Stars.mobicom.mn хүүхдэд зориулсан сайт шинээр мэндэллээ

Бизнес мэдээ

2013-04-09 10:30 GMT+8

Монгол улсад өнөөдрийн байдлаар 150 гаруй вэб сайт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоон мэдээлэл бий. Эдгээр дотор мэдээ мэдээллийн, кино, толь бичиг, танин мэдэхүй, эмэгтэйчүүдийн гээд төрөлжүүлсэн эдгээр сайтуудаас хүүхдийн гэх тодотголтойг сонсож байсангүй ээ.

Вэб сайтад гарч байгаа өдөр тутмын мэдээлэл нь балчир үрсийн сэтгэхүйд таардаггүйгээс гадна ёс бус үгээр бичсэн сэтгэгдэл, насанд хүрэгчдэд зориулсан бичлэгүүд, мэдээллээр дүүрэн байх нь элбэг. Энэ бүгдийг хянах тогтолцоо, мэдлэг манайханд одоогоор алга.

Гэхдээ эцэг эхчүүд та бүхэнд чихэнд чимэгтэй нэгэн мэдээллийг хүргэе.
4-12 хүртэлх насны хүүхдэд зориулсан stars.mobicom.mn сайт шинээр мэндэллээ. Сайтад боловсролын яамнаас баталсан хөтөлбөрийн дагуу хийгдсэн 1-5 ангийн видео хичээл, шалгах тестүүдтэйгээс гадна орой бүр бяцхан үрдээ үлгэр уншиж өгөх үүргээс тань чөлөөлөх үлгэрийн булан, сургааль үгс, танин мэдэхүй, ертөнцийн 3, хүүхдийн дууны караоке гээд энэ насны хүүхдийн сонирхлыг татахуйц олон контентуудыг багтаажээ. Бяцхан үрсийнхээ боловсролд анхаарал тавьдаг эцэг эхчүүдийг энэ сайтаар зочлохыг урьж байна.

Таны бяцхан үрс Stars үйлчилгээний хэрэглэгч бол утасны дугаараа нэвтрэх хэсэгт бүртгүүлэн сайтыг үнэ төлбөргүй ашиглах боломжтой. Та сайтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 2222 лавлах утаснаас, санал хүсэлтээ Stars@mobicom.mn майл хаягаар илгээгээрэй.

GoGo Facebook Хуудас
 
 
Туул голын бохирдлын эх үүсвэр болж буй цэвэрлэх байгууламжийг зогсоож, тодорхой хэмжээний бохир усыг говийн 600 км-т хоолой татан шийдэх боломжтой талаар яригдаж буй. Ингэснээр говьд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын усны асуудлыг шийдэх юм. Энэ нь хэр боломжтой гэж та бодож байна?
Нийт 176 санал өгсөн байна.

Дээшээ