МАН-ын дэргэд дэх НАМЭХ-ны шинэ ерөнхийлөгчийн төлөө Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаа, Боловсрол соёл шинжлэх ухааны дэд сайд асан Б.Ундармаа нар өрсөлдсөн.
Энэ удаагийн НАМЭХ-ны хуралдаанд 215 төлөөлөгч оролцсон.
Санал хураалтанд оролцогчдын 64,9 хувь Ц.Цогзолмааг дэмжснээр МАН-ын эмэгтэйчүүдийг удирдахаар боллоо.
Б.Цогзолмаа нь Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга,
Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч зэрэг
хариуцлагатай албан тушаал хашиж байсан МАН-ын эмэгтэй лидерүүдийн нэг.
Ц.Цогзолмаа, Б.Ундармаа нарын нэрийг НАМЭХ-ны Удирдах зөвлөлөөс
дэвшүүлж, намынхаа удирдлагад танилцуулсан байна.
МАН-ын дарга М.Энхболд хоёулангийнх нь нэрийг санал болгожээ.
Ингэхдээ
тус нам аливаа сонгуульт болон томилгоот албан тушаалд өрсөлдөөний
зарчмыг баримталж байгаатай холбон тайлбарласан байна.
Б.Ирээдүй