“Муур багш” охидод хичээл заахын зэрэгцээ өвөртөө оруулахаа мартсангүй

Монголын мэдээ

2013-05-21 10:14 GMT+8

- Хэргийн мөрөөр мөшгих үү -

17 настай Б.Хүслэн аавтайгаа нийлж охидыг хүчирхийлж, гар утсыг нь зарж хоногийн хоолоо залгуулдаг байжээ.


Бага насны охидод зөв амьдрах ухааны талаар лекц уншиж, хорвоо ертөнцийн хамгийн хөөрхөн нь гэдэгт итгүүлдэг нэгэн ер бусын  “шидтэн” Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд амьдардаг ажээ.

Тэрбээр ихэвчлэн бага насны охидод “сургаалиа айлдаж”, хөөрхөн болоход нь “тусалдаг” байв. Ингэхдээ багш шавь нараа өвөртөө оруулахаа бас мартахгүй. Өглөө сургуулиас нь гэртээ авчирч, хооллож, ундлаад, лекцээ уншихийн зэрэгцээ шөнө нь өвөртөлж хонодог багшийг н.Баярсайхан гэдэг аж.

Хэрэг явдал товчхондоо ийм. Яг л “Муур багшийн үлгэр” шиг. Харамсалтай нь сайн санаат хүний дүр эсгэсэн багшийн хэрэг явдал өнгөрсөн долоо хоногт илэрснээр түүний лекц болон бүжгийн сургалт төгсгөл болов. Бага насны охидыг хүчирхийлэгч этгээдийг өдгөө саатуулсан бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа юм байна.

н.Баярсайхан ихэвчлэн тарчиг амьдралтай охидыг “ангуучилдаг” байжээ
 
Гэмт хэрэгтний талаар сурвалжлахаар бид Дарь-Эхийн хуучин эцсийг зорилоо. Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо. Гэмт хэргийн тоогоороо дүүрэгтээ болон нийслэлийн хэмжээнд толгой цохидог хороо гэнэ.  

Эзгүй шахам байсан уулын энгэр хэдхэн жилийн дотор хөдөө орон нутгаас шилжин ирэгсдээр дүүрчээ. Шороо шуурч, хог хийссэн гэр хорооллын энгийн л нэг дүр зураг. 27 дугаар хороо одоогийн байдлаар өөрийн гэсэн байргүй учир “Баваахай” гэх найман нэрийн хүнсний дэлгүүрийн хоёрдугаар давхарыг түрээслэдэг ажээ.

“Баваахай” дэлгүүрийн хоёрдугаар давхарт гарч тус хорооны зохион байгуулагч н.Сарангэрэлээс н.Баярсайханы гэрийн хаягийг асуусан боловч тэрбээр хэлж өгөхөөс татгалзсан юм. Учир нь цагдаагийн зөвшөөрөлгүйгээр хэн ч энэ хэргийн талаар ам нээх ёсгүй гэнэ. Харин тус хорооны хэсгийн төлөөлөгчөөр н.Ганбаяр гэх хүн ажилладаг байна. Түүнтэй утсаар холбогдож, хэргийн талаар тодруулах гэсэн боловч мөн л тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Ингээд бидний эрэл мухардаж, ойр орчмын оршин суугчдаас гэмт хэрэгтний талаар асууж лавлахаар шийдлээ.

“Баваахай” дэлгүүрийн зэргэлдээ орших дугуй хоёрдогч түүхий эд авах цэгийн худалдагч эмэгтэйн найзынх нь охин “муур багш”-ийн олз болсон гэнэ. Хохирогч охины ээжийг н.Гэрэлцэцэг гэдэг бөгөөд утасны дугаарыг нь аваад холбогдсон боловч бидэнтэй ярилцахыг хүссэнгүй. Арга ч үгүй биз дээ. Хуруун чинээ охиныг нь гаж донтон этгээд бузарласан юм чинь. Сэтгэл санаа нь одоо ямар байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой. Харин цааш явж замын нөгөө талд байх нэгэн ломбард руу явж орвол нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн залуу бидэнд гэрийг зааж өгөхөөр боллоо. Хэдхэн цагийн өмнө цагдаа нар ирж түүнээс байцаалт аваад явсан гэв. Өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлээд тэр хавиар цагдаа, телевизийнхэн эргэлдэх болсон гэнэ. Гэрэл зурагчнаас маань гал сураглаж, тамхилангаа тэрбээр ийнхүү ярьсан юм.

