Яармагийн эцсийн буудлын ойролцоох нэгэн айлын хаалга нар сар, өдөр шөнийг үл ажран онголзох... Тэр айлд хүний хөлийн мөр тасрахгүй.
Үргэлжид нээлттэй байх энэ л хаалгаар толгойгоо цухуйлган “Эмээ байна уу” гэж асуухад, тахиагаа хооллож буй хүү “тэнд” гэсэн шиг харцаа чиглүүлэв.
Өтгөс, нялхас гээд зориод ирсэн хэнд ч бариа хийдэг Буд гуайнх тэнд байдаг. Хүн байтугай нохой хүртэл андахаа больсон түүнийг Яармагт очоод сураглахад төвөггүй олно.
Эмнэлэг бараадаад ч, эм, тариагаар бөмбөгдүүлээд ч хордлого нь тайлагдахгүй сулбайх үрээ тэврээд Буд эмээг зорьж очиж билээ. Хэзээний танил мэт дотно инээмсэглэн угтах эмээ охины минь зулайг илээд л “За боллоо. Доргилт аваад удсан байна. Энэ “цус” чинь архагшихаараа яг хордлогын шинжээр илэрдэг. Ийм жаахан амьтныг алах шахсан байна шүү дээ” гээд зэмлэнгүй хэлж билээ. Нээрэн ч эмээд илүүлснээс хойш цаг хүрэхгүй хугацааны дараа охин минь сэргэж хоол нэхэн уйлж байсан.
Эмээгийн хөл муу тул арай ядан алхана. “Эмээ нь хавиргаа хугалж, нуруугаа гэмтээж, ходоодоо тайруулсан ч өдий болтол амьд мэнд л явна. Магад насаараа хүнд буян болж явсны ерөөл биз ээ” гэж ярьж байсан нь санаанд бууж 80 хол давсан буянтай буурайтай дахин учрахаар зорьсон юм.
Буд гуайн бие өмнөхөөсөө нэлээн муудсан, их л ядрангуй харагдав. Өмнө нь очихдоо ярилцлага авах зөвшөөрөл авсан хэдий ч хүүхдүүд нь эмээг ядраачихна, бас олны цагаан, хар гэгдэх хэл амнаас болгоомжилсноос тэр үү ихэд цааргалсны эцэст зорьж ирсэн миний урмыг хугалахгүй гэсэндээ зөвшөөрөв.
GoGoCafe буланд уригдах зүй ёсны эрхэм зочны нэг хэмээн бид Тогтохын Буд гуайтай ийн ярилцлаа.
-Эмээг ярилцлага өгөхөөс татгалзахад жаахан гонсойж байлаа шүү.
-Би чиний асуултанд сайхан хариулж чадахгүй л байх даа. Тэгээд ч том хүргэн маань өөд болоод удаагүй дээр миний бие тааруу байгаа болохоор эд маань элдэв хэл амнаас л болгоомжилсон байх. Охины минь хань төрийн дээд шагнал аваад удалгүй өөд болсон юм. Гэвч тэр холоос зорьж ирсэн чамайг бид гомдоогоод буцаачих юм болов уу гэж бодлоо.
- Танай гэрт хөл хөдөлгөөн тасрахгүй юм аа. Дээхнэ үед хүүхдээ бариулахаар ирэхэд зөрөөд л хүүхэд тэвэрсэн хүмүүс өнгөрч байсан. Одоо ч мөн адил...
-Тиймээ. Хүүхдээ бариулах гэсэн хүмүүс байнга л ирж байдаг юм. Дасаж дээ. Зорьж ирсэн хүмүүст туслахыг л хичээдэг дээ эмээ нь.
-Тусламж хүссэн хүмүүс тан руу цувах нь олон жил болоод удаж байна уу?
-30 гаруй жил юм уу даа. Хаалттай нийгмээс хойш өдийг хүртэл...
-Хаалттай нийгэм гэхээр 1980 оноос барьж эхэлсэн хэрэг үү. Тэр үед иллэг бариаг тэгтлээ хорьдог байсан гэж үү?
-Тэгэлгүй яахав. Барьж аваад хорьчихно шүү дээ. Яахав ойр дотны хүмүүсээ л нууцаар барьдаг байлаа. Нийгмээсээ ихэд айдаг байсан болохоор юун хүн барих. Харин нэг удаа талийгаач өвгөнөө маш ихээр айлгаж билээ.
-Яаж тэр вэ?
