэд идэвхтэй оролцсон юм. Цаг, нар, өдөр, шөнөгүй түгжрэлтэй байдаг замууд нэг өдөр “амарч” иргэдтэй “зугаалав”.
Нийслэлийн төв замуудыг хаасан нь иргэдэд таатай нөхцөлийг бүрдүүлсэн аж. Хүүхэд багачууд унадаг дугуйгаар салхи татуулан давхиж, хөгшид нь айх аюулгүй сэтгэл амар алхаж байв. Хүүхдээ салхилуулсан эцэг, эхчүүд ч юугаараа дутах вэ гэсэн юм шиг цугларчээ.
Хэдийгээр их хэмжээний цас орж, гадаа жиндүүхэн байсан ч иргэдийн сэтгэлд тааламжтай байгаа нь илт байлаа. Автомашингүй өдрийг дүүрэг болгон өөрсдийнхөө хэмжээнд зохион байгуулсан юм. Дугуйн парадаас авахуулаад гүйлтийн тэмцээн, урлагийн тоглолт, бөмбөрийн хамтлаг, дугуйн үзүүлэх тоглолт зэрэг сонирхол татахуйц үзүүлбэрүүд явагдав.
Гарцаар гарч явахад дайрчих шахам давхидаг автомашинууд “алга” болжээ. Харин унадаг дугуйгаар уралдан давхих хүүхдүүд юунаас ч айхгүй хөөрнө. “Миний дугуй жаахан муу давхиж байна. Ирэх жил сайн дугутай болноо” гэх жаалууд ч дайралдав.
Энэ удаагийн арга хэмжээг НЗДТГ, түүний харьяа агентлагууд, Замын цагдаагийн газар, Эрүүл мэндийн яам, Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл, Монголын оюутны холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.
Аваар осол хэрээс хэтэрч, айдас дагуулсан төмөр хүлгүүд “амралт”-аа авсан эл өдөрт зарим замууд ачааллаа даахгүй “тарчилсан” гэхэд болно. Хотын төв хэсгийн замууд хаагдснаар хойд гэгдэх замууд түгжирч эхэлсэн. Ядаж байхад шөнийн турш орсон цас хальтиргаа үүсгэж, шүргэлцэх, мөргөлдөх ослыг “өөгшүүлсэн” гэхэд хилсдэхгүй.
Ачаалал ихтэй замуудад цагдаагийнхан зохицуулалт хийсэн ч байдал хэцүүхэн байсныг дурьдах нь зүйтэй болов уу. Аз жаргал амталсан автомашингүй замууд нь хүний хөлд дарагджээ. Товчхондоо, явган хүмүүс “түгжрэл” үүсгэж байлаа.
Замын цагдаа нар ч “жаргал” гээчийг мэдэрч. Яагаад гэвэл ядаргаа болсон машинууд байхгүй болохоор тэд “жаргав”. Нийслэлийн замуудад нэг биш нэлээд олон траншей бий. Тэгвэл замын хөдөлгөөн байхгүй ашигласан ус сувгийнхан шугам, шуудуугаа шалгаж байгаа харагдав.
Хэдийгээр авто замын нэгдүгээр эгнээ автобусны мэдэлд шилжиж, автомашинууд нь улсын дугаараараа ангилагдаж долоо хоногийг нэг өдөр хөдөлгөөнд оролцохгүй байгаа ч ганц өдрийг автомашингүй өнжүүлсэн нь нүдээ олсон шийдэл аж.
Ямар ч машингүй замаар дураараа алхах иргэд энэ ажлыг сайшааж байсан юм. Автомашингүй арга хэмжээ өглөөний 10.00-17.00 цаг хүртэл үргэлжлэв.
А.Лхагва