Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр Гэмтэл, согог судлалын үндэсний төвд өнжлөө. Сайд энэ эмнэлэгт сар гаруйн хугацаанд өрнөсөн үйл явдал, хэд хоногийн өмнө хүний амь эрсэдсэнийг сая л мэдэж, ихэд цочирдон хүлээн авсан бололтой.
Тус эмнэлгийн даргыг сонгон шалгаруулалтаар томилох шийдвэр гаргаж, шинэ дарга иртэл Ц.Энхбаяр захирал үүрэгт ажлаа үргэлжлүүлэхээр болов. Харин ажлаас халагдах тушаал авсан долоон эмч, өргөдлөө буцаан авбал хуучин ажилд нь эргүүлэн томилоход бэлэн гэдгээ Ц.Энхбаяр захирал мэдэгджээ. Ийн сар гаруй гаруй хугацаанд ажин түжин байсан эмнэлгийн үйл ажиллагаа өчигдөр оройноос хэвийн байдалд шилжлээ гэж тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд ярьж байна. Эмнэлгийн хамт олон сонгон шалгаруулалтыг 14 хоногийн дотор явуулж, шалгарсан захирлаар удирдуулах хүлээлттэй үлдлээ.
Гэмтлийн эмнэлэгт ер нь юу болоод өнгөрөв өө. Ямар хүн энэ эмнэлгийг удирдаж байна вэ. Гүрээндээ хутгалуулсан 25-хан настай залуу эмнэлгийн яаралтай тусламж оройтож авснаас алтан амиа алдлаа. Нарийн мэргэжил, өндөр ур чадвар шаарддаг гэмтлийн эмч нарыг мэргэжлийн бус хүн удирдаж эхэлснээс алдаа доголдол гарав уу. Гэмтлийн эмчийн ажлыг онгоцны нисгэгчтэй зүйрлэе. Мэргэжлийн бус, эсвэл мэргэжлийнхээ шалгуурт тэнцээгүй хүнээр онгоц жолоодуулж, олон хүний амийг даатгаж болохгүй. Үүнтэй агаар нэг томилгоог Эрүүл мэндийн сайд Н.Удвал, сайдын тааллаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлаар томилогдсон Ц.Энхбаяр нар хийжээ. Ц.Энхбаяр ГССҮТ-ийн эмчилгээ, мэс заслын ажлыг гардан хариуцдаг Эмчилгээ эрхэлсэн дэд захирлын албан тушаалыг хуучнаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмчээр ажиллаж байсан Нарантуяад даалгасан нь тус эмнэлгийн хамт олон хийгээд, эмнэлгээр үйлчлүүлэгч жирийн иргэдийн эгдүүцэл, дургүйцлийг төрүүлэв.
Хүүхдийн эмчийн диплом, танилын шалгуураар Гэмтлийн эмнэлгийн дэд захирлаар томилогдсон Нарантуяа ажил хүлээн авснаас хойш долоо хоногийн дараа тус эмнэлэгт хүний амь эрсэдлээ. Ц.Энхбаяр захирал судасны нарийн мэргэжлийн зөвлөх эмч нараа өөрийг нь эсэргүүцсэн нэрийдлээр ажлаас халж, амь нас нь дээсэн дөрөөн дээр ирсэн өвчтөнд мэс засал хийлгэхээр өөр эмнэлгээс эмч дууджээ. Хагалгаа амжилттай болсон ч мэс заслын эмчилгээг хийхэд цаг алдсанаас цэл залуухан хүн амьсгал хураав. Халагдах тушаал авсан ч яаралтай тусламж үзүүлэх нарийн мэргэжлийн нэр бүхий эмч нар ажил дээрээ байжээ. Зөвлөх эмч Б.Бүргэд “Мэс засалд оръё” гэхэд мэргэжлийн бус удирдлагууд “Халагдсан хүнээр мэс засал хийлгэхгүй” гэж муйхарласаар уучилж болшгүй алдаа гаргалаа. Өнгөрсөн мягмар гаригт тус төвд хандсан бас нэг хүн амиа алджээ. Хэвлийн битүү гэмтэл авч, Өвөрхангай аймгаас ирсэн өвчтөн тус төв очиж, оношлогоо хийлгэжээ. Эмч нар ЭХО оношлогооны зургийг Ц.Энхбаяр захиралдаа үзүүлэхэд “Гайгүй байна” гээд явуулсан аж. Орой нь өвчтөний бие муудаж эмнэлэгт дахин ирээд, тусламж авч чадалгүй өөд болжээ. Яасан хямдхан амь бэ?
