НИТХ-ын тогтоолоор “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам”-ыг баталсан юм.
Уг журамд нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн болон хөдөө орон нутгаас шалган бүртгэх товчоодоор дамжин хот руу нэвтэрч байгаа орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс авах зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг баталсан билээ.
Энэхүү журам энэ оны анхны өдрөөс хэрэгжиж эхэлж байгаа.
Иймээс нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь авто зам ашигласны хураамжаа тухайн жилийн наймдугаар сарын 20-нд нийслэлийн замын санд төлөх юм.
Нийслэлийн Авто замын газар нь авто зам ашигласны төлбөрийн орлого төлснийг гэрчлэх тусгай наалт тэмдгийг төлбөр төлсөн тээврийн хэрэгсэлд олгох юм.
Харин шалган бүртгэх товчоодоор орж ирж байгаа орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөрийг хураан авсныг гэрчлэх тасалбар олгоно.
Тасалбар нь хяналт тавих байгууллагын санхүүгийн тэмдгээр баталгаажсан, огноотой, тодорхой нууцлалтай байх юм байна.
Б.Ирээдүй