-Гэмт хэрэгтэн ер нь ямар хүн байсан бэ. Өмнө нь хүчингийн хэргээр ял эдэлж байсан гэсэн?
-Манай энд н.Баярсайхан гэж хогийн нөхөр бий. Одоогоос 10-аад жилийн өмнөөс л энэ хавиар эргэлдэх болсон юм. Энэ хавийнхан андахгүй. Ойролцоогоор 180 см өндөртэй, 40 эргэм насны эр бий. Дүүгийн маань ангийн охидыг хуурч, аваачаад хүчирхийлдэг байсан юм билээ. Би өөрөө Цагдаагийн академи төгссөн болохоор надаас эмээгээд дүүг маань яаж ч чадаагүй байх. Түүнээс биш манай дүү ч ангийнхаа найзуудтай гэрт нь очиж байсан юм билээ. Ер нь 102 дугаар сургуулийн сурагчид тэднийхийг андахгүй. Эр, эмгүй  бүгд очдог байсан гэдэг. Өмнө нь хүчингийн хэргээр шоронд гурван жил ял эдлээд суллагдсан юм. н.Баярсайханы хүчирхийлсэн охин нь амиа хорлочихсон юм билээ. Тэгээд л шоронд байхдаа гаж донтой болсон байх. Гарч ирээд дахин ийм муухай хэрэг үйлдсэн байна.

-Өөрийгөө цагдаагийн ахмад гэж танилцуулдаг байсан гэсэн шүү дээ. Өмнө нь хүчний байгууллагад ажилладаг байсан юм уу?
-Үгүй ээ. Тэр бид хоёрын цагдаагийн ахмад гэж юу байх вэ. Зүгээр хуучин харуул, хамгаалалтынхан өмсдөг байсан хар хувцасыг өмсчихөөд л яваад байдаг байсан юм. Тэгээд л хөөрхий учир мэдэхгүй охидуудад өөрийгөө цагдаагийн ахмад, лекц, уншиж, бүжиг заадаг багш гэж итгүүлдэг байсан юм билээ. Гэхдээ энд нэг зүйлийг зориуд хэлэх хэрэгтэй. н.Баярсайханы хохирогч болсон охид ихэвчлэн ядуу айлын хүүхдүүд байдаг юм билээ. Өнчин, өрөөсөн, араас нь эрэл сурал болох хүн байхгүй. Ядуу тарчиг амьдралтай айлын охидыг гэртээ хуурч, аваачин, хооллоод, чихэр жимсээр хуурч, хүчирхийлдэг байсан гэсэн. Тэгээд бас болоогүй ээ. Охидын гар утсыг нь авч хүүгээрээ заруулж, хоолоо залгуулдаг байсан юм билээ. Түүнээс биш ажил төрөлгүй энэ хоёр яаж хүүхдүүдийг гэртээ цуглуулж, хооллох вэ дээ. Ямар ч орлогогүй, ажилгүй хэрнээ тэд өдөр бүр архи, пиво хүүхдүүдээр зөөлгөж уудаг байсан.

-Хүүтэйгээ нийлж, охидыг хүчирхийлдэг байсан гэх мэдээлэл байна?
-Хүүг нь Б.Хүслэн гэдэг юм. Сургууль соёлд огт суралцаагүй Хүслэн гэдэг тэр хүүхэд 17 настай гэсэн. Тэгээд сургуулийн ойролцоо дугуйтай эргэлдэж байгаад л аавдаа охидыг авчирч өгдөг байсан. Энэ хавийн бацаанууд Хүслэнг андахгүй ээ. Бүгд танина. н.Баярсайхан шоронд орохоосоо өмнө эхнэр хүүхэдтэй байсан. Тэгээд шоронгоос гарч ирээд эхнэрээсээ салаад, хүүгээ өөр дээрээ авч үлдсэн юм билээ.

