Кубад байрладаг Гуантанамо шоронд өнөөдрийн байдлаар 100 гаруй хоригдлууд өлсгөлөн зарлажээ. Энэ шоронг хаах хэрэгтэй хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама мэдэгдсэн байна.
Тус улс дэндүү их хэмжээний мөнгийг уг шоронд зарцуулж байгааг тэрээр онцолсон аж. “Намайг 2008 онд Ерөнхийлөгчөөр сонгоход Гуантанамог хаах хэрэгтэй гэдгийг би хэлж байсан. Би одоо ч тэгж үзэж байна. Энэ шорон бидний аюулгүй байдалд тийм ч хэрэгтэй зүйл биш. Тэгээд ч дэндүү үнэтэй тусч байна” хэмээжээ.
Гуантанамо дахь шоронд алан хядах үйл ажиллагаанд оролцсон гэх хүмүүсийг хорьдог бөгөөд АНУ-ын конгрессийн байр сууринаас болоод өдийг хүртэл хааж чадахгүй байгаа билээ. Тус шорон нь АНУ-ын хувьд эмзэг газар нь хэмээн тооцогддог. Одоогийн байдлаар тус шоронд 166 хүн хоригдоод байгаа юм.
Харин хоёрдугаар сарын 6-наас эхлээд 100 гаруй хүн өлсгөлөн зарлажээ. Учир нь тэднийг нэгжиж, ариун судар гэгдэх Кораныг нь мөн л шалгасан байна. Үүнийг лалын шашинтнууд доромжлол хэмээн хүлээн авсан аж.
Түүнээс гадна хугацаагүй шоронд хоригдож байгаа нь мөн л тэднийг эсэргүүцлээ илэрхийлэхэд хүргэжээ. Гуантанамод хоригдож байгаа ихэнх хүмүүст одоо болтол ямар нэгэн ял тулгаагүй байгаа юм.
Т.Бүрэн