-Нэг удаа шөнө дөлөөр хүн хаалга нүддэг юм байна. Очоод тайлтал сэргийлэхийн хүн зогсож байв. Тэрбээр “Намайг дагаад явна аа” гэлээ. Дотроо “За ингээд л өнгөрдөг юм байна” гэж бодоод, машинд нь суулаа. Гэтэл Дамбадаржаа руу гэртээ аваачиж хүүхдээ бариулж билээ. Тэр үед хань минь намайг ингээд л баригдаад явдаг юм байж гээд учиргүй айсан гэдэг /инээв/.
-Ямар хүмүүс голдуу ирж байна?
-Бага насны хүүхдүүдээ л авчрах юм даа. Том хүнийг барих гэхээр нас яваад гартаа тэнхээгүй дороо цуцчихдаг болсон.
-Та толгойноос өөр юу барьдаг вэ?
-Эмэгтэй хүний сав, ойр зуурын хөнгөн гэмтэл буюу ясны цууралт, шагай мултрал, мурийсан үеийг барина. Унаж бэртэхээс гадна эмэгтэйчүүд өндөр өсгийтэй гутал өмсөж саваа доргиосноо мэдэхгүй л явдаг. Үүнээс болж эмэгтэйчүүдийн олон төрлийн эмгэг үүсдэг юм. Эмэгтэйчүүдэд гуяа дагаж өвдөлт мэдрэгддэг болдог. Сав хазайсан тохиолдолд хүүхэд тогтдоггүй.
-Барихад тухайн хүний өвчин муу энерги нь бариачид нөлөөлдөг гэдэг. Ийм зүйл танд мэдрэгддэг үү?
-Иллэг хийхэд өвчин нь миний мөр толгой руу ордог. Тиймээс өөрийгөө хамгаалах үүднээс гараараа дүүрэн зэсэн бугуйвч, бөгж зүүдэг. Зэс тэр бүх өвчнийг өөртөө шингээж, намайг хамгаалдаг гэх үү дээ. Ер нь бариа хийсний дараа гараа хүйтэн усанд дүрэх, мод нүдэх зэргээр муу энергээ гаргаж байх хэрэгтэй. Хүмүүс алтаар гангардаг бол би зэсээр гоёдог доо /инээв/. Ингэж хамгаалахгүй бол мөр, тархи толгой өвдөөд эхэлдэг.
-Тархи нь хөдөлсөн хүний толгойг барихад ямар мэдрэмж төрдөг вэ. Хөдөлчихсөн үгүйг нь яаж мэдэх вэ?
-Гарт мэдрэгдээд л ирдэг. Тархи хөдөлнө гэдэг нь тэнд байгаа олон судас доргилтын улмаас зангирч цусны эргэлт удааширахыг хэлж байгаа юм. Тэрийг нь гараараа мэдэрч зангирааг нь тавиулж байгаа гэсэн үг дээ. Хүүхдийн тархи хөдөлснийг мэдэхэд хялбар. Хүүхэд шөнө унтахдаа үргэлж хөрвөөнө. Шилэн хүзүү хөшиж байгаа учир толгойгоо шөргөөнө. Чимээнд мэдрэмтгий болж үргэлж цочно. Бас нурамгар, уйламтгай болно гээд олон шинж бий. Харин бариулахгүй удаад ирвэл суулгана, бөөлжинө, халуурна, хоолноос гарна даа.
-Европ эмчилгээнд бол бариа засал хийлгэхийг эрс эсэргүүцдэг?
-Тиймээ. Европ эмнэлэг хэнхдээ тархи нь хөдөлсөн хүүхдийг хордлого, хордлогын чанартай ханиад гэх мэтээр оношлоод хүндрүүлэх тал бий. Энэ өвчин нь даамжрвал менингит болж үхэлд ч хүргэх аюултай. Хамгийн гол нь тархи хөдөлж архагшаад ирэхээрээ яг л хордлогын шинж илэрч гүйлгэж, бөөлжиж, бие нь тамир тэнхээгүй болдог. Үүнийг нь хордлоготой андуурч эмчилгээ хийсэн ч нэмэр өгөхгүй хүүхэд муудсаар байдаг. Харин ганц бариулаад л хормын дотор сэргэдэг дээ.