-Хэрэг яаж илэрсэн юм бол. Ер нь өнгөрсөн хугацаанд хэчнээн охин хүчирхийлсэн талаар сонссон зүйл байна уу?
-Охидыг хуурч аваачаад унтдаг тухай ч өмнө нь үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл сонсогддог л байсан. Яах вэ, олон хавар нэгэндээ гэдэг шиг л зүйл болохгүй юу. Даварсан этгээд баригдахгүй гэж санаад л охидыг ангуучилж байсан хэрэг. Тэгээд нэг удаа охиноо хайсан ээж энэ “Баваахай” дэлгүүрийн дор байдаг РС тоглоомын газарт ирсэн юм билээ. Тэнд тоглож байсан хүүхдүүдээс охиноо асуухад тэр айлд байгааг зааж өгсөн гэсэн. Тэгээд ээжийг нь очих үед гурван охиныг гэртээ аймаар муухай хувцас өмсүүлж, хорьчихсон байсан юм билээ. Тэр ээжийн ачаар хэрэг илэрсэн. Ингээгүй бол цаашид хэчнээн охин тэр бузар амьтны олз болох байсан юм билээ. Таашгүй шүү дээ.

102, 33, 48 дугаар сургуулиар  тогтохгүй  

Бид замдаа ийн ярилцаад залуу замын дундаасаа буцсан юм. 17 дугаар гудамжны 10 тоот саарал хаалгатай, модон хашаа. Дотор нь хоёр байшин байх бөгөөд нэгэнд нь огт хүн амьдардаг шинжгүй, харанхуй, хаалга цонхгүй байлаа. Харин нөгөөд нь гэмт хэрэгтэн охидыг хорьж, хүслээ хангадаг байж. Хуучных болов уу гэмээр хоёр давхар шавар байшинд бузар этгээд гэмт хэргээ үйлдэж, 5-7 дугаар ангийн бага насны охидыг хуурч аваачин, хүслээ гүйцээж, тамладаг байсан ажээ.

Хүн онгойлгох боломжгүй том төмөр хаалганы завсраар шагайвал хашаан дотор  хоёр том нохой араа шүдээ хавиран нааш, цааш хөлхөнө. Бодвол охидыг хуурч гэртээ оруулчихаад нохдоороо айлгадаг байсан биз.

Ийнхүү хашааных нь дэргэд зогсч байтал машинтай хүмүүс ирээд хашаа руу орж явчихав. Гэхдээ бидэнд хашаа руу орох боломж олгосонгүй. Хашааг шараар үсээ будуулсан 16-18 настай болов уу гэмээр нэгэн хүү сурамгай нь аргагүй даваад түгжээг тайлж, хижээл насны хоёр эрэгтэй, дунд эргэм насны нэгэн эмэгтэйг дотогш нэвтрүүлсэн юм.

Бид гарч ирэхийг нь хүлээх зуураа гудамжаар яваа эмэгтэйтэй яриа өдөв. Эмэгтэй “Энэ байшинд байнга хүүхдүүд ирж байдаг юм. Гэхдээ бид охидыг авчирч хүчирхийлээд байна гэж огт бодоогүй. Зүгээр хүүгийнх нь найзууд ирээд дуулж, бүжиглээд байдаг юм байна даа л гэж боддог байсан. Энэ дор байдаг 102 дугаар сургуулийн сурагчид дандаа ирдэг байсан. Харахад ихэвчлэн бага, дунд ангийнх болов уу гэмээр охид ирнэ. Тэгээд нэг удаа тэднээс та нар энд яах гэж ирдэг юм гэж асуухад “манай багш, бидэнд хичээл зааж байгаа” гэж хариулж байсан.

Өдөр, шөнөгүй хөгжим орилж, хүүхдүүд хашгиралдаж, дэлгүүрээс архи пиво зөөлгөж байгаа харагддаг юм. Би тэгээд ямар хичээл заадаг хүн гэхээрээ ийм байдаг юм бол доо гэж дотроо эргэлздэг л байсан. Харин хэрэг нь илэрсэн байна лээ. Манай дээд айлын Анхаа гэдэг хүү байнга энэ айлд байдаг байсан. Ээж нь уурлаж, загнаад ч юу хийдгээ хэлдэггүй. Заримдаа хичээлээ таслаад эднийд л байдаг байсан ” хэмээн ярьсан юм.

