Өнгөрсөн онд August: Osage County кино нээлтээ хийсэн даруйдаа кино сонирхогчдын анхааралд орж, ашиг орлого ихтэй байхын дээр туслах дүрийг нь бүтээсэн Жулия Робертс Холливудын кино наадмаас шилдэг эмэгтэй, туслах дүрийн шагнал хүртэж байв. Жулия Робертстой энэ киноны талаар болон өөр сэдвүүдээр ярилцсныг товчлон хүргэе.
-Таны шинэ кино үзэгчдэд их таалагдсан. Харин та өөрөө эхнээс нь дуустал үзсэн үү?
-Тиймээ, нөхөртэйгээ хамт үзсэн, бид хоёрт хоёуланд нь таалагдсан. Яг үнэнийг хэлэхэд үзсэн зүйлдээ сэтгэл хангалуун, бахархаж байгаа шүү.
-“Цасангуа: Одойнуудын өшөө” авалт кинон дээр та хэрцгий хатан хааны дүрд тоглоод, хүүхдүүддээ харуулахыг хүсээгүй гэсэн. Харин “August: Osage County” киногоо хүүхдүүддээ үзүүлэхийг зөвшөөрөх үү?
- Одоохондоо хүүхдүүддээ үзүүлэхгүй. Саяхан Хейзел болон Финнеус ихрүүд маань есөн нас хүрсэн, хүү Генри зургаан настай. Тиймээс энэ киног үзэхэд нас нь тохиромжгүй. Гэр бүлийн хэрүүл, маргаан гардаг кино үзүүлж, тэдний сэтгэхүйг гэмтээмээргүй байна. Том болог, дараа нь хамтдаа миний ямар ч киног үзэж болно шүү дээ. Энд яарах хэрэг юу байна? Гэхдээ ээж маань хэзээ үзэх бол гээд тэсэн ядан хүлээж байна. Би өөрөө тэр кинон дээр ээж болон охины дүрд тоглож байгаа. Миний ээжийн дүрд тоглосон Мерил Стрипийг би яаж зодож байгааг хараад ээж маань юу гэх нь вэ, харж л байя. \инээв\
-Нээрээ л хэцүүхэн хэсгүүд байдаг шүү. Та Мерил Стрип рүү яаж гар далайж чадав аа? Аймаар байсан байх даа?
-Хэлэх ч юм биш, түүнийг өвтгөчих вий гэж ямар их айсан гэж санана аа.
-Тэр хэсэг дээр Мерил Стрип таны болон эгч нарын чинь тухай муу муухай зүйлийг гэр бүлийн оройн зоог дээр ярихад та дэлбэртлээ уурладаг. Энэ хэсгийг авахын тулд олон удаа давтсан уу?
-Харамсалтай нь дэндүү олон. Өдөржин зураг аваад л, болсонгүй дахиад гээд л... өдөржин энэ хэсгийг дахин дахин зураг авсаар байгаад бид хоёр нэгнээ хөх няц болгочихсон гээд бод доо. Нэг газар хөхөрч хавдмагц л би “Ээ бурхан минь, дахиад нэг. Үүнийг хар л даа” гээд хашгичиж байсан. Харин Мерил ямар ч гомдол тавьдаггүй байлаа. Чимээгүйхэн мөстэй хувин тэврээд л , жин тавиад суучихна. Ер нь ч надаас хамаагүй хүчирхэг эмэгтэй л дээ. Жинхэнэ дайчин. Дараа нь энэ хэсгийн зураг авалтын дараа бид нэгнээ дотноор тэвэрч , хүнд өдрийг инээмсэглэлээр дуусгахыг хичээж байсан.
-Та Мерилтэй анх удаа хамтран тоглож байгаа юу? Тэр таны ээжийн дүрд тоглоно гэж анх дуулгахад танд ямар байсан бэ?