Мэргэжлийн бус хүний гаргасан мэргэжлийн бус шийдвэрээс болж долоо хоногийн дотор хоёр хүн амиа алдлаа. Нарийн мэргэжлийн зөвлөх эмч нараа ажлаас халж, оронд нь резидент эмч нарыг томилж, эмчилгээ үйлчилгээн дээр мэргэжлийн алдаа гаргах нөхцөлийг бүрдүүлжээ.
Ц.Энхбаяр эмч Гэмтлийн эмнэлгийн даргаар томилогдоод нэг сар гаруй хугацаа өнгөрлөө. Эмнэлгийн хамт олон захирлаа хүлээн зөвшөөрөхгүй, хамтарч ажиллах боломжгүйгээ салбарын сайддаа уламжлаад мөн адил сар гаруй хугацаа өнгөрөв. Сайд энэ асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг хоёр хүн амь эрсэдсэний дараа сая л ойлгож, шийдвэр гаргасан нь харамсалтай.
Шинэ даргаа эсэргүүцэж тус төвийн 180 гаруй эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд халагдах өргөдлөө өгсөн.
Энхбаяр захирал ширээн дээрээ дарайтал өрсөн өргөдлүүдээс шүүж, тус эмнэлгийн хамгийн хариуцлагатай, туршлагатай албан тушаалтнуудыг ажлаас халж хорслоо тайлав. Одоогоор гэмтлийн эмнэлгийн тэргүүлэх зэргийн эмч, доктор, профессор долоон хүн халагдах тушаалаа авчээ. Тусгай мэргэжлийн төвийн урдаа барих эмч нар байхгүйгээс өвдөж, шаналсан, гэмтэж бэртсэн иргэд хохирч байна. Эмчгүйгээс Гэмтлийн эмнэлэгт мэс засал хийлгэхээр хэвтсэн олон арван хүн хагалгаа хийлгэх өдрөө хүлээн 10 гаруй хоног өвчиндөө шаналан хэвтлээ. Өвчтөнүүд өдөр хоногийг ийм хүнд байдалтай өнгөрүүлж байхад Ц.Энхбаяр захирал “Эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Төлөвлөгөөт хагалгаа цаг хугацаандаа хийгдэж байгаа” хэмээн мэлзэж, захирлын ширээ сандалтайгаа удаан зууралдлаа. Нэг хүний албан тушаал ийм үнэтэй байж болно гэж үү.
“Гэмтлийн эмнэлгийн захирлаар томилогдсон Ц.Энхбаяр эмчтэй би нэг нутаг усных биш, нэг намынх биш, найз нөхөд ч биш. Тэр шударга хүн учир би захирлаар томилсон” гэж Н.Удвал сайд ярина лээ. Гэтэл сайдын томилсон “шударга” хүнийг энэ эмнэлгийн хамт олон яагаад ингэтлээ эсэргүүцнэ вэ. “Өндөр нарийн мэргэжил шаардсан энэ ажилд тэнцэх хүнийг захирлаар томилоод өгөөч” гэж эмнэлгийн хамт олон сайдаасаа хүсчээ. Гэмтлийн эмнэлэг 500 гаруй ажилтантай. 500 хүний эсрэг нэг хүнийг зүтгүүлэх ямар том ашиг сонирхол байв.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, эмнэлгийн дарга нарыг цуглуулчихаад “Ажлаас чөлөөлөгдсөн эмч нарын оронд бусад эмнэлгээс эмч нарыг татан төвлөрүүлнэ. Шинэ хүмүүсийг бүртгэж авна” хэмээн даналзаж суусан сурагтай. Гэмтлийн нарийн мэргэжлийн эмч нарын х:эмжээний туршлагатай эмчийг хаанаас олох бол. Энэ яриагаа гүйцэлдүүлж, дагалдан эмч нарыг томилж, ажлыг нь хүлээлцүүлж эхэлсэн. Сайд, дарга нарын ингэж дураар авирласны хор хохирлыг жирийн иргэд амиараа төллөө.
Хүлээн авах тасгаар нь өдөрт дунджаар 250 хүн үйлчлүүлдэг, цуст дайн байлдаан болсон мэт хүн оволзож байдаг Гэмтлийн эмнэлэг мэргэжлийн бус удирдлагаар толгойгоо мэдүүлбэл дахин хүний амь эрсдэхгүй гэх баталгаа алга.
Э.Энхмаа