- ДОХ-ын халдвар нэмэгдсээр байгаа нь сэтгэл түгшээж байна. Даруй арга хэмжээ авахгүй болохоо байлаа -
ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд өнгөрсөн 7 хоногт 733 хүн хандаж үйлчлүүлснээс 541 нь урьдчилан сэргийлэх болон сайн дураараа ханджээ.
Нийт үйлчлүүлчдээс БЗДХ-тай 16 хүн илэрч хавьтлын судалгаа, эмчилгээ, хяналтанд орсон байна.
ХДХВ-ын халдварын хоёр тохиолдол шинээр илэрлээ. Орон нутгаас онош баталгаажуулахаар ирүүлсэн 2 сорьцод шинжилгээ хийхэд ХДХВ-ын халдвартай болох нь батлагджээ.
Эдгээр нь хоёулаа эрэгтэй, 25-29, 45-49 насны хүмүүс бөгөөд ХДХВ-ын халдварын батлагдсан тохиолдлын тоо 139, 140 болж байна. Тархвар судлалын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Х.Алтанзагас