Харин 10-20 минут болсны дараа хашаа руу орсон хүмүүс гарч ирээд хашаа руу оруулсангүй. Хамт явсан эрэгтэй нь хэргийг шалгаж байгаа ахлах мөрдөн байцаагч Болдбаатар аж. Харин өнөөх эмэгтэй гэмт хэрэгтний хамаатан бололтой. “Та нар яах гэж ингэж худлаа зүйлийг сенсааци болгож байдаг юм. Яах вэ, хүн алдаж болно. Тэгж ярих юм бол та нарын яриад байгаа шиг зүйл болоогүй. 50 хувь нь худлаа мэдээлэл. Дээр телевизийнхэн ирээд баахан хашааг нь давж, орчихоод явсан байсан.  Дараа нь хулгайч ороод гэрийг нь шатаачихвал яах юм. Та нартай хариуцлага тооцно шүү” хэмээн орилж, хашгирч байгаад машинд суугаад явж одов.

Эндээс гараад бид 102 дугаар сургуулийг зорилоо. Тус сургуулийн нийгмийн ажилтан н.Сувдмаа “Одоогийн байдлаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Бид ХЭҮТ, ХЭҮК, ХТҮГ-т хандсан. Тэднээс одоогийн байдлаар ямар нэгэн хариу ирээгүй байна. Ямартай ч манай сургуулийн охид гэмт хэргийн золиос болсон нь үнэн. Гэхдээ зөвхөн манай сургуулиар  ч тогтохгүй олон сургуулийн охид хохирсон юм билээ” гэсэн юм. Сургуулийн гадаа тоглож байгаа охидтой ярилцахаар дөхөж очиход сургуулийн жижүүр багш гарч ирээд “Та нарт хүүхдээс мэдээлэл авах эрхгүй. Учир мэдэхгүй жаахан хүүхдүүдээр юу яриулах гээд байгаа юм” хэмээн халгаасангүй.

“Муур багшийн үлгэр” амар сайхандаа жаргасан нь


Сургуулийн сурагчид н.Баярсайхантай  хэзээний танил юм шиг ярих юм билээ. Дарь-Эхийн дунд болон эцсийн буудлынхан ч энэ этгээдийг андахгүй. Гэтэл удаан хугацааны турш бага насны охидыг хүчирхийлж байсныг нь мэдээгүй гэдэг сонин.

Биднийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст очих үеэр гэмт хэрэгтэн Б.Хүслэн байцаалт өгч байсан юм. Мэдээж ахлах мөрдөн байцаагч Болдбаатар болон бусад албаны хүмүүс энэ хэргийн талаар ам нээхийг хүссэнгүй. Б.Хүслэн хүүгийн зургийг авах боломж ч тохиосонгүй.

Ямартай ч “муур багшийн үлгэр” амар сайхандаа жаргаснаар, олон охид аврагдлаа. Хэрэв тэр өдөр хөөрхий нэгэн эх охиныхоо араас чих тавьж хайгаагүй бол өнөөдрийг хүртэл гэмт этгээд бузар хэргээ үйлдсээр л байх байсан биз.

Дарь-Эхийн гудамжнаа өрнөж буй айшигт хэргийг хэн ч мэдэхгүй өнгөрөх байсан гэхээр аймшигтай. Энд дахиад л өнөөх сургууль, эцэг, эх, багш, хороо, цагдаа, нийгмийн ажилтны уялдаа холбоо үгүйлэгдэж байгааг мартаж боломгүй. Охид нь алга болоод байхад, гадуур хонон өнжин тэнээд байхад эмээ, өвөө, ах дүүс нь эрж хайсангүй. Сургуулийнх нь сурагчдыг “ангуучлаад” байгааг багш нар нь ч анзаарсангүй. Автобусны буудлаас холгүйхэн орших нэгэн байшинд гэмт хэрэг үйлдэгдээд байгааг хэсгийн төлөөлөгч гадарласангүй. Хороонд нь ямар гэмт этгээд амьдарч байгааг Засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч хянасангүй. Энэ хэрэгт хүүхдийн төлөө гэсэн сэтэртэй байгууллагууд арай илүү өгөөмөр сэтгэл гаргаад, анхааралтай хандаасай.