/Энэ яриаг сонсож суусан Буд гуайн том охин Б.Энхтуяа/:
-Энэ яриатай холбоотой нэг түүх ярьж болох уу. 1984 онд миний охин ойноосоо өнгөрч байлаа. Тэр үед ээж, аав хоёр хөдөө явчихсан байв. Гэтэл охин гэнэт гүйлгээд эхэлсэн. Түргэн дуудахад гэдэсний халдварт өвчин гээд Зайсангийн эмнэлэг рүү авч явлаа. Баахан эмчилгээ хийсэн ч хүүхдийн бие улам дордсоор л. Дөрөв, тав хонолоо, дээрдэх шинжгүй. Аз болоход аав, ээж ирж “үхсэн ч хамаагүй” гэсэн гарын үсэг зурж эмнэлгээс охиноо авч гараад нууцаар бариулж билээ. Тэгээд л охин минь богино хугацаанд эдгэрсэн. Тэр үед бариулаагүй бол охин минь одоо байхгүй ч байж мэдэх байв. Одоо 30 гарсан бүсгүй бий. Тархи хөдлөлт чинь анагаахын хувьд дезинтри болчихдог. Улмаар хүндэрвэл тархи толгойгоо даахгүй менингит болдог. Хүмүүс өөрсдийгөө магтаж байна гэж бодож магад. Гэвч үнэндээ хүүхэдтэй хүмүүс хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Энэ бүхний харамсалтай жишээ бас байна. Манай эмэгтэй дүү 1980-аад оны үед хүүхдээ алдсан. Тэр үед ээж, аав хоёр бас л эзгүй байсан. Тархи нь хөдлөөд хүндэрч эмнэлэгт хандсан. Нугасны ус нь уушгиндаа орсон байна гээд тэнд байх ёстой усыг нь соруулж аваад л дөрвөн настай хүүхдийн амийг авсан даа.
-Түрүүн та эмэгтэйчүүдийн сав барьдаг гэж байсан?
-Доргилтын улмаас эмэгтэйчүүдийн сав доргих, хазайх зэрэг эмгэгүүд бий болж хүүхэд олохгүй гэх мэт үр дагавар бий болдог. Тэр үед удаан эмнэлэгт хэвтэхийг зөвлөдөг. Харин бариа хийснээр тэр хазайлтыг хэвэнд нь оруулчихдаг.
-Тэгвэл хүүхэд тогтохгүй эмэгтэйчүүд таныг зорьж ирдэг байх нь ээ?
-Ирнэ ээ. Хүнтэй гэрлээд дөрвөн жил болсон ч хүүхэдтэй болдоггүй 30 гаруй настай нэг бүсгүй ирж билээ. Тэгсэн сав нь хазайчихсан байсныг нь барьж өгсөн. Дараа жил таны ачаар би жирэмсэн болсон шүү дээ гээд ирсэн. Сүүлд дуулах нь ээ тэр охин жил дараалаад хоёр хүүтэй болсон гэсэн. Мөн олон жилийн өмнө Эх нялхсын эмнэлэгт дөнгөж төрсөн 1,5 кг жинтэй жаахан амьтныг инкубаторт байхад нь гараа оруулж байгаад л барьж билээ. Удахгүй тэр өөдөсхөн амьтан эмнэлгээс гарсан. Ээж аав нь надтай одоо хүртэл холбоотой явдаг. Жилийн өмнө “өнөөх жаахан чинь ийм том болсон шүү дээ” гээд хүүхдээ дагуулаад манайд ирсэн.
-Бариа хийдэг тариф тогтоочихоод түүгээрээ бизнес болгосон олон хүн байдаг. Та ямар ч үнэ хөлсгүй, өдөр шөнөгүй бариа хийх юм?
- Эмээ нь удамшиж ирсэн энэ чадвараа бусдын төлөө зориулаад л дуусна гэж боддог. Тиймээс мөнгө нэхдэггүй. Хүмүүс таван зуу, мянга, хоёр мянга, таван мянган төгрөг гээд л боломжоороо өгдөг. Хүмүүс тариф тогтоогооч гэдэг л юм. Яршиг даа, гэж эмээ нь боддог.
Энэ үеэр гаднаас ой гарантай болов уу гэмээр хүүхдээ тэвэрсэн бүсгүй орж ирэв. Тэрбээр Дэнжийн мянгаас охиныхоо толгойг хоёр дахь өдрөө бариулахаар ирсэн нь энэ. Хүүхэд нь эмээг таниад уйлж байснаа, бариулмагцаа тайвшран чимээгүй болов. Уг бүсгүй эмээ дээр үргэлж ирдэг бөгөөд эмээгийн хүүхэд өхөөрдөж байгааг харахад цаанаа л төөнөм, дулаахан.
-Таныг зорьж холоос ирдэг хүн бий юу?
