Анх удаа манай улсаас Кувейт улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилогдож байсан К.Сайрааныг эх орноосоо урвасан хэмээн өнгөрсөн жилийн өдийд яригдаж, нэлээд шуугиан тарьж байсан.
Гэтэл уг хэрэг энэ жил дахин сөхөгдөж, түүнийг ТЕГ-аас шалгахаар болсон тухай өмнө нь мэдээлсэн. Түүнийг тагнуул гэж үзэх болсон шалтгаан нь өнгөрсөн жил today.kzk гэх орос хэлээр гардаг сайтад “Казахстаны тагнуулын “Барлау” албаны “В” газрын туршуулуудын талаарх нууц мэдээлэл” гэсэн гарчигтай материал нийтлэгдсэн.
Тэрхүү материалд Казахстанаас гадны улс орнуудад ажилладаг нууц албаны ажилтнуудын овог нэр, аль улсын иргэн болох, ямар чиглэлээр ажилладаг гэхчилэн товч анкетыг нь бичсэн байжээ. Нууц ажилтнуудын тухай тодорхойлолтыг Бүгд найрамдах Казахстан улсын Тагнуулын газрын “Барлау” албаны “В” газрын орлогч дарга, дэд хурандаа Е.Тастанбеков гаргаж, гарын үсэг зурсан байжээ.
Тэрхүү материалд дурьдсан Кувейт улсад суух дөрвөн туршуулын нэгнийх нь овог нэр, төрсөн газар усаар нь хөөж үзвэл Монголын Элчин сайд К.Сайраан болж таараад байгаа. Уг тодорхойлолтод “Нууц нэр Алтай. Жинхэнэ нэр Сайраан Кадыр хэмээн бичсэн байсан юм. Түүнд холбогдох хэргийг дахин шалгаж эхлэх үед К.Сайраан эрүүл мэндийн байдал муу байсан учир түүнд холбогдох хэргийг түр түдгэлзүүлээд байсан юм. Тодруулбал, К.Сайраан Герман улсад хагалгаанд орсон бөгөөд эрүүл мэндийн байдал нь сайжирсан учир эх орондоо өнгөрсөн сард ирсэн юм.
Ингэснээр түдгэлзүүлээд байсан түүнд холбогдох хэргийг сэргээж шалгаж эхэлсэн. Алтай гэх нэрээр тагнуул хийж байсан К.Сайраан гэж чухам хэн болох, ямар учраас түүнийг тагнуул гэх болсон талаар товчхон хүргэе. Түүний хувьд хувийн амьдрал тийм ч олонд ил биш. Харин хийсэн ажил, хаана ямар албан тушаал хашч байсныг хүн бүхэн мэднэ. Тэрбээр ярилцлага өгөхдөө хувийн амьдралаа тэр бүр тоочоод байдаггүй. К.Сайраан нь 1955 онд төржээ.
Тэрбээр 2004-2008 оны хооронд УИХ-ын гишүүн гэх эрхэм нэрийг зүүж байсан бөгөөд энэ хооронд давхар Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны даргаар ажиллаж байсан юм. Тэрбээр 1992 онд Кувейтэд очиж, тус улсын Эмиртэй дотно танилцжээ.
Энэ нь түүнийг Элчин сайдаар суух боломжийг өгсөн гэхэд болно. Ингэснээр К.Сайраан анх энэ газар элчин сайд байх бүх нөхцөл бололцоог бий болгож өөрөө анхны элчин сайдаар нь суусан юм. Тэрбээр Элчин сайд гэх нэрийг зүүхийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хөрөнгө оруулалт эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байсан юм. Тодруулбал, С.Баярыг сайд байх үед Элчин сайдаар томилогдож байсан юм.
Түүний хувьд С.Баяртай дотно найзууд бөгөөд хойд хөршид хамт сурч байсан найзууд аж. Тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө Баян-Өлгий аймгийн 100 хүүхдийг гадаадад сургуульд сургана хэмээн амлаж үүнийгээ УИХ-ын гишүүн болсны дараа биелүүлж 2009 он гэхэд 1800 гаруй хүүхдийг гадаадад сургахаар явуулжээ. Түүнийг зөвхөн Казак хүүхдүүд явуулж байгаад зарим хүмүүс шүүмжлэлтэй хандаж байсан бөгөөд энэ асуудлыг цэгцэлж Монгол, Казак хүүхдийг ялгалгүй явуулж эхэлжээ.
