Ядарч сульдах шалтгаан №1. Хангалттай нойр авч чадахгүй байх
Гүйцэд нойр авч чадахгүйгээс ядраад байгааг та өөрөө мэдэрч байдаг. Нойр дутуу байх нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, анхаарал төвлөрөл сулрахад хүргэдэг. Насанд хүрсэн хүн өдөрт хамгийн багадаа 7-8 цаг унтах шаардлагатай байдаг.
Авах арга хэмжээ: Хангалттай унтахыг нэн тэргүүнд тавьж, тогтмол цагт унтаж, сэрдэг хатуу дэглэмтэй болох хэрэгтэй. Компьютер, гар утас, зурагтаа унтлагын өрөөнөөсөө гарга. Эдгээр арга хэмжээг авсан ч үр дүнгээ өгөхгүй байвал эмчид хандаарай. Танд далд хэлбэрийн нойргүйдлийн бусад шалтгаан байж болзошгүй.
Ядарч сульдах шалтгаан №2. Нойрсох явцад амьсгалын хомсдолын эмгэг
Унтвал зохих хэмжээгээр унтаж чаддаг ч зарим хүмүүс амьсгал хомсдож, тасалддагаас ойр ойрхон сэрээд байдаг. Тасалдах тоолонд хүн багахан хугацаанд сэрээд байдгаа мэдэлгүй үргэлжлүүлээд унтдаг. Үр дүнд нь 8 цаг унтсан мэт боловч гүйцэд нойр авч чадаагүй байдаг.
Авах арга хэмжээ: Амьсгал хомсдож, тасалдах эмгэг ихэвчлэн таргалалттай, эсвэл тамхи татдаг хүмүүст элбэг тохиолддог тул илүүдэл жин хасах, тамхинаас татгалзвал амьсгалын замыг чөлөөтэй байлгахад тусална.
Ядарч сульдах шалтгаан №3. Хоол хүнснээсээ шаардагдах энергийг авч чадахгүй байх
Хоолны хатуу дэглэм барьж, хэт бага идэх нь сульдах нэг шалтгаан болдог ч буруу хоол хүнс хэрэглэх нь мөн ижил үр дагавартай. Хоолоо зөв тохируулж идвэл энергитэй байлгах сахарын түвшинг шаардагдах хэмжээнд байлгаж, сахарын хэмжээ хэт багассанаас ядарч сульдаж, назгайрахаас сэргийлж чадна.
Авах арга хэмжээ: Өглөөний цайгаа заавал ууж, хооллох бүртээ уураг болон нүүрс усны орцтой хүнс оруулан бэлдсэн хоол идэж байгаарай.
Жишээлбэл:нүүрс ус ихтэй бүхэл үрийн хар талх болон уургаар баялаг өндөг өглөөний цайндаа идэх гм. Мөн үргэлж энергитэй байхын тулд өдрийн турш хоолны дундуур хөнгөн зууш иддэг байх хэрэгтэй.
Ядарч сульдах шалтгаан №4. Цус багадалт
Цус багадалт нь эмэгтэйчүүдийн ядрах голлох шалтгаануудын нэг. Биений юм их хэмжээгээр ирдэг эмэгтэйчүүд цусны улаан бөөм багасч,төмөр дутагдлын цус багадалтын өндөр эрсдэлтэй байдаг. Цусны улаан эс нь эд, эрхтнүүдэд хүчилтөрөгчийг түгээдэг учир улаан бөөмийн дутагдлаас хүчилтөрөгчийн хүргэлт хомсдож, ядрах шалтгаан болдог.
Авах арга хэмжээ: Улаан бөөмийн төмөр дутагдлын цус багадалтын үед төмрийн нэмэгдэл бүтээгдэхүүн хэрэглэж, өөхгүй улаан мах, элэг, шош, баяжуулсан эрдэнэ шишийн зууш зэрэг төмрөөр баялаг хоол хүнс хэрэглэх нь тустай.
Ядарч сульдах шалтгаан №5. Сэтгэл гутрал
Магадгүй та сэтгэл гутралыг зөвхөн сөрөг сэтгэл хөдлөлийн нэг хэлбэр гэж үзэж болох юм. Гэвч энэ нь мөн бие махбодийн олон шинж тэмдгүүдээс шалтгаалж бий болдог. Гэвч сэтгэл гутрал бол сэтгэцийн өвчлөлийн нэг хэлбэр тогтмол ядрах, толгой өвдөх, хоолны дуршил алдагдах зэрэг түгээмэл шинж тэмдгээр илэрдэг. Хэрэв та хоёр долоо хоногоос урт хугацаагаар сульдаж ядраад байвал эмчид хандаж онош тодруулаарай.
Авах арга хэмжээ: Сэтгэлзүйч эмчийн зөвлөгөө болон зориулалтын эмийн эмчилгээ хийлгэх нь үр дүн сайн өгдөг.
Үргэлжлэлийг та “Дээжис” сэтгүүлийн 8-р сарын шинэ дугаараас уншина уу.
Сэтгүүлийг татахдаа ухаалаг төхөөрөмж дээрх “Дээжис” аппликэшн руугаа орж татаж авна уу.
Хэрэв та анх удаа татах гэж байгаа бол доорх линкүүдээс төлбөргүй татах боломжтой. Мөн ухаалаг төхөөрөмж дээрх Play Store, AppStore –ийн хайх /search/ цонхонд Deejis гэж бичин манай сэтгүүлийг татан авна уу.
iPad болон iPhone – нд татаж авах: http://itunes.apple.com/us/app/deezis/id520421781?mt=8
Android утас, таблет-нд татаж авах: https://play.google.com/store/apps/details?id=mn.moco.dp.deejis