Орон нутгийн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалагчид нийслэлийн дүүрэг бүрийн 3-4 цэгт нийтдээ 28 салбарт шинэ ургацын ногоо худалдаалахаар болсон билээ.
Гэвч өчигдрийн байдлаар Скай худалдааны төв, Урт цагаан, Цамбагарав гэсэн гурван байрлалд шинэ ургацын ногооны худалдаа эхэлжээ. Энэ жилийн шинэ ногооны өмнө харьцангуй үнэтэй байгаа талаар иргэд хэлж байсан.
Энэ дагуу Урт цагаанд байрлах “Шинэ ургац -2013” худалдааг сурвалжилсан юм. Энд нийт 16 лангуунд ногоо зарж байсан ба нэг лангууд хоёр худалдагч ажиллаж байлаа. Сэлэнгэ аймгийн Зүүн мөрөн, Шаамар зэрэг сумаас авчирсан төмс том, жижгээсээ хамаараад нэг килограмм нь 600-800 төгрөг, лууван 1300-1500 төгрөг, байцаа 600-800 төгрөг, сонгино 2000 төгрөг, тарвас 2000 төгрөг, дарсан өргөст хэмх шилнийхээ том жижгээс хамаараад 1500, 2000, 2500 төгрөгийн үнэтэй байлаа.
Гэвч лангуу болгонд ногооны үнэ өөр хоорондоо ялгаатай байлаа. 100-200 төгрөгийн зөрүү нь өөрсдийн унаагаар ирсэн, эсэх, сорт, хэмжээ зэргээс шалтгаалж байгааг ногоочин Д.Даваанамжил хэлсэн юм. Тэд ургацаа хураахдаа нэг хүнийг өдрийн 15 мянган төгрөгөөр хөлсөлж, нэг тонн төмсийг 70 мянган төгрөгөөр хураадаг тухайгаа учирлаж байлаа. Шинэ ногооны худалдаа өглөөний зургаан цаг гэхэд эхэлж байгаа гэнэ. Учир нь шуудайтай хүнсний ногоог өдөр бүр авч явах нь хүндрэлтэй учраас тариаланчдын зарим нь лангуугаа харж хонож байгаа гэнэ. Энэ жил цаг агаар хүйтэн байсан учир ургац дунд зэрэг байсан ажээ.
Харин зарим аймагт хур бороо элбэгшиж сайн ургац авчирсныг хэлэх нь ч цөөнгүй байв. Худалдан авагчдын ихэнх нь гэр бүлээрээ явж байсан ба шинэ ургацын ногооноос их хэмжээгээр худалдан авч, энэ жилийн ногооны чанар сайн, үнэ өртгийн хувьд ч боломжийн байгаа талаар хэлж байлаа.
Түүнчлэн нийслэлд байгаа гурван худалдаалах цэгийн үнэ нь өөр хоорондоо харьцангуй ялгаатай байгааг гайхаж байсан юм. Одоохондоо шинэ ногооны худалдаа дөнгөж эхэлж байгаа учир ногоочид бага багаар авчирч зарж байгаа гэнэ. Энэ сарын 25-наас бөөний худалдаа эхэлвэл үнэ нь улам хямдрана гэлээ.
Ногоочдоос түрээсийн төлбөр гэж аваагүй, харин хогны мөнгө гэж 3000 төгрөг хурааж байгаа юм байна. Өнгөрсөн жил ногоогоо эрт ургуулах гэж химийн бодисоор бордсон гэх цуу яриа гарч иргэд багагүй бухимдаж байв. Харин энэ жилийн шинэ ногоо өнгө зүстэй, чанар сайтай байгааг худалдан авагчид хэлж байлаа.
“Манай улсын хэмжээнд 420 мянган га газар тариалалт явуулж ургац хураалт 300 мянган тонноос давсан. Энэ жил улсад 173.6 мянган тонн зоорь бэлдсэн байна.Мөн манай улс төмс, буудайн хувьд дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг боловч бусад хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээнийхээ 60-70 хувийг хангадаг. Гэхдээ 2016 онд 100 хувь хангадаг болно” гэж Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны газар тариалангийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболд хэллээ.
Б.Уран