-Би цочролд орсон. “Та нар надаар тоглож байна уу? Дахиад хэл дээ, тэгэхгүй бол би итгэхгүй нь” гээд л дуу алдсан. Үнэнээ хэлэхэд Мерилтэй ярилцаж байна гээд их төсөөлж мөрөөддөг байлаа. Бид Нью-Йоркийн Линкольн төвд хандивын зорилготой жүжигт хамт тоглож байсан юм.
Тухайн үед түүнтэй танилцаад, амьдрал дээрээ Стрип илүү авьяастай, миний төсөөлж байснаас сэтгэл татам эмэгтэй гэдгийг ойлгосон. Харин энэ кинонд хамт тоглосны тухайд гэвэл Мерил бид хоёр нэг зуучлагчид хамаардаг. Төлөөлөгч зуучлагч маань биднийг нэг кинонд тоглуулахыг мөрөөддөг байж л дээ. Бас сүүлийн үед намайг дэлгэцэнд гарахгүй болохоор бушуухан ямар нэг юм бодож олохоор шийдсэн нь тэр. Намайг “гэрийн авгай” болчихоос нь өмнө амжиж хөдөлсөн нь энэ байж \инээв\.
-Азгүй гэрлэлт, үгэнд ордоггүй өсвөр насны охин, эцэг нь гэнэт алга болчихсон, ээжтэйгээ муу харилцаатай гээд л амьдрал нь асуудлаар дүүрсэн эмэгтэйн дүрд та тоглосон. Гэтэл таны амьдралд бүх зүйл сайхан, та аз жаргалтай амьдардаг. Өөрөө аз жаргалтай байж, азгүй нэгний дүрд тоглоход хэцүү юу?
-Үнэхээр хэцүү. Ямар дүр байх ёстой вэ гэдгийг мэдэж байсан ч сэтгэл зүйгээ төвлөрүүлнэ гэдэг үнэхээр хүнд байлаа. Зураг авалт ч хэцүү , би нөхөр хүүхдээ санаад л.. Сүүлийн үед бид нэг цагаас дээш хугацаагаар хол байж үзээгүй болохоор амаргүй л байлаа.
-Таны амьдрал гэнэт аз жаргалтай болчихоогүй. Дэнни танд хэрэгтэй тэр л эрх хүн мөн гэдгийг яаж мэдэрсэн бэ?
-Зарим хүмүүс таалагдаад байгаа хэрнээ улс төрийн үзэл бодол зөрөлдөх, эсвэл наргиан нь таалагдахгүй байх ч гэдэг юм уу, нэг тиймэрхүү зөрчлүүд гардаг. Харин Дэннигийн байгаа байдал тэр чигтээ миний зүрхэнд ойр хүрсэн. Дэннитэй гэрлэсэн нь амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр.
-Та ээжтэйгээ адилхан уу?
-Миний ээж гайхалтай, хөгжилтэй, ухаантай, шантардаггүй эмэгтэй._Би түүнтэй адил байхыг үргэлж хичээдэг. Тэр үргэлж л хажууд, туслахад хэзээд бэлэн байдаг. Хар багаас минь л зөвхөн өөртөө найдах занд сургасан. Би анх Нью-Йоркт жүжигчин болохоор ирэхэд хэцүү л байлаа. Байнгын ажил байсангүй, байрны хөлс төлөх гэхээр мөнгөгүй гацчихна. Сэтгэлээр унаад ээж рүүгээ “Би харилаа” гээд залгахад “Шантраад байх юм алга. Наанаа үлд, бүх зүйл сайхан болно, ердөө л тэвчих хэрэгтэй” гэж хэлдэг байсан.
-Танай гэрт ямар ч хэрүүл гардаггүй, хараалын үг ч сонсогддогүй гэсэн. Харин та кинон дээр хараалыг ёстой нэг урсгаж өгдөг?
-Сүүлийн тоглосон кинон дээр дахиад л Мерилийг болгож өгсөн дөө, хөөрхийг. Загас идэхгүй гээд байхад нь “fuck” гэдэг үгийг хэд ч хэлэв дээ. Тэр кино зохиолчийг дээ\инээв\ .