Түүнчлэн К.Сайрааны өөрийн төрсөн нутаг Баян- Өлгий аймагт хийсэн өөр нэгэн бүтээн байгуулалт нь Исламын шашинтай иргэдэд зориулж 30 гаруй сүмийг барьж өгчээ. Түүний тухай товчхон өгүүлэхэд ийм байна. Түүний хувьд өөрийгөө тагнуул хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Тэрбээр “Хаанаас шидсэн чулуу юм бол гэж гайхаж сууна. Хамгийн гол нь хувь хүний нэр төрийн ч асуудал биш боллоо. К.Сайрааных ч биш. Тусгаар улсын нэр төр. Монголын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг өөр орны тагнуул мэтээр гүтгэн гүжирдлээ. Монгол Улсын нэр хүнд гэж байгаа шүү дээ. Улс орныхоо нэрийн өмнөөс худал ташаа мэдээ гарсанд харамсч байна. Харамсалтай. Миний тухай бичсэн гээд байгаа тэр сайт орос хэлээр гарч байгаад хаагдсан сайт гэсэн. Тэнд ямар ч баримт нотолгоо байхгүй. Одоо тэр вэб ажилладаггүй, намайг гүтгэсэн мэдээ нь битгий хэл цахим хуудас нь ч гарч ирэхгүй байна. Буух эзэн буцах мөргүй, хувь хүн хоорондын, дотоод улс төрийн өс хонзон авах, түр зуурын гүтгэлэг тараах хэрэгсэл юм байлгүй дээ. Ийм гэнэн худлаа асуудалд тайлбар өгөх хэцүү, ор тас орхичиход хэцүү. Өнөөдөр би Кувейт улсад суугаа Элчин сайд. Улс орноо төлөөлж суугаа элч. Улс төрийн алба хашч байгаа. УИХ-ын гишүүн байсан бол энэ бүхэнд хариулт өгөөд л үзэж тараад л байж болно. Элчин сайдын статус нь өөр. Улсаа төлөөлж байгаа хүн хаа холоос илэрхий худлаа зүйлтэй ноцолдож, хэрүүл уруул хийх уг нь зохисгүй юм. Хувь хүний хувьд доромжлуулахаас айхгүй байна” хэмээн нэгэн ярилцлагадаа хатуухан мэдэгджээ.
Ямар ч хүн өөрийг нь гэмт этгээд хэмээн ярихад өөрийгөө өмгөөлөх нь мэдээж. К.Сайрааны хувьд тагнуул мөн эсэхийг шалгаж байгаа хууль хяналтын байгууллагынхан шийднэ. Хэрвээ түүний хувьд “Алтай” гэх нэрний эзэн бол нэлээд том асуудал үүсэх нь мэдээж юм. Манай улсын хувьд анх удаагаа өөрийн улсын иргэнийг тагнуул хэмээн шалгаж байгаа зүйл биш.
Өмнө нь улсын нууцад хамаарах баримт задруулж, гадаадын тусгай албаныханд дамжуулсан хэрэгт буруутгагдаж буй ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дарга асан хурандаа В.Нямхандыг шалгаж мөрдөн байцаалтын явцад буруутай хэмээн тогтоосон.
Гэхдээ шүүхээс түүнийг гэмт буруугүй хэмээн цагаатгасан. Энэ үед түүнийг олон жилийн турш яагаад ийнхүү шалгаж байсан гэм буруугүй нь тогтоох байсан юм бол яагаад мөрдөн байцаалтын явцад гэмт буруутай хэмээн нотолсон гээд олон асуултад хариулт авч чадалгүй энэ хэргийг хаасан.
Тухайн үед В.Нямхандын хэрэг гэхэд хэн бүхний анхаарлыг татаж байсан. Үүнтэй ижил К.Сайрааны хэрэг ч мөн олны анхаарлын төвд байсаар байна. Түүнийг тагнуул уу, тагнуул биш үү, гэдгийг харж л суух үлдлээ.
Г.Мянган