Таван настай хүүгийн хэрэг шиг шоудаад бүү өнгөрөөсэй. Өмнө нь эдэлсэн гурван жилийн хорих ял түүнд хөнгөдсөн гэдэг нь үйлдсэн хэрэг нь гэрчилнэ. Ядуу тарчиг амьдралтай, өнчин өрөөсөн охидыг хуурч, мэхлэн хүчирхийлж байсан н.Баярсайхан гэгч бузар этгээдэд энэ удаад арай хатуу шийтгэл хэрэгтэй. Түүнийг хийсэн хэрэгтээ гэмштэл нь бусдад ч гэсэн хатуухан сануулга өгөх тийм ял шийтгэл оноох учиртай. Араас нь нэхэх ээж, аавгүй, хоногийн хоолоо аргацаасан амьдралтай хөөрхий охидыг хүчирхийлж, хүслээ хангаж байсан бузар этгээдийн хэргийн талаар бид эргэн сурвалжлах болно.

Х.Өнөржаргал

GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 37 Их хариулттай Их таалсан
  • зочин1     202.55.180.154
    гүй н ээ. юу л болоод байна даа
    2013-05-27 0 0 Хариулах
  • Зочин     182.160.39.130
    кино шиг л юм бичих юм.үнэхээр үнэн бол аймшигтай, ойр тойрныхон нь гж ямар юу ч мэдэрдэггүй аймаар хүмүүс вэ?днлгүүрийн нэр нь хүртэл багваахай юм уу баваахай юмуу, сүүлийнх нь бол аймшигтай л юм.олон эзэн холбогдогч бгаа бхаа
    2013-05-27 0 0 Хариулах
  • зочин     182.160.4.124
    харин тиймээ нэг л сэтгүүлч нэр зүүсэн даналзсан гарууд их болжээ хохирогч охины ээжийн нэрийг бичих хэрэггүй байсан юм
    2013-05-23 0 0 Хариулах
  • зочин     103.10.22.242
    монголд хүний эрх гэж юм алга хүн байтугай газар шороогоо гадаадынханд зугуйдаад дууслаа хүчингийн хэрэг хийсэн хүнийг шууд хөнгөлдөг хууль гаргачихмаар байна тэгээд олны нүдэн дээр
    2013-05-22 1 0 Хариулах
  • zochin     182.160.9.136
    tiim nertei eejtei hohirogch bhgui albaar uur ner bichsen bna.
    2013-05-22 1 0 Хариулах
  • Зочин     122.201.28.53
    иймэрхүү адгууснуудыг нийгмээс бүрмөсөн тусгаарлах хэрэгтэй. энэ хүнийг сэтгэцийн хувьд эрүүл гэхэд эргэлзээтэй юм байна. өмөөрч сэтгэгдэл бичсэн хүмүүсийг шалгахад илүүдэхгүй шүү.
    2013-05-22 0 0 Хариулах
  • Зочин     202.72.243.229
    хорооны цагдаад албан ажилдаа хайхрамжгүй хандаж гэмт хэргийг удтал илрүүлээгүй хэрэг үүсгэ
    2013-05-22 4 0 Хариулах
  • Зочин     103.10.23.104
    ийм балиар амьтнуудын зураг нэр усыг олон нийтэд ил тодорхой зарлах хэрэгтэй. юмыг нь таслаад алвал таарна. заваан амьтан бэ
    2013-05-21 4 1 Хариулах
  • hhhhhhhhhh     202.179.11.42
    dgdfgdfgdfgdf
    2013-05-21 0 0 Хариулах
  • ookoo     124.158.88.10
    ern bol iim xergiig sain ingej niitlexn ter xawiin xvmvvst xetsv ch gsen neg bodliin anxaaruulj bga shd tgxer tsag tuxaidn seremjlvvlex xeregt shv. ingej bj iim buzar amitanii gart ortoxgv busad orshin suugchid maani. tgxer zasag darga tsagda nar ajlaa sain xij vvrege uxamsarlax xeregt. etseg exchvd maani ch gsen ylanguya oxido sain anxaarax xeregt shv.
    2013-05-21 2 1 Хариулах
  • Зочин     203.91.118.58