-Энэ кинонд бүтээсэн дүрд тань Оскар өгөх байх гэж хүмүүс яриад байгаа?
-Хэтрүүлсэн магтаал. Гэхдээ би жүжигчин хүн, магтаалд дургүй жүжигчин гэж байх уу? Оскараас ч татгалзах юм алга. Харин интернэтээр цацаж байгаа өөрийнхөө тухай мэдээллийг аль болох уншихгүй байхыг хичээдэг. Юу ч гэж бичсэн байх юм билээ, өдөржин сайхан сэтгэгдэлтэй байгаад гэнэт л хар муу мэдээ уншаад, сэтгэл санаагаа үймүүлмээргүй байдаг учраас л тэр.
-“August: Osage county ” киноны нэг хэсэгт та өвс татаж, таны эгчийн сүйт залуутай үнсэлцэж байгаа охиноо хараад алганы амт үзүүлдэг. Харин амьдрал дээр таны хүүхдүүд үгэнд тань орохгүй бол та яах вэ?
-Амьдрал дээр тийм зүйл гараагүй нь ямар сайн хэрэг вэ? Ийм байдал чинь хүн болгонд бухимдал үүсгэхээр шүү дээ. Тэгээд ч хэн нэгний зан аашийг шүүнэ гэдэг миний авирт нийцэхгүй. Хүн бүр л өөр өөрсдийн зарчмаар үр хүүхдээ хүмүүжүүлдэг. Хүүхдүүд маань ногоо ид гэхээр амттан иднэ гэж зөрүүдэлдэг үе байдаг л юм. Гэхдээ тэдэнд жимс ногооны ач тусыг мэдрүүлэхийн тулд ногооны талбайд орон, тэдэнд тайлбарлаж, тэд ч нүдэн дээр нь ногоо жимс хэрхэн боловсорч, хүний биед ач тусаа өгөхийг харахаараа бидний үгэнд дуртайяа ордог.
-Шилжилтийн насны үед хэцүүхэн үе ирнэ гэж айхгүй байна уу? Үүнд бэлдэж байгаа юу?
-Одоохондоо цаг нь арай болоогүй байна. Болоогүй үйл явдалд битгий шамдуулаад бай \инээв\. Гэхдээ л цаг хугацаа нисэх мэт өнгөрч байна. Гэлээ гээд юунд бэлдэх вэ дээ. Хүүхдүүд маань хүмүүжилтэй өснө гэдэгт өөдрөгөөр итгээд л сууж байна. Зарим хүмүүс хүүхдүүд нь багадаа сахиусан тэнгэр шиг байж байгаад гэнэт ганц шөнийн дотор чөтгөр шиг болчихсон гээд л аймшигтай зүйл яриад байдаг. Харин би “Өсвөр нас бол сайхан хэрэг. Хүүхдүүд өсөн цэцэглэж байна. Ямар ч асуудалгүй” гэж ярьж байгаа хүмүүсийг л сонсох дуртай, тийм байгаасай гэж ч найддаг.
-Айл бүрт л бусдаас нь илүү хайрладаг хүүхэд байдаг. Та үүнтэй санал нэг байна уу?
-Ямар ч гэсэн ээжид маань бол тийм хүүхэд байсан. Шуудхан хэлэхэд тэр нь би байгаагүй. Харин миний тухайд гэвэл гурван хүүхдээсээ нэгийг нь “шалгаруулж” амжаагүй л байна. Бүгд л хайр татам. \инээв\
-Хүүхдүүдээс чинь хэн нэгэн нь жүжигчин болохыг хүсвэл?
-Би ажилдаа дуртай, тиймээс тэднийг битгий жүжигчин бол гэж ятгахгүй. Тэдний хүслийг л дагана.
-Миний мэдэж байгаагаар та багадаа нэг их чинээлэг биш гэр бүлд өссөн. Заримдаа томчууд багадаа эдэлж хэрэглэж чадаагүйгээ хүүхдүүд дээрээ нөхөхийг хичээх үе бий. Тиймдээ ч хүүхдүүдээ хэт эрхлүүлдэг. Харин та?