-Дархан, Сэлэнгэ, Архангай гээд л сураг дуулсан хүмүүс ирнэ. Тэгээд шаардлагатай үед нутаг руугаа авч явах тохиолдол ч бий. Эрдэнэт, Дарханаас ирдэг, хүүхдээ 3-4 нас хүртэл нь бариулдаг хүн ч зөндөө байна. Бие гайгүй байхад тусламж хүссэн үед байгаа газарт нь очоод л тусалдаг байсан. Хаа холоос ирчихээд унаандаа суулгаад хөдөө гадаа аваад л явчихдаг байв. Өвдөж зовсон хүмүүс л намайг гэж ирдэг. Өвчнөө эдгэрэхэд баярлаж талархаад, холбоо харилцаатай явдаг олон хүн бий. Миний төрсөн хүү шиг болтлоо дотноссон Америкт байдаг нэг хүү байна. Монголд ирэхээрээ намайг эргэж тойрно, эмнэлэгт үзүүлнэ, сувилалд явуулна.
-Та өөрийгөө гартаа мэдрэмжтэйг хэрхэн мэдсэн бэ?
-Ээж ааваас удамшсан гэх юм уу даа. Миний өвөө барьдаг хүн байв. Би эхээс тавуулаа. Одоо дүүтэйгээ хоёулаа үлдсэн. Миний дүү лам хүн. Мөн л хүнд иллэг хийж өвчнөөс нь гэтэлгэж яваа. Дарь-Эхийнхэн андахгүй дээ. Хүмүүс бид хоёрыг зуслан дээр байшин бариад өгье нэг нь юм үзээд, нөгөөх нь бариа хийгээд суухгүй юу гэдэг. Өндөр настай надад тэгж суух арга алга. Бие дийлэхгүй л болж байна шүү.
-Таны чадвар хүүхдүүдэд тань өвлөгдөв үү?
-Тэгэлгүй яахав. Би арван хүүхэд төрүүлсэн. Манай охид, ач зээ нар бүгд л гартаа мэдрэмжтэй.
-Эмээ та аль нутгийн хүн бэ. Хүнд тэрэгний жолооч байсан гэж түрүүн ярьсан?
-Би Сүхбаатар аймгийн Халзан сумынх. Залуудаа том тэрэгний жолооч хийж байлаа. Нөхөр маань ч жолооч байсан болохоор миний зургаан охин, гурван хүү бүгд л жолооч болсон, машин техникт дүйтэй болцгоосон.
-Улаанбаатарт хэзээ хөл тавьсан хэрэг вэ?
-Анх 1961 онд хотод шилжиж орж ирсэн. Ирснээс хойш Соёлын яамны харьяа Богдын музейд үйлчлэгчээр тэтгэвэрт гартлаа ажилласан.
-Хамт ажилладаг хүмүүс тань бариа хийдгийг мэддэг байсан уу?
-Би нуудаг болохоор мэдэх хүн ховор байсан.
-Таныг Яармагийн хаанаас ч хэнээс ч асуусан анддаггүй юм билээ. Хэр удаан амьдарч байгаа вэ?
-Энд 1975 онд анх ирж байлаа. Манай хашаа хамгийн нүүрэнд л харагддаг байсан. Гэтэл манайхаас урагшаа 15 гудамж бий болсон байна.
-Эмээгийн бие нэлээд чилээрхүү байна уу?
-Хөгшрөөд хөл улам л дордох юм. Арай гэж л хөлөө зөөдөг болж байна. Нэг өдөр гэртээ ганцаараа байхдаа халтирч унаад хавиргаа хугалж, нуруугаа гэмтээчихсэн. Мөн 2000 онд хүндээр өвдөж ходоодоо авахуулсан. Энэ төрлийн мэс засалд орсон хамгийн анхны хүн гээд сонин дээр ч хүртэл гарч байсан. Эмч нар намайг гуравхан жилийн настай гэж байсан санагдана. Гэвч Хавдар судлалын төвийн Эрдэнэ-Очир эмчийн буянаар өдий болтол амьд сэрүүн явна даа. Бас хүнд буян болж ирсний л ач тус ирдэг болов уу гэж боддог юм. Түүнээс ходоодгүй хүн ийм урт удаан хугацаанд амьдарна гэдэг байж боломгүй зүйл гэж эмч нар хэлдэг л юм билээ.
Бид ийн удаан ярилцаж эмээг ч багагүй чилээлээ. Түүнийг зорин ирэх хүмүүсийн хөдөлгөөн ч тасрахгүй үргэлжилсээр л... Бие чилээрхүү байгаа нь царайнаас илт мэдэгдэх ч тэрбээр зорин ирсэн хүмүүст огтхон ч цааргалахгүй, үүдээ нээлттэй орхисон нь хүндлэл төрүүлнэ. Өдий насалж эсэн мэнд яваагаа олны талархлын буян гэж хэлээд дулаахан инээмсэглэх Буд гуайд зуу насалж, зургаадай таяг тулаарай гэж хүсэн ерөөе.
Ярилцсан: Г.Одгарав odgarav@mongolcontent.mm