    х.өнөржаргал гэгч ер нь мэргэжлийн бус хүн байхаа. худал үнэнийг мэдэхгүй хаанаас хамаагүй юм хамж бичээд, гудамжинд таарсан хүн болгоноос худал үнэнийг нь мэдэхгүй юм бичээд цуу тарааж сурсан хүн байна л даа. хүмүүст өөрөө нэр нэр өгөөд байгаа юм уу хаашаа юм.
    2013-05-21 3 0 Хариулах
  • QQ     180.149.97.1
    yor n bol iimerhu baga nasnii huuhduuded etseg eh n hamgaas turuund hyanalta sain tavih heregtei. td negent bolsn tohioldold ene heregtend ortsn humuusiin ner hayag hn bolsniig medegdeh n tend amidarch bga ohidiin ner hunded mash muugar noloolno teher helj yarij bgaga bodoj bichih heregtei. heregtengiin huvid bol ter door helsn hunii helsenchlen ter belgiin uil ajillagag idevhq bolgodog husliig n buuruuldag zuil hiilged garah zardaliig ajiliig n hiilgej oluulah heregtei gj bodjin. hamgiin gol n etseg ehchuud min huuhduude anhaar!
    2013-05-21 2 1 Хариулах
  • Xalzan monkh     203.250.92.168
    sain baitsgaana uu. bi solongost amidardag xvn. vvniig unshad vnendee gutarj bn. tiimes bi neg zviliig xelex gesen yum. end tsagiin ajil xiideg ixenx erchvvd exnergvi oorsdiinxoo xeregtseeg xangad bolod bn. tegexeer medeej end yanxang xvleen zowshoordog bolod tegdeg bx. tegexeer magadgvi mongold maani. yanxanii gazariig xuulin xvreend mash sain xaraa xyanaltand bailgaj chadwal niigemd mini xeregtei zvil yum bishvv. ene minii l bodol. magadgvi ene zow bxaa. bayarlala mini setgegdeliig unshsand.
    2013-05-21 1 2 Хариулах
  • зочин     124.158.123.83
    сургуулийн анги даасан багш ,эцэг эхүүд хүүхдэдээ анхаарал *** тавьдаг байдлыг ашигласан байна шүү дээ . бүх сургуулиуд сургамж авч охидод , эцэг эхэд мэдээлэл өгөх хэрэгтэй энэ бузар амьтадыг хатуу шийтгэх хэрэгтэй хороо хорин хүртэл яагаад энд хүүхдүүд цуглараад байгааг анхаарахгүй байна гэдэг нь ажлаа сайн хийдэгүйх байхдаа өөрийнхээ газар нутагт юу болж байгааг гадарладаггүй цагдаа хаана байсан бэ
    2013-05-21 4 1 Хариулах
  • jesi     122.201.18.17
    neriig ni bichih l heregteishdee yugii ni tegj hairlaad baidgiin.alhah gazargui boltol ni olond zarlah heregtei.
    2013-05-21 1 0 Хариулах
  • Зочин     202.131.234.106
    gaj dontoi sdag barij albadan ajil hiilge
    2013-05-21 1 0 Хариулах
  • zochin     122.201.28.98
    уг явдал нь нийгмийн гаж үзэгдэл ч бичсэн сэтгүүлч нь гажиг юмаа. баваахай дэлгүүр, 33, 48, 102 сургуулийн охидын нэр хүнд, бзд-ийн 27 дугаар хорооны ажиллагсад нэр хүндэд халдаж байгаагаа бичиж нийтлэхдээ ойлгохгүй байгаа юм байх даа. сэтгүүл зүйд стандарт гэж байдаг уу?
    2013-05-21 6 13 Хариулах
  • Зочин     122.201.18.30
    arai l denduu yum ........
    2013-05-21 1 0 Хариулах
  • TSG1     202.126.89.191
    udur shunugui hund huchir ajil hiilgeseer nasiig baruulah heregtei. hiih yumgui zugeer suusan manag yumnuudaas yuch garch magadgui
    2013-05-21 1 0 Хариулах
  • zaluu     112.72.12.49