-Нөхөр бид хоёр хүүхдүүдээ эрхлүүлэхгүй байхыг хичээдэг. Хүүхдүүд маань бид хоёрыг хатуу гэж боддог ч байж мэдэх юм. Гэхдээ хүүхдүүдийнхээ саналыг сонсоод, өөрийнхийгөө мөн хэлээд, ухаалгаар ярилцвал олон асуудлаас зайлсхийж чадна гэж боддог.
-Алдар нэр, аз жаргалтай гэр бүл, хайртай хүүхдүүд, сайн найзууд гээд таны амьдрал аз жаргалаар дүүрэн. Харин хамгийн их баяр баясгалан авчирдаг зүйл нь юу вэ?
-Миний гэр бүл. Миний гэр бүл бол миний аз жаргал. Үүнд эргэлзэх зүйл байхгүй. Нөхөр маань намайг жаргалтай болгосон, миний сайн найз, зөвлөх, түүнтэй хамт байхад дүр эсгэх шаардлагагүй, өөрийнхөөрөө л байж чаддаг. Үргэлж л гэр бүлийн талаар яриад байхаар хүмүүс гайхаж магадгүй. Мэдээж ажил ч гэсэн чухал. Гэхдээ албан тушаал, алдар нэрийн замналын тал дээр би хэзээ ч хэт амбицлаж байгаагүй. Хамгийн гол нь ажиллаж, хичээх ёстой гэдгийг л маш сайн ойлгосон байлаа.
-Та оворгүй, их сайхан харагддаг. Сайн арчилгааных уу эсвэл удмынх уу?
-Баярлалаа, намайг аз дайрсан хэрэг. Миний эцэг эхчүүд сайхан хүмүүс байдаг. Би ажилтай үедээ л нүүрээ буддаг. Хүүхдүүд маань намайг нүүрээ будчихаар таньдаггүй гээд бод доо \инээв\. Би өглөө таван цагт босч, хүүхдүүдийнхээ өглөөний цайг бэлдээд, сургуульд нь явуулдаг. Дараа нь сургуулиас нь аваад оройн хоолоо бэлдэнэ. Хүмүүс итгэхгүй байж болох юм, гэхдээ хамгийн хайртай хүмүүсдээ зориулан өдөрт гурван удаа хоол хийнэ гэдэг сайхан шүү.
-Тэгээд фитнесс хийж, хоолны дэглэм барьдаггүй гэсэн үг үү?
-Би гүйдэг, ер нь хүн ямар харагдах нь 97 хувь удмаас хамаарна гэдэгт итгээрэй. Түүнээс биш фитнесс, цагаан хоол өөр юу ч байдаг юм, элдэв үлгэрт итгэх хэрэггүй. 97 хувь нь удмынх харин үлдсэн гурван хувь нь таныг биеэ хэрхэн авч явж байгаагаас шалтгаална.
-Мэрил Стрип кинон дээр “Эмэгтэйчүүд нас ахих тусам аймшигтай харагддаг” гэж хэлдэг. Та энэ үгтэй санал нийлэх үү?
-Намайг хар л даа. Тэгээд юу гэж хэлэхээ өөрөө л мэд \инээв\. Хүмүүс нас нэмэх тусам сэтгэл санаа, өөрийгөө мэдэрч байгаа байдал нь ямар байна, яг тэгж харагддаг гэж би итгэдэг. Хүн хичнээн аз жаргалтай байна, төдий чинээ сайхан харагдана. Аз жаргалаар гэрэлтсэн хүнийг алсаас харахад л мэдэгдэнэ, тийм биз? Хүн бүр л хөгширдөг, үүнээс зугтах аргагүй. Би саяхан 46 хүрсэн, энэ тоонд дуртай. Тиймдээ ч төрсөн өдрөө дотны хүмүүстэйгээ мартагдахааргүй тэмдэглэсэн.
Б.Ананд