Эрүүл саруул, хичээл сургуульдаа явж байсан хоёрдугаар ангийн сурагч Н.Энхбилэг өнөөдөр өвчин намдаагчаар зовиураа даран өдөр хоногийг өнгөрүүлж байна.
Баянхонгор аймгийн IV дунд сургуулийн 2а ангийн сурагч охинд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 8-ны өдөр сахуугийн вакцин хийжээ.
Охин “Вакцин хийхэд гар маш их өвдсөн. Гар өвдөөд байна гэж хэлсэн ч сургуулийн эмч тоогоогүй” хэмээн гэртээ уйлсаар ирсэн байна. Гарыг нь үзэхэд вакцин хийсэн хэсэгт улайж үрэвссэн байсан бөгөөд тэр шөнөдөө уйлаад унтаагүй аж. Маргааш нь хэл, ам нь бадайрч, вакцин хийлгэсэн гарынх нь булчин тэр чигтээ хавдаж, хүрэнтээд нэлэнхүйдээ бэрсүүтсэн байна.
Охин одоо Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд “Вакцины маш хүнд хэлбэрийн харшил буюу урвал” гэсэн оноштойгоор өнөөдрийг хүртэл хэвтэж байгаа аж.
Вакцинаас болж явж чадахаа больж, баруун, зүүн гарынх нь эрхий хуруу, хэлнийх нь зарим үхэжсэн хэсгийг тайрсан байна.
Эрүүл саруул өсөж байсан долоон настай охины амь нас дээсэн дөрөөн дээр байгаа энэ үед холбогдох албан тушаалтнууд охины амийг аврахад анхаарлаас хандуулахаас илүүтэй “Өвчний шалтгаан вакцинаас болоогүй” хэмээн амиа хаацайлж байгаад охины аав Д.Намжилдорж гомдолтой буйгаа өнөөдөр сэтгүүлчдэд дамжуулан олон нийтэд хүргэлээ.
Вакцин хийхээсээ өмнө сурагчдын эцэг, эхэд мэдээлэл өгөөгүй, мөн урьдчилсан шинжилгээ оношлогоогүйгээр хийсэн нь өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгээд байгаа тухай тэрбээр хэлж байлаа.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт сэргийлэлт хариуцсан дэд захирал Г.Сүрэнханд “Вакцинаас болоогүй суурь өвчтэй хүүхэд байсан. Н.Энхбилэг охин дутуу төрсөн юм билээ. Вакциныг байнга товлолын хугацаанаас нь хоцорч хийлгэдэг. Яагаад гэвэл жин дутуу гээд дөнгөж төрөхөд нь 24 цагийн дотор хийдэг гурван вакцин хийгээгүй. Гэхдээ сахуу татрангийн вакциныг энэ охин өмнө нь хийлгэж байсан. Тэр үед ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Харин энэ удаа дээрх сөрөг урвалууд илэрлээ. Тэгэхээр энэ асуудлаар мэргэжлийн баг ЭХЭМҮТ-д хуралдсан. Хурлаар вакцинаас болоогүй, бие даасан “Синдромом стивенса джонса” гэдэг өвчин гэж тогтоосон. Энэ нь саяд нэг удаа тохиолддог маш ховор өвчин юм. Энэхүү өвчний илрэл нь вакцинтай зэрэгцэж гарч ирсэн гэсэн дүгнэлт гарсан” хэмээн ярьсан аж.
Гэвч ар гэрийнхэн нь өмнө нь олон шатны эмнэлгээр явахад “Вакцины харшил” гэж оношилсон байтал гэнэт бараг дэлхийд байхгүй ховор өвчинд өртсөн, “Монголын анхны тохиолдол” гэсэнд нь гайхаж байгаагаа дуулгасан юм.
Тиймээс охиныхоо амийг аврахыг хүсэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт хандаад байгаа аж.
Охины биеийн байдал ямар байгааг та ЭНД дарж үзнэ үү.
А.Сүрэн