    aaya yaay heleh ch ug alga uneheer jigshuurt hereg bn ene buzar amitan odoo haana yu hiij yavaan bol ter haviihan niilj bgaad olood gerchleh heregtei dahin iim buzar hereg garahgui geh batalgaa bhgui shu de ard olon min sonor seremjtei l bh heregtei bn shu de, mongol ohid min tsever ariun bh yostoi tedniig hamgaalah yostoi
    2013-05-21 3 0 Хариулах
  • Зочин     202.70.40.154
    тэр хорооны цагдаа юу хийж байсан юм бэ? эртнээс л тийм сэжиг бүхий зүйл болооод байхад, дээрээс нь тэр хэрэгтэн хүчингийн хэргээр хоригдож байсан гэхэд хяналт баймаар юмаа. үнэн бүтэхгүй цагдаа нар, ойр орчны хүмүүс нь адилхан.
    2013-05-21 25 0 Хариулах
  • zochin     202.21.120.242
    hergiig mordon shalgah bolomj olgoochee tanai sonin oor hiih ajilgui yum u haana sensaatsi uusne teriig l mordood yavahiin zurag ni garval l sanaa chin amrah yum shig baina u chi ch bas huchirhiilegch ch yum bil uu ih olon yum yarisan hun ooroo no-toi baidag da
    2013-05-21 3 1 Хариулах
  • Зочин     119.40.102.127
    харин гэмгүй хүмүүсийн нэрийг зарладаг сэтгүүлзүйтэй нийцэхгүй.дахиад хүмүүс үнэнийг хэлэхээс айж дуугуй явдаг болно.дуугүй явбал 1000 лан гээд л .сэтгүүлчид болгоомжтой бичих юмаа л бич.хэт сенсаци хөөгөөд гэмгүй хүнийг баллах нь. бүгд л мэддэг байсан мөртлөө дуугардаггүй л байсан байна ш дээ.тэр ээжид баярлалаа.яаж ч ярилцлага өгөх вэ дээ
    2013-05-21 19 2 Хариулах
  • Зочин     202.55.183.178
    ЕР НЬ БОЛ МАНАЙ ЭНЭ СЭТГҮҮЛЧИД ЦУУРЧ СЕНСААЦЛАХДАА САЙН ШҮҮ. СОГТУУ ЯВЖ БАЙГААД ШАРТАЙ БАЦААНУУДАД ЗОДУУЛСАН МАШИНЫ ЧЕНЖИЙГ БАРАГ Л ҮХСЭН, МАФИЙНХАНД ЗОДУУЛСАН, ГЭМТ ХЭРГИЙН ЗОЛИОС БОЛСОН, ӨРСӨЛДӨГЧИД НЬ ЗАХИАЛСАН НТЭР ГЭЭД БЛ БӨӨН ХУДЛАА ҮНЭН ТААМАГ ДЭВШҮҮЛЭЭД Л СЕНСААЦЛААД БАЙДГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ЭЦСИЙН ЭЦЭСТ ҮНЭН МӨНИЙГ ШҮҮХЭЭР ТОГТООГООГҮЙ ЦАГТ ГЭМТ ХЭРЭГТЭН ГЭЖ ҮЗЭХ ҮНДЭСГҮЙ ГЭДГИЙГ САНАЖ ЯВАХ ХЭРЭГТЭЙ. ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙГ БУРУУ ТИЙШ НЬ ЧИГЛҮҮЛЭХЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ.
    2013-05-21 5 1 Хариулах
  • Зочин     119.40.102.127
    тийм тэнэг малнуудыг нийгмээс тусгаарла.хүү нь ч гэсэндээ.таарсан амьтан адгууснаас адгуус төрсөн гэлтэй. 2-ланг нь шоронд хийвэл таарна.шившиг.
    2013-05-21 29 0 Хариулах
  • Зочин     202.55.180.186
    энэ ямар тэнэг хүний мууд дуртай сэтгүүлч вэ? над хөөрхий хүмүүсийн нэрийг олонд зарлаад чи юу олж долоох гээд бгаа юм бэ? малаа.........
    2013-05-21 7 94 Хариулах
  • мал     124.158.104.24
    *** чинь юундаа өмнөөлөөд байнаа
    2013-05-21 2 1 Хариулах
  • E     103.11.194.26
    manaihan end neg yumiig oilgoh heregtei baina. tuhain etgeed ni gemt heregten boloh ni huuliin baiguullagaar notlogdtol sejigten gesen ug. sejigteniig buten ner us, hayagaar olon niited il bolgoh ni ooroo huvi hunii ner hunded haldsan gemt hereg bolno.
    2013-05-21 3 0 Хариулах
  • Зочин     202.21.112.178
    хөгжөнгүй орнуудын жишгээр монголд ийм гаж донтнуудыг бүгдийг нь тусгай тариагаар бэлгийн идэвхгүй, стерилизаци хийх хэрэгтэй, энэхүү арга хэмжээг яаралтай авмаар байна. тус гэмт хэрэгтнүүдийг албадан ажил хийлгэж тарианы үнэ болох мөнгийг нөхүүлж улсыг хохиролгүй болгох нь хамгийн зүйтэй!!!
    2013-05-21 54 0 Хариулах
  • Иргэн     202.21.112.178
    энэ дээр сэтгэгдэл бичсэн хүн одоо юу бичээд байгаа юм бэ? \"хүний мууд дуртай\" гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ? тэр баярсайхан гэгч *** тэгээд зөв сайхан юм хийгээд байсан болж таарч байна уу? чи өөрөө педофил ( дээрх сэтгэгдэл бичсэн тэнэг мал аягүй бол энэ үгний утгыг ч ойлгохгүй дээ...) бузар булай гэмт хэрэгтнүүдийг өмөөрч байгаа юм уу? чи эсвэл ер нь тэр өмөөрөөд байгаа баярсайхны хамсаатан уу?
    2013-05-21 30 1 Хариулах
  • зочин     122.201.18.28
    чи хамсаатан нь уу? гэмт хэрэгтнүүдийг ер нь нэртэй нь бүү хэл, зурагтай нь нийтэлж байвал сайн байна. хүний эрх гэж их ярих болж. тэгвэл энэ гэмтнүүд, адгийн шаарууд өөрсдөө эхэлж хүний эрхэнд халдаа биз дээ?
    2013-05-21 69 0 Хариулах
  • Иргэн     124.235.156.219
    дээр бичсэнтэй санал нэг байна. тэр хохирогч охины ээж эмэгтэйн нэрийг зайлуул дурьдаж яаж байгаа чинь энэ вэ, сэтгүүлч ээ? ийм юмнаас болж өсвөр насны охид амиа хорлохдоо хүрдгийг мэдэхгүй юу? мэргэжлийн сэтгүүлч биш байна чи. аймшигтай. гэмт хэрэгтнийг бичдэг юм байгаа биз, хохирогчийг болохгүй шдээ. амиа хорлочихдгийшдээ.
    2013-05-21 18 0 Хариулах
  • Зочин     202.21.106.103
    ярилцсан, гэрийг заасан хүмүүсийн нэр нь байхгүй байгаагаас илэрхий байна, гэрч хохирогчийг хамгаалах эрх зүйн зохицуулалтгүй манай оронд эдгээр иргэдийг хэн ч хамгаалахгүй байхад ийм тодорхой бичдэг нь маш тусгүй алдаа байна
    2013-05-22 4 1 Хариулах
  • Зочин     202.170.94.130
    ene dund tereg tureed yavj baisan irgen geed chinii neriig bichtsen baival yamar bna?
    2013-05-27 0 0
  • Зочин     49.0.136.104
    lol bavaahai shu bas deer n
    2013-05-21 7 8 Хариулах
  • Xuuli     27.123.214.109
    ene bayarsaixan gegch pizduug nusgaitai ni xamt xongolood xongolson eremdeg bdlaar ni zuragiiig ni avaad olon tumend delgex yumsan. tadaj busad \"bavaahai\" -nuudad surgamj bolno. mani xvnii tsaana oor zaxialagch, uilchluulegchid bj magadgui tedgeeriig saitar shalgah heregtei.
    2013-05-21 31 1 Хариулах
  • Зочин     122.201.18.237
    iim zuil unshaad dotor sonin bolchloo.odoo yahav tsaazlahaas
    2013-05-26 1 0 Хариулах
 
 

САНАЛ АСУУЛГА

Тухайн өдөртөө үйлчлэх 500 төгрөгийн тасалбараар нийтийн тээвэрт зорчих туршилтын хугацаа наймдугаар сарын 31-нд дуусна. Энэ үйлчилгээг цаашид нэвтрүүлэхийг та дэмжиж байна уу.
Нийт 9758 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     